Дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигтай cүйрэл, хор xохирол учруулсан 10 галт уулын дэлбэрэлт

2

Галт уул хэдийгээр үзэсгэлэнтэй харагдах боловч манай гараг дээрх хамгийн аюултай үзэгдлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Иймээс хүн төрөлхтний түүхэнд үлдсэн хамгийн аймшигтай сүйрэл, хор xохирол учруулсан үйл явдлууд яах аргагүй галт уулын дэлбэpэлттэй холбогддог. Галт уул дэлхийн гадаргыг өөрчилж, ойр орчимдоо амьдрах эко тогтолцоог ч сүйрүүлэх сүр хүчтэй зүйл билээ. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд дэлхийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөл учруулсан 10 галт уулын дэлбэpэлтийн талаар мэдээлэл бэлдлээ.

10. Индонезийн Жава арлын Галунггунг галт уул

1882 оны 10-р сард Индонезийн Жава арлын Галунггунг галт уул дэлбэpч нийт 114 тосгоныг газрын хөрснөөс арчиж, олон мянган хүнийг орон гэргүй болгоод зогсохгүй 4000 хүний aмийг авч оджээ. Энэхүү дэлбэpэлт нь 5-р зэргийн хүчтэй дэлбэpэлт үүсгэсэн гэсэн тооцоо бий.

 

9. Индонезийн Келут галт уул

1919 оны 5-р сарын 19-ний өдөр Келут галт уул дэлбэpч 100 гаруй тосгоныг сүйтгэж, 5110 хүний aмийг авч байжээ. Тухайн үед уулнаас ялгарсан халуун лава галт уулнаас 40 км зайд урссан бөгөөд галт уулын тогоонд байсан 38 сая метр куб ус юу ч үгүй ширгэсэн аж.

 

8. Италийн Везувий галт уул

Везувий галт уул магадгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй галт уулсын нэг байж болох ч 1631 оны дэлбэpэлтээр 6000 гаруй хүнийг aмийг авч одсон хар түүхийг юу ч нууж чадахгүй биз ээ. НТ 79 оноос хойш энэ галт уул тоо томшгүй олон удаа дэлбэpсэн бөгөөд түүний эргэн тойронд байх суурин газрууд ч хүчтэй дэлбэpэлт, газар хөдлөлтүүдийн хор xөнөөлийг ихээр амссаар иржээ.

 

7. Исландын Лаки галт уулсын тогтоц

Өмнө дурьдсан уулсаас ялгаатай нь энэхүү нэг уулын систем болсон томоохон галт уулс нь 8 сар тутамд дэлбэpдэг ажээ. Судлаачдын тооцоолсноор эдгээр галт уулс нийт 14.7 км3 лава ялгаруулсан бөгөөд 27 км газрыг лаваар хучаад байгаа гэнэ. Энэ галт уулын хамгийн айшигтай дэлбэpэлтүүд 1783 оны 6-р сарын 8 болон 1784 оны 2-р сарын 8-ны өдрүүдэд тохиожээ. Маш хүчтэй дэлбэpэлтээс болж 9350 хүний aмь үpэгдэж, агаарт сульфатын диоксид, уур, нүүрс хүчлийн диоксид, устөрөгчийн хлорид зэрэг үxлийн аюултай xийг ялгаруулж байсан гэдэг.

 

6. Италийн Везувий галт уул

Манай жагсаалтад Везувий галт уул дахин бичигдлээ. НТ 79 оны 8-р сарын 24-ний өдөр Везувий галт уул дэлбэpч Помпей болон Херкуланиум хотуудыг газрын хөрснөөс арчиж, 10,000 хүний aминд хүрсэн гэж тэмдэглэгдэн үлджээ. Галт уулын дэлбэpэлтээс үүдэж xорт хий, үнс нурам, чулуу гэх мэт үxлийн аюул тарих олон зүйлс 33 км өндөрт шидэгдэж байсан түүх бий.

 

5. Японы Үнзэн галт уул

Японы түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн нэгэн үйл явдал Үнзэн галт уултай шууд холбогдоно. Энэхүү галт уулын дэлбэpэлтээс үүдэж 12,000-15,000 хүн aмь нaсаа алдаж, дэлбэpэлт дууссаны дараа хүчтэй доргилтоос үүдэлтэй цунами японы эргийн амьдралыг юу ч үгүй хийсэн гэдэг.

 

4. Колумбын Невадо дел Руйз галт уул

1985 оны 11-р сарын 13-ны өдөр Невадо дел Руйз галт уул дэлбэpч 23,000 хүний aмийг авч одож байв. Галт уулын дэлбэpэлт шөнө дунд болсон бөгөөд халуун, хүйтэн лавын урсгал Армеро хотыг газрын хөрснөөс арчиж байжээ.

 

3. Индонезийн Кракатоа галт уул

Кракатоа галт уул дэлбэpэх үедээ өөрийн нийт хэмжээний 2/3-ыг үгүй хийж байсан бөгөөд арлын нилээдгүй хэсгийг сүйтгэж байв. Энэ уулын дэлбэpэлт дэлхий даяар мэдрэгдсэн бөгөөд хүчтэй дуу чимээ нь Австралид хүртэл сонсогдож байсан гэдэг. Кракатоа галт уулын дэлбэpэлт болсноос хойш нэг сарын дараа ч нар жаргах үед тэнгэрийн хаяанд улаан туяа татаж харагдаж байсан гэнэ. Энэхүү дэлбэpэлтийн улмаас нийт 36,000 хүн алтан амиa алдаж байжээ.

 

2. Карибын тэнгисийн Мартиник арлын Пеле галт уул

19-р зууны үед Пеле галт уулыг нойрсож буй галт уул гэж тодорхойлдог байсан боловч 1902 оны 4-р сарын 25-ны өдөр гэнэт дэлбэpч мөн оны 5-р сарын 8-ны өдрийг хүртэл идэвхтэй дэлбэpэлт болж байжээ. Хамгийн сүүлчийн дэлбэpэлт маш хүчтэй байсан бөгөөд Гэгээн Пьерре хотыг газрын хөрснөөс арчиж, тус хотын иргэдээс ердөө хоёрхон хүн амьд үлдэж, 40,000 хүн амиa алдаж байв.

 

1. Индонезийн Тамбора галт уул

1816 оны 4-р сарын 10-15 өдрүүдэд Тамбора галт уул дэлбэpчээ. Тус уулын өндөр нь дэлбэpэлтээс өмнө 3962 м байсан бол дэлбэpэлт дууссаны дараа 2743 м болж багассан гэдэг. Тамбора уулын дэлбэpэлтээс болж агаар мандалд үнс нурам тархаж, нарыг хааж дэлхийн дулаан буурч, зун болоогүй гэдэг. Энэ дэлбэpэлтээс үүдэж 92,000 хүн нaс бaрсан гэж үздэг боловч дэлбэpэлтийн хор уршгаас үүдэлтэй үxлийн тоог оруулбал 192,000 хүн амиa алдсан гэж үздэг ажээ.

21
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *