Амсаж үзэхэд хэзээ ч илүүдэхгүй дэлхийн улс орнуудын урдаа барьдаг 35 хоол

1

Quora сайт “хэрэв танд ямар ч орны хоолыг захиалан идэх боломж байсан бол ямар хоол захиалах байсан бэ?” гэдэг сэдвээр асуулга явуулжээ. Хүн бүр өөрийн орны хамгийн шилдэг гэж боддог хоолоо нэрлэх ёстой байжээ. Эцсийн дүнд 35 орны 35 үндэсний хоолны жагсаалт гарсан юм.
Яг одоо та хийж байгаа ажлаа орхиод дараах заавал идэх ёстой олон орны хоолны жагсаалтыг үзэхийг хүсэж байна.

Бельги: шарсан төмстэй дун

Бельгид дунг олон янзаар бэлэн болгодог: винонд, тосонд, ургамалтай эсвэл томатны соустай. Дунгаа тэд давсалж шарсан төмстэй зооглож бельги хүйтэн пиво уудаг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 1

Австри: вена шницель

Энэхүү хоолыг Австрийн бэлэг тэмдгүүдийн нэгд тооцдог. Энэ шницелийг маш нимгэн зүссэн үхрийн махаар хийх ба алтлаг бор болтол нь цөцгийн тос эсвэл их хэмжээний тосонд шардаг байна. Үүний хольцонд төмс эсвэл будаа байдаг, харин чимэглэхдээ лимон яншуйг ашиглана.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 2

Аргентин: асадо

Асадог бэлтгэх гриль аргентин айл бүрт байдаг билээ. Махыг нүүрсэн дээр болгодог бөгөөд асадог эрчүүдийн хийх ажил гэж хэлж болно. Асадог талх, салат, чимичурри амтлагч, улаан винотой хэрэглэдэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 3

Канад: пути́н

Энэ хоол нь Квебекийн хамгийн их тэжээллэг хоолны нэг төрөл юм. Энэ хоол нь шарсан төмс, бяслаг, тусгайлан бэлтгэсэн сүмсээс бүрдэнэ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 4

Бразил: фейжоада

Фейжоада гэж хар шош, шарсан гахайн мах, үхрийн мах, халуун ногоо, кассава хэмээх ургамлын гурилтай хоолыг хэлнэ. Үүнийг хоол шингэх үйл явцыг хурдасгахын тулд ихэвчлэн будаа, байцаа, апельсин, халуун сүмстэй иддэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 5

Австрали: хөвдөг пирог

Хөвдөг бялуу гэдэг нь вандуйны өтгөн шөлөн дээр хөвөх махтай пирог юм. Заримдаа энэ хоолыг томатны сүмс болон уксусаар амталдаг. Энэ хоолыг өвлийн улиралд иддэгээрээ алдартай билээ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 6

Хятад: сяо лонг бао

Энэхүү хэцүү нэртэй хоолыг шөлтэй банш гэж хэлж болно. Сяо лонг бао хинкалитай төстэй хэлбэртэй. Энэ хоолыг төрөл бүрийн махаар хийх ба тусгай хулсан сагсанд хийж уураар жигнэдэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 7

Хорват: паг бяслаг

Дэлхийд алдартай энэхүү паг бяслагийг Паг арал дээр хийдэг. Үүнийг хонины сүүгээр хийдэг байна.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 8

Египет : молохея

Энэ хоолыг хойд Африкт олон янзаар хийдэг ч Египетэд хамгийн алдартайд тооцогддог билээ. Молохея хоолыг молохеи (гашуун амттай хүнсний ногоо) навчаар хийх ба ишнээс нь салгаж хэрчээд кориандр болон сармисны шөлөнд хийж бэлтгэдэг. Хоолыг туулай эсвэл тахианы махтай хамт иддэг мөн загас, хонины махтай ч идэж болно.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 9

Англи: йорк пудингтэй шарсан мах

Өмнө нь Английн тогоочид мах шарах үед ялгарсан тосыг ашиглан пудинг бэлтгэх арга гаргажээ. Харин одоо шарсан мах, пудинг нь Английн үндэсний хоол болсон юм.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 10

Гүрж: хачапури

Хачапури – бяслаг эсвэл өндөгтэй шүүслэг бин.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 33

Голланд: селедка

Энэ хоолыг олон янзаар бэлтгэн идэж болдог. Жишээ нь Голландууд шинэхэн боорцгон дээр жижиглэж хэрчсэн сонгинотой идэх дуртай байдаг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 11

Энэтхэг: тандури тахиа

Бүс бүр нь өөр өөр уламжлалтай тул Энэтхэгээс төлөөлүүлэн оруулах хоолыг олох бараг боломжгүй юм. Энэтхэгийн тандури тахиа хамгийн алдартайд тооцогддог. Тахиагаа халуун ногоотой тарганд дүрээд дараа нь шавар зууханд өндөр температурт шардаг. Энэ хоолыг ногоо болон будаатай иднэ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 12

Индонез: теранг булан бялуу

Энэхүү чихэрлэг хагас бөөрөнхий бялууг үрсэн шоколад, үрсэн бяслаг, самар, бананаар чимэглэдэг юм. Энэ бялууг Индонезийн гудамжны дэлгүүрүүдээр зардаг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 14

Итали: пицца

Италид пиццаг маш нимгэн суурь, шинэхэн помидор, моцарелла бяслаг, базилик болон янз бүрийн махан бүтээгдэхүүнээр хийдэг. Италид пиццаг урлагт тооцдог ажээ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 13

Япон: кацудон

Япон суши нь тоо томшгүй олон төрлөөрөө дэлхийд алдартай ч Япончууд өөрсдөө жуулчдад кацудоныг амсаж үзэх боломжийг алдаж болохгүй гэж сануулдаг. Цагаан будаан дээр зүсэм нимгэн шарсан гахайн мах тавьж өндөг дээр нь тавьж бэлтгэдэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 15

Малайз: наси лемак

Наси лемак нь “цөцгийтэй будаа” гэж орчуулагдана. Будааг панданус навчтай кокосын сүүнд болгодог. Энэ хоолыг бананы навчинд ороосон самбал сүмс, анчоус, газрын самар, чанасан өндөгтэй иддэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 16

Мексик: моле амтлагч

Энэ амтлагч нь 100 гаруй төрлийн орцтой, ялангуяа ургамал, нухсан самар, тос, какао, махны шөл болон хэдхэн төрлийн халуун ногоо ордог. Мөн энэ амтлагчийг удаан хугацаагаар бэлтгэдэг, заримдаа хэдэн хоног ч шаардлагатай байдаг гэнэ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 17

Норвеги: ракфиск

Ракфискийг өвлийн хоолонд тооцдог. Энэ форел загасыг эхлээд давслаад хэдэн сар хадгалж иссэний дараа сонгино, цөцгийтэй иддэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 18

Филиппин: адобо

Адабо нь бусад орны хувьд жирийн л нэг амтлагч төдий, харин Филиппинд бол хоол юм. Энэ хоол нь лаврын навч, сармис, перецээр амталж уксус болон шар буурцагны сүмсэнд битүү шарж бэлэн болгодог тахиа эсвэл гахайн мах юм.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 19

Португал: франсезинья

Энэ хоолны нэр “бяцхан франц бүсгүй” гэж орчуулагддаг. Дундаа мах, зүсэм гахайн мах, хиам, чидун жимстэй нэг төрлийн сэндвич юм. Энэ бүгд гадуураа бяслагаар бүрхэгдэх ба томатны сүмстэй тавган дээр таваглагдана. Энэ сэндвичийг ихэвчлэн шарсан төмс болон хүйтэн пивотой зооглодог.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 20

Румын: сармале

Сармале нь румын байцааны орооомог юм. Үүнийг давсалсан байцаа эсвэл усан үзмийн навчинд будаа, махны холимогийг ороож хийдэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 21

Орос: щи

Асуулгад оролцсон Орос хүмүүс аялагчдыг сайхан амттай щиг амсаж үзэхийг зөвлөжээ.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 22

Саудын Араб: касба

Энэ хоол нь будаа болон кардамон, шанцай, чинжүү, лаврын навч, башир цэцэг, гүргэм, задь гэх мэт олон төрлийн амтлагч хийж бэлтгэдэг хоол юм. Энэ хоолыг ихэвчлэн мах болон ногоотой хамт зооглодог.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 23

Шотланд: утсан яргай загас

Яргай загасыг улаан буудайн гарилаар хийсэн талхтай масло эсвэл бяслаган дээр тавьж иддэг. Шотландууд өөрсдөө загасаа лимоны шүүсээр амталж идэх дуртай байдаг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 24

Словак: бяслагтай пиартан

Энэ хоол нь гахайн мах болон зөөлөн бяслагаар амталсан төмстэй пиартан юм.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 25

Словени: крань хиам

Орцонд нь гахайн мах, давс, перец, сармиснаас өөр юу ч хэрэггүй – жижиг хиам.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 34

Өмнөд Африк: билтонг

Энэ хоол нь Өмнөд Африкийн хатаасан мах ажээ. Билтонгыг гахайн махаар хийдэг ч өөр бусад махаар хийсэн ч амт нь гайхалтай байх болно, жишээ нь тэмээн хяруул. Нимгэн зүссэн махаа янз бүрийн амтлагч, давсаар амтлаад хатаадаг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 26

Өмнөд Солонгос: панчхан

Энэхүү Өмнөд Солонгосын үндэсний хоолыг олон төрлийн хачир болон салаттай иддэг. Жишээ нь дагалдан ирэх хачиранд будаа, кимчи (улаан чинжүүнд даршилсан халуун ногоотой байцаа), намуль (гүнжидийн тос, цагаан цуу, сармисаар амталсан шарсан ногоо), чон (солонгосын нэг төрлийн бин), гэх мэт.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 27

Испани: хамон иберико

Энэхүү гахайн шорвог махыг тусгай хоолны дэглэмтэй Иберийн үүлдрийн гахайны махаар хийдэг. Гуяыг нь далайн давсанд дүрээд хоёр жил орчим агааржуулалт сайтай зооринд өлгөж тавьдаг. Бэлэн болсон утсан махаа нарийхан хэрчиж вино, чидун жимс болон хатаасан талхтай иддэг.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 28

АНЭУ: шаурма

Энэ хоолны энгийн байдал нь л улс орны хамгийн алдартай хоол болгож өгсөн байх. Шарсан мах (ихэвчлэн хонь, тахиа, үхэр, цацагт хяруулын махыг ашигладаг) болон ногоог гамбиранд ороож иддэг. Амтлахдаа тахини, хумус эсвэл халуун ногоотой амтлагч ашигладаг байна.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 29

Украйн: банш

Украинчууд таныг дуртайяа төмс, ээдэм, байцаа, махтай баншаар дайлах болно.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 30

АНУ: гамбургер

Америкчууд гамбургерийг сүүтэй коктейль болон шарсан төмстэй идэхийг зөвлөж байна.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 31

Венесуэл: пабелльон криольо

Энэхүү Венесуэлийн үндэсний хоолны орцонд татсан мах, цагаан будаа, хар шош, бяслаг орно. Ихэвчлэн пабелльон криольог шарсан өндөг болон шарсан таван салаатай зооглодог.

Идэж үзэхэд илүүдэхгүй орон орны 35 хоол 32

11
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sale Sale

    Sale Sale

    2015/09/07 at 12:29

    30.000-аас хямд үнэтэй бүх төрөлийн хэрэглээний барааг авна, зарна. Зараа үнэгүй оруул. Одооноос гадуур хайх хэрэггүй!
    https://www.facebook.com/groups/1634721420126948/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *