Арьсан дээрх цагаан толбо буюу витилиго-оос хэрхэн ангижрах вэ?

3

Арьсан дээр үүссэн цагаан толбо нь анагаахын нэршлээрээ витилиго хэмээгддэг. Биеийн аль ч хэсэгт гарч ирж болно, гар, хөлийн ул, нүүр, уруул нүд, амыг тойроод.

Арьсны энэхүү өөрчлөлтийн учир шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг өөрчлөлтийн шалтгааныг дархлааны эмгэгтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл дархлааны систем нь меланоцит болон эд эс рүү дайрч меланиныг ялгаруулж байна.

Арьсны уг өвчлөлд хүргэх бусад шалтгаануудын хувьд –генетиктэй холбоотойгоос гадна нарны туяаны нөлөө, стрессийн нөхцөл байдал, мөн В12 амин дэмийн дутагдал ажээ.

Арьсны цагаан толбоос салах дараах шалгарсан 5 арга байна. Үүнээс гадна өвчний оношийг зөв тавьж зохих эмчилгээг эхлүүлэх ёстой.

1. Улаан шавар

Улаан шавар нь зэсийн өндөр агууламжтай байдаг бөгөөд арьсны гэмтсэн пигментийг нөхөн сэргээхэд нөлөөлнө, мөн цагаан толбыг арилгадаг байна.

Улаан шавар болон цагаан гааг адил хэмжээгээр хольж сайтар хутгана.

Бэлэн болсон зуурмагийг арьсны гэмтсэн хэсэг дээр түрхээрэй. Бүрэн хатсаных нь дараа сайтар угааж цэвэрлэнэ. Хэдэн сарын турш өдөр болгон уг эмчилгээг хийнэ.

 

2. Гинкго билоба

Олон удаагийн судалгаанаас харахад гинкго билоба нь витилиго-г эмчилж чадна гэж үзжээ, өөрөөр хэлбэл уг ургамал нь хурдацтай явж байгаа арьсны өөрчлөлтийг анагаах чадалтай ажээ. Мөн арьсны пигмент дахин явагдахаас хамгаална.

Эмчилгээний зориулалтаар уг ургамлын экстрактыг өдөрт 40-80 мг хүртэл өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Хамгийн гол нь эмчилгээний тунг зөв тогтоох хэрэгтэй, тиймээс таны хувьд уг ургамал нөлөөтэй эсэхийг эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй.

 

3. Далдуу модны самрын тос

Далдуу модны самрын тос нь арьсыг тайвшруулж архаг үрэвслийг дардаг. Мөн витилигог эмчилдэг байна, өөрөөр хэлбэл арьсыг нөхөн төлжих үйлчилгээ үзүүлэх ажээ. Мөн мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдгийг мартаж болохгүй.

Далдуу модны самрын тосыг арьсны цагаан толбо дээрээ өдөрт 2-3 удаа түрхэнэ. Нэг удаагийн эмчилгээ нь хэдэн долоо хоногоор үргэлжилнэ.

 

4. Цагаан гаа

Хятадын эрдэмтдийн хийсэн олон удаагийн судалгаагаар цагаан гаа нь витилигог анагаах чадалтай гэж гарчээ. Цусны эргэлтийг сайжруулж меланины ялгаруулалтыг эрчимжүүлдэг байна.

Шинэхэн цагаан гааг зүсээд арьсны гэмтсэн хэсэг дээр тавиарай. Цагаан гааг хаттал тавина. Өдөрт нэгээс хоёр удаа хэдэн долоо хоногийн турш уг эмчилгээг хийх буюу мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гартал цагаан гааг хэрэглээрэй.

 

5. Зэс

Зэс нь меланины ялгаруулалтад нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан. Уг бодис нь тирозиназын фермент болох тул арьс нөхөн төлжихөд тусална.

Ундны усаа зэс аяга эсвэл саванд хийгээд тасалгааны хэмд хонуулна. (Савтай усыг хөргөгчинд хийж болохгүй, эс бөгөөс зэсийн үйлчилгээ буурна).

Зэс саванд хоносон ус зэсийн ионоор баяжсан байдаг тул меланины ялгаруулалтад нөлөөлнө.

Өглөө өлөн дээрээ усаа уугаарай.

29
ГоёГоё
10
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Doljinsuren Mitav

    Doljinsuren Mitav

    2018/11/25 at 10:44

    Javzaa Batdorj

  2. Namsrai Tuulka

    Namsrai Tuulka

    2018/11/25 at 11:05

    Oyuntsetseg Vaanchin

  3. Altius Uugaa

    Altius Uugaa

    2018/11/25 at 11:20

    Dashnyam Bat-erdene ax unshaarai

  4. Happy Bujee

    Happy Bujee

    2018/11/25 at 12:57

    bumaa bka bumaa bka

  5. Заяа Бямбажав Enhkbat Temuujin

  6. Urantuya Ragchaasvren

    Urantuya Ragchaasvren

    2018/11/25 at 20:15

    Bymbadelger Munkhdorj unshaarai

  7. Г. Зандаргараа

    Г. Зандаргараа

    2018/11/25 at 22:07

    Yondonperenlei Sarantsetseg

  8. Enkh-Bold Boroo

    Enkh-Bold Boroo

    2018/11/25 at 22:28

    Saihnaa Erka

  9. Oyundulam Tumur

    Oyundulam Tumur

    2018/11/26 at 04:54

    Solongoo Solongo

  10. Uuree Uuree

    Uuree Uuree

    2018/11/26 at 11:03

    Б. Саран

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *