Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг

0

Эдгээр зургуудын хар цагаан эхийг та бүхэн өмнө нь үзсэн байх, түүх судлаачид эдгээр зургийн үнэ цэнэ ямрыг мэднэ. Reddit ColorizedHistory нийгэмлэгийн санаачилгаар өнгөрсөн түүхийг өнгөтөөр мэдрэх боломжтой болж байгаад та талархах хэрэгтэй болов уу.

1. Сталин, Черчиль нар Ливадийск ордонд, алдарт Ялтын хэлэлцээрийн үеэр, 1945 оны 2-р сар

Бяцхан тайлбар: “Залуу Сталин – сайхан залуу. Өмссөн хувцас, загвар, үсний засалт … Яг л одоогийн хисптер”

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 1

2. Дэлхийн хамгийн том дирижабл (тухайн үед) “Гинденбург”-ийн дотор тал, Атлантыг гатлах нислэг үйлдсэн нь, 1936 он

Агаарын аялал хийх хамгийн тансаг, тухтай унаа: зугаалах танхим, ресторан, шүршүүр, тамхи татах тусгай кабин. Зорчигчид нь далайн цэнхэр ус харах боломжтой хэвтээ цонхтой рестораны танхимыг та харж байна.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 2

3. “Гинденбург”-ийн сүйрэл, 1937 оны 5-р сарын 3

Нью-Жерси мужид газардахдаа шатсан, дэлбэрээд л газар дээрээ салж унасан юм. Анхны нислэг хийсний нэг жилийн дараа болсон сүйрэл. Гайхалтай нь 97 зорчигчдын 62 нь амьд үлдэж шатаж буй онгоцноос гарч ирсэн юм.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 3

4. Зөвлөлт-финий өвлийн байлдааны үеэр баригдсан Орос цэрэг, 1940 он

Тайлбаргүйгээр хүмүүс ойлгохгүй, “Яг л киноны хэсэг байна. Цэргийн харцыг хар даа” гэж үзсэн хүмүүс шуугилддаг.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 4

5. Жон Кеннеди – Харвардыг төгсөгч, 1940 он

АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч 23 настай байна. Дипломын ажлыг нь багш нар үнэлэхдээ: муу бичигдсэн ч ухаалаг, сайхан санаатай юм гэжээ. Дипломын ажил нь бусад хийсэн зүйлүүдэд нь мартагдсан байх, тэрээр “коммунист нийгмийн эсрэг босох ардчилал” сэдвийг хөндсөн нь тухайн үеийн улс төр судлалд хамаагүй асуудал байлаа.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 5

6. Зөвлөлт Холбоот Улсын Баатар Людмила Павличенко – дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай мэргэн буудагч эмэгтэй

Шархадсаных нь дараа хэсэг залуучуудтай цуг 1942 онд АНУ руу илгээжээ. Тэдний аялалыг АНУ-ын тэргүүн хадагтай Элеонор Рузвельт зохион байгуулсан бөгөөд Павличенко Чикагод олон хүний өмнө дурсгалын үг хэлжээ: “Эрхэм жентельмэнүүдээ. Би 25 настай. Фронт дээр би 309 фашистын түрэмгийлэгчийг устгаж чадсан. Жентельмэн та бүхэн миний араар хэтэрхий их удаан нуугдаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?” гэжээ. Хэсэг хормын дараа цугласан олон шуугилдаад эхэлжээ.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 6

7. Германчууд Минскийг хэрхэн бөмбөгдөж байгааг нуувчаас харж буй Белорусийн хүүхдүүд, 1941 оны 6-р сар

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний хоёр дахь өдөр буюу 6-р сарын 24-ний өдрийн гэрэл зураг. Минскийг зогсоо зайгүй өглөө 9 цагаас оройн 9 цаг хүртэл 20-30 минутын зайтайгаар агаараас бөмбөгдөж байлаа. Ихэнх барилга нь модон байсан тул хот тэр дороо шатаж дуусав. Орон нутагт газраас эсэргүүцэх зэвсэг хангалтгүй байсан тул хамгаалж чадаагүй. Тэр өдөр 1000 гаруй хүн үхсэн юм. 4 хоногийн дараа буюу 6-р сарын 28-нд Гитлерийн цэрэг хотод хөл тавьжээ.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 8

8. Британийн шивээсний мастер Жорж Барчетт, “Шивээсний хаан” хочит өөрийн салондоо, 1930-аад он

“Хаан”-ы үйлчлүүлэгч нарын тоонд Английн Георг V, Испанийн Альфонсо XIII, Данийн Фредерик IX нар байлаа.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 7

9. Эрх чөлөөний хөшөөний титмийн зургийг галт дэнлүүнээс авав. Газраас 93 метрийн өндөрт

Хар цагаан эх зургийг 1914 онд авсан. Титмийн оч нь баатарлаг харагдаж байгаа боловч ердөө л “долоон далай, долоон тив”-ийг илэрхийлсэн юм. Оросоос авчирсан түүхий эдээр Францчууд урласан баримал гэхээр сонин санагдаж байна уу? 1886 онд сүр дуулиантайгаар хөшөөний нээлтийг хийсэн бөгөөд 1900 он хүртэл анхны зэсийн өнгөтэйгөө байж байгаад харин дараа нь “ногоорчээ”.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 9

10. Агааржуулагчгүй цаг … Бяцхан Нью-Йоркчууд халуунд мөс долоож сэрүүцэж буй нь, 1912 он

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 10

11. “Хүн-ялаа” хочит аймшиггүй үзүүлбэр үзүүлэгч, акробатч Жемми Рейнолдс 4 давхарын өндөр байшингийн дээврийн ирмэг дээр, Вашингтон, 1917 он

Рейнолдс өөрийн аймшигт үзүүлбэрээр Америк орноор аялан тоглолт хийж олныг алмайруулж байлаа.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 12

12. Сум үл нэвтрэх хантааз туршиж буй нь, Вашингтон, 1923 он

Уг хантааз 5 кг хүнд, биед илүү наалдаж байсан тул өмнөх загвараас дээр болсон гэж үзсэн. Цагдаагийн удирдлагад танилцуулах үзүүлбэрийн үеэр 3 метрийн зайнаас шууд цээжин тус газар буудаж туршиж байхад буудуулж буй хүний нүд нь анивчаагүй гэж үзсэн харсан хүмүүс шуугиж байлаа. Сумны нүхтэй хантаазыг туршилтанд орсон цагдаад дурсгал болгон бэлэглэжээ.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 11

13. Оросын сүүлчийн хаан Николай II-ын охидууд, 1910-аад он

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 13

14. Мэрилин Монро Солонгост байгаа Америк цэргүүдийн өмнө, 1954 он

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 14

15. Япон самурай, Йокогама, 1881 он

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 15

16. Apple-ийг үндэслэгч Стив Жобс, 1985-аад он

IT-гийн гоц авьяастан энэ зураг дээр 30-аад настай байгаа юм. Энэ үе түүний хувьд хэцүү он жилүүд байлаа – 85 онд Apple-ийн ТУЗ-ийхөнтэй удирдлагыг гартаа авах тулаанд ялагдал хүлээж компанийг орхиход хүрсэн. Түүнгүйгээр компани дампуурлын ирмэгт иржээ. 1997 онд Жобс эргэн ирж компанийг дампуурлаас авраад зогссонгүй, жилийн дараа гэхэд орлогыг нь нэмэгдүүлсэн байв.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 16

17. Титаникийн сүйрлийн маргааш өглөө буюу 1912 оны 4-р сарын 16-ны өдөр: осол болсон тухай мэдээтэй сонин зарж буй хүү

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 17

18. Хамгийн өндөр ковбой Ральф Мэдсен (2,28 м) Америкийн сенатор Морис Шеппардтай гар барьж буй нь, 1919 он

Ральф гэр бүлдээ хамгийн өндөр нь, гэр бүлийн бусад гишүүд дундаж өндөртэй байжээ. Армид алба хаахыг мөрөөддөг байсан хэдий ч насан туршдаа фермерийн аж ахуй эрхэлжээ. Хэтэрхий өндөр болохоор Америкийн ч, Канадын ч армид түүний авсангүй.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 18

19. Дуугүй киноны агуу жүжигчин. Таагаарай, хэн бэ?

Мэдээж Чарли Чаплин. Сонгодог таяг, гунигтай нүд, этгээд сахалгүйгээр нь танихад бэрх, энэ зураг дээр жүжигчин 27 настай байлаа (1916 он).

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 19

20. Элвис Пресли болон АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон нарын нууц уулзалт, 1970 он

Коммунизмын аюул, Beatles-ийн муу нөлөөлөл зэрэг санаандгүй сэдвүүдийг хөндөж ярьцгаажээ. Засгийн газарт хар тамхитай тэмцэхэд нь туслах гэж буй тагнуулын агентын дүрийг Элвис тэр үед гүйцэтгэж байлаа.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 20

21. 1924 оны Америкийн гоо бүсгүй Рут Молкомосон тухайн үед Филадельфийг төлөөлж тэмцээнд оролцож байв.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 21

22. Японы кюдока харваачид, 1860-аад он

Феодалын Японд нум сум харвах буюу кюдо нь тулааны урлагийн нэг гэж үздэг. Кюдокаг утгыг хөрвүүлбэл “нум сумын замаар явагсад” гэх ажээ.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 22

23. Дундад зууны үеийн “гутамшигт шийтгэл” – өд сөд, үс ноосоор булуулжээ, 1918 он

Герман гаралтай Америк фермер Жон Майнцыг Дэлхийн 1-р дайны үед “АНУ-д үнэнч биш байсан” хэргээр нутгийн иргэд шүүхэд өгчээ. Майнц өөрийг нь шүүхэд өгсөн этгээдүүдийг эргүүлээд шүүхэд өгсөн ч шүүхийн шийдвэр түүний талд гарсангүй. Түүнд наалдсан өд сөд, үс ноос нь унаж дууссаны дараа л түүнийг буруугүй гэж шүүхээс гадуур тогтоожээ.

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 23

24. Алдарт Beatles, 1962 онд

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 24

25. Юрий Гагарин, сансарт ниссэн анхны хүн

Тайлбараас: “Сансар огторгуйн уралдааны үед Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин, Америкийн сансрын нисгэгч Нил Армстронг хоёр шиг алдартай хүмүүс байсангүй. Дэлхийн хамгийн бөглүү газар хүртэл тэднийг мэддэг байлаа.”

Өнгө оруулсан түүхэн ховор 25 гэрэл зураг 25

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Badrakh Baggy

    Badrakh Baggy

    2015/09/07 at 11:44

    yamar negen reklam surtalchilgaagui post oruulj bolduimuu uzej ch bolohguin

  2. Зочин

    2015/09/14 at 10:07

    日本人的盔甲太寒颤了。

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *