iPhone 8 утасны талаарх зарим нэг сонирхолтой мэдээллүүд

0

Арваад жилийн өмнө Apple компанийн анхны ухаалаг утас худалдаанд гарсан цагаас эхлээд iPhone утас ирээдүйд ямар болох талаар таамаглал дэвшүүлэх нь ихэссэн. iPhone 7 худалдаанд гараад хэдхэн сар болж байгаа ч гэсэн iPhone 8 үйлдвэрлэгдэх тухай яриа чих дэлсэх болов. Энэ долоо хоногт л гэхэд Волл Стрийт сонинд Apple компани 2017 онд худалдаанд гаргах iPhone утсандаа 10 өөр загварыг туршиж үзэж буй тухай нийтлэл гарчээ.

Apple компани бидэнд ямар бэлэг барихаар зэхэж байгааг олж мэдэхийн тулд үйлдвэрийн ажилтнууд болон тус компанийг тандагч, патент луйвардагч нөхдүүдийн яриаг чих тавин сонссон юм. Одоогийн байдлаар бид дараах зүйлсийг олж мэдээд байна.

Утасгүй цэнэглэгчтэй болно

AirPods бол дэлхий ертөнцийг утсан холбооноос ангижруулахын тулд Apple компаниас хийсэн анхны алхам байсан юм. Тус компани утасгүй цэнэглэгч бүтээх технологийг туршиж байгаа бөгөөд үүнийгээ удахгүй гарах утсандаа ашиглаж магадгүй байгаа талаар Блүүмбэрг зэрэг хэд хэдэн эх сурвалж мэдээллээд байгаа билээ. Тэр ч байтугай энэхүү шинэ технологийн тусламжтайгаар утсаа алсын зайнаас буюу өөр өрөөнөөс ч цэнэглэх боломжтой болох гэнэ. Тун удахгүй цагаан өнгийн цэнэглэгч тань авангард загварын чимэглэл болж хувирч магадгүй нь байна шүү.

Үндсэн товчлуур (home button) байхгүй болно

Apple компанийхан утсаа томруулалгүйгээр дэлгэцийнх нь хэмжээг томруулахын тулд үндсэн товчлуурыг байхгүй болгох шийдэлд хүрээд байгаа аж. Ингэснээр утасны дээд болон доод хэсгийн зай үгүй болж, тэр чигтээ дэлгэц болж хувирах юм. Үндсэн товчлуурын оронд харахад “бодит” мэт боловч дэлгэцэн дээр дарахад хүрч мэдэрдэг товчлуур суулгах төлөвтэй байгаа аж. Мөн дэлгэцийн хэд хэдэн давхаргыг нэвтлэн унших чадвартай дэвшилтэт технологи бүхий хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна камер, дэлгэц хоёр нь нийлсэн байх гэнэ.

Нүд, нүүр таньдаг технологи нэвтрүүлж магадгүй

Apple компани Touch ID мэдрэгчтэй iPhone 5S утас үйлдвэрлэснээр гар утасны аюулгүй байдлыг дээд зэргээр хангах тал дээр тэсрэлт хийж чадсан билээ. Хятадын нэгэн үйлдвэрийн ажилтнаас ам дамжин тархсан цуу яриагаар бол удахгүй гарах iPhone утас хүний нүдний солонгон бүрхэвчийг уншиж таньдаг байх гэнэ. Хэрвээ энэ технологи нэвтэрвэл та дэлгэцэн дээрх жижигхэн камер руу харах төдийд л утасны тань түгжээ тайлагдах аж. Сүүлийн жилүүдэд нүүр царай таниулах тал дээр мэргэшсэн хэд хэдэн компани Apple-ийн мэдлийнх болсноос харахад тэд шинэ утсандаа нүүр таньдаг технологи нэвтрүүлж магадгүй болоод байгаа юм.

Дэлгэц нь нугардаг болно

iPhone 8-ын талаар таамаглал дэвшүүлэгчдийн ихэнх нь шинэ утасны загвар ихээхэн өөрчлөгдөнө гэж итгэж байгаа аж. Ялангуяа дэлгэц нь Samsung Galaxy S7 Edge болон Note 7-гийн нэгэн адилаар тал тал руугаа “нугардаг” болох гэнэ. Түүгээр ч зогсохгүй ар өвөргүй шилэн болохоос гадна iPhone 4 ба 4S шиг метал хүрээтэй байх ажээ. Одоо Apple компани хүмүүсийн хүсэн хүлээж буй тэсрэлтийг хийнэ гэж найдах л үлдлээ.

Дүрсний ялгарал улам сайжирна

Шинээр гарах iPhone утас илүү том, нугардаг дэлгэцтэй болохын зэрэгцээ өнгөний ялгарал тун сайтай байх гэнэ. Волл Стрийт сонинд мэдээллэснээр Apple компани LCD дэлгэцийг халж, оронд нь OLED дэлгэцийг шинэ загварын утсандаа нэвтрүүлэх төлөвтэй байгаа аж. Тус компани бугуйн цагаа аль хэдийн OLED дэлгэцтэй болгосон билээ. Уг дэлгэц өнгөний ялгарлын хувьд LCD дэлгэцээс хамаагүй илүү аж.

iPhone 8 утсыг гурван өөр загвараар үйлдвэрлэнэ

Apple компани гурван өөр загварын iPhone 8 үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн байна. Нэг нь нугардаг OLED дэлгэцтэй “дээд зэрэглэлийн” загвар байх бол нөгөө хоёр нь нугардаг боловч өнгө ялгарлын хувьд арай доогуур үзүүлэлттэй LCD дэлгэцтэй байх гэнэ. Сүүлийн хоёр загварынх нь дэлгэцийн хэмжээ 4.7 ба 5.5 инч байж магадгүй байгаа аж. Гэхдээ тэд эдүгээ 10 төрлийн загвар туршиж байгаа бөгөөд эцсийн эцэст чухам ямар хэмжээтэй, ямар загварын утас үйлдвэрлэгдэх нь тодорхой бус байгаа юм.

45
ТэнэглэлТэнэглэл
36
ГайхмаарГайхмаар
22
ГоёГоё
9
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/12/12 at 12:01

    Ss

  2. ШИНЭ ОН

    2016/12/12 at 18:23

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. Зочин

    2016/12/12 at 19:11

    Аймар тултал нь зөгнөж байгаад дараа нь цагаа тулхаараа хуучнаасаа ялгархааргүй нөгөөл нэг загвар нь гараад ирдэг

  4. haha зулу

    2016/12/12 at 19:41

    minii taamag iphone 8 garahgvi iphone 10 l gej garna nugardag bolohgvi

  5. Зочин

    2016/12/12 at 20:42

    Bidend l iluu hortoi shuu dee. Durs n saijragdaj iluu harai muutgadag bolno. WI-FI chargertai bolvol ….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *