Яагаад хүн унтаж байхдаа шүлсээ гоожуулдаг вэ? Үүнийг хэрхэн болиулах вэ?

6

Шүлсээ гоожуулах нь хүний аманд их хэмжээний шүлс ялгардагтай холбоотой ба хүн бүр амьдралынхаа туршид ядаж нэг удаа унтаж байхдаа шүлсээ гоожуулдаг байна. Гэвч та унтаж байхдаа тогтмол шүлсээ гоожуулахын учир шалтгаан болон энэ нь цаашлаад өвчин тусахад хүргэдэг эсэх талаар мэдэх үү?

Иймд бид танд чухам юунаас болоод хүн унтаж байхдаа шүлсээ гоожуулдаг болон үүнийг хэрхэн зогсоох талаар хүргэхээр бэлтгэлээ.

Бид яагаад шүлсээ гоожуулдаг вэ?

Биднийг унтах үед нүүрний булчингууд тэр дундаа зажлах рефлекс амарч байдаг. Харин унтаж байхад аманд шүлс ялгарснаар, норж эхэлнэ. Үүнээс үүдэж амарч байсан нүүрний булчингууд идэвхжиж, амыг бага зэрэг хэмжээтэйгээр нээдэг байна. Түүнчлэн бид шүлсээ гоожуулснаас болж норсон дэр дэрлэж унтахыг таашаадаггүй шүү дээ.

Их хэмжээгээр шүлс гоожих эсвэл шүлс ялгарах нь мэдрэлийн системийн өвчин болж болохоос гадна хамрын хөндийг үрэвсүүлдэг. Мөн эрүүл мэндийн асуудалтай, тэр тусмаа цус харвасан хүмүүс унтаж байхдаа их хэмжээгээр шүлсээ гоожуулах, ялгаруулах хандлагатай байдаг.

Хэрхэн шүлс гоожихоос сэргийлж, болиулах вэ?

1. Хамрын хөндийгөө цэвэрлэх

Шүлс гоожиход хүргэж байгаа нэг шалтгаан бол хамар битүүрэх явдал ба хүн амаараа их амьсгалах тусам шүлсээ гоожуулах нь ихэсдэг байна. Хамрын хөндийгөө нээж, цэвэрлэх нь орой бүр дэрээ норгохгүй байхад тусална. Хамрын битүүг арилгахад туслах хэд хэдэн аргууд бий:

  • Халуун шүршүүр таны хамрыг цэвэрлэж, шөнө хэвийн амьсгалахад тусална
  • Эфирийн тос тэр тусмаа найрлагандаа эквалитыг агуулсан байх хэрэгтэй – таныг чөлөөтэй амьсгалахад туслахаас гадна сайн унтаж амрахад эерэг нөлөө үзүүлнэ
  • Хамрын хөндийг цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх, тэр дундаа “Vick’s Vaporub” хэрэглэвэл хамраараа амьсгалах боломжийг олгоно

Мөн хамрын хөндийн ямар нэгэн асуудалтай бол эсвэл хамар тань үрэвсэхэд хүрвэл, аль болох эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үгүй бол таны хамар битүүрсээр байх болно.

 

2. Хэвтдэг байрлалаа өөрчлөх

Мэдээжийн зүйл ярьж байгаа юм шиг санагдаж мэдэх юм, гэвч хэрэв та нуруугаараа дээш харж хэвтэх юм бол ялгарсан шүлс таны амнаас гоожихгүй байх ач тустай. Харин та хажуу тийшээ харах эсвэл хэвлийгээрээ доош харж унтвал аманд ялгарсан шүлс тэр дорхноо гоожиж, дэрийг норгоно.

Хэрэв танд бүхэл шөнийн турш нэг л байрлалаар унтах хэцүү санагдаж байвал бие организмоо тогтворжуулахын тулд өөрийгөө хөнжлөөр сайтар хучиарай.

 

3. Унтах үеийн амьсгалын хомсдол мөн эсэхийг шалгах

Унтах үеийн амьсгалын хомсдол нь нэг төрлийн өвчин ба хүн зөөлөн амьсгал авч, гаргах ёстой үйл явцыг ёс горимын дагуу хийж чадахгүйд хүрдэг байна. Үр дүнд нь унтаж байгаад гэнэт сэрэх, шөнө дунд нойр тасалдах, өглөө их хэмжээгээр ядрах, өдрийн турш сулбагар, идэвхгүй байх болно.

Унтаж байхдаа шүлсээ гоожуулах болон хурхирах нь унтах үеийн амьсгалын хомсдолтой холбоотой байдаг. Хэрэв танд уг өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай. Нэмж хэлэхэд тамхи татах нь уг өвчнийг тусах магадлалыг илүү өндөр болгодог байна.

 

4. Илүүдэл жингээ хаях

Илүүдэл жин унтах үйл явцад асар их нөлөө үзүүлдэг. АНУ-д гэхэд нийт хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жингээс болж унтах үеийн амьсгалын хомсдол өвчнөөр өвчилжээ.

 

5. Онцгой төхөөрөмж ашиглах

Мэргэжлийн эмчид хандвал, таны аманд шүлс гоожихын эсрэг үйлчилгээтэй, зориулалтын төхөөрөмжийг суулгаж өгнө. Энэ нь шүдний чиглэлийн аппарат ба унтаж байхад таны амыг нээхгүй байх, амнаас шүлсийг гоожиж гаргахгүй байх, сайхан унтаж амрахад тусална.

 

6. Зөв эм хэрэглэх

Таны хэрэглэж байгаа эмнүүдэд шүлс их хэмжээгээр ялгаруулахад хүргэдэг хүчин зүйлийг найрлагандаа агуулсан эм байгаа эсэхийг нягталж үзэхэд буруудахгүй. Зарим эм, антибиотикуудын хувьд найрлагандаа шүлс ялгаруулах хүчин зүйлийг агуулдаг байна.

 

7. Толгойгоо дээш болгох

Дэрээ өндөрлөж, толгойгоо аль болох дээр байлгах хэрэгтэй. Орондоо орохын өмнө дэрээ өндөрлөвөл хэвтэх үед танд тав тухтай мэдрэмж төрөх болно.

 

8. Мэс ажилбарын талаар бодож үзэх

Заримдаа мэргэжлийн эмч нар шүлсний булчирхайг авч хаях мэс ажилбарыг өвчтөнд санал болгодог. Энэ нь зөвхөн мэдрэлийн системд их хэмжээний шүлснээс болж аюул нүүрлэх үеийн эмчилгээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж хэрэг мэргэжлийн эмч нар эхлээд аль болох мэс ажилбарын бус аргаар энэ асуудлыг шийдэж өгөхийг хичээх болно.

8
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *