Чухам ийм учраас л би илжгэн чих жимсийг хөлдөөж хэрэглэдэг юм. Та ч бас үүнийг мэдсэний дараа ингэж хэрэглэдэг болно

3

Дэлгүүр болон хүнсний захууд дээр шинэ ургацын илжгэн чих таарах нь элбэг. Энэхүү дорнын амттай жимсэнд том хүн, хүүхэд ялгаагүй бүгд дуртай. Амттай, шүүслэг энэ жимс нь өвлийн хамгийн алдартай жимснүүдийн нэг болж олон оронд тархаж байна.

1855 онд Америкийн Мэтью Перри нь 200 жил хаалттай байсан Япон улсаас энэ жимсийг барууны улс оронд авчирснаар дэлхий ертөнц анх энэ жимстэй танил болсон гэдэг. АНУ-д хоосон гуяа ганзгалж очоогүй харин илжгэн чих авчирсан нь энэ бөгөөд одоо энэ жимсийг дэлхий даяараа мэднэ. Илжгэн чихийн бас нэг өөр нэр нь диоспирос буюу латинаар бол “бурхны хүнс” гэсэн утгатай юм.

Илжгэн чих нь амттайгаас гадна хүний биед их ашигтай жимс. Хэрвээ та илжгэн чих тогтмол хэрэглэдэг бол олон өвчнөөс ангид байж чадна. Гэхдээ энэ ашигтай, сайхан амттай жимс маань тийм ч хоргүй, аюулгүй зүйл бас биш юм.

 

Ашигтай чанар

1. Бие организмыг чангалж эрч хүч нэмнэ

Илжгэн чихэнд байх полифенол, катехин зэрэг нь үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй юм. Энэ хэрэгтэй шинжээрээ жимс маань ханиад томууны үед хүнд тэжээллэг зүйлс өгнө.

Харин улбар шар пигмент болох бета-каротин нь амьсгалын замын системийн үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлж уушгины өвчин, бронхит зэргээс сэргийлнэ.

 

2. Зүрх судасны өвчлөлийн үед

Их хэмжээний кали болон магни агуулж байдаг учир зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгахад тустай. Эдгээр бодис нь зүрхний булчингийн эд эсийн бодисын солилцоо болон энергиэр хангах үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр нь зүрхний агшилтын үйл ажиллагааг идэвхжүүлэх учир илжгэн чих хэрэглэх нь зүрх судасны элдэв өвчин, зүрхний дутагдал зэргээс сэргийлэх нэг арга юм.

 

3. Шээсний зам, бөөрний чулуутай болсон үед

Илжгэн чихэнд байх магни нь бөөрөнд чулуу үүсэх үйл ажиллагаанд саад болж бие организмоос давсны натрийг гадагшлуулахад тус болж бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Энэ жимс шээс хөөх, бие махбодийг сэргээх үйлчилгээтэй.

 

4. Цус багадах

Илжгэн чих ийм өвчний үед их хэрэгтэй бөгөөд уг жимсэнд их хэмжээний төмөр байдгаас тэр юм. Ялангуяа ирээдүйн ээж нарт дээрх элемент их дутагддаг учраас илжгэн чих идэж байх хэрэгтэй.

 

5. Хорт хавдрын эсрэг

Илжгэн чих нь бета-каротиныг маш ихээр агуулдаг ба энэ антиоксидант нь эд эсийн бүтцийг устгаж өөрчилдөг чөлөөт радикалтай тэмцэх, устгах шинж чанартай.

 

Сөрөг тал

1. Таргалалт болон чихрийн шижин

Илжгэн чихэнд маш их хэмжээний сахар байх учир илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй хүн хэрэглэх хэрэггүй.

 

2. 3-аас наснаас доош насны хүүхэд

3 нас хүрээгүй хүүхдэд илжгэн чих өгөх хэрэггүй ба ийм насны хүүхдүүдийн ходоодны шүүс ялгаруулах үйл ажиллагаа нь бүрэн боловсорч гүйцээгүй байна. Ийм учраас зарим хэсэг нь хуримтлагдан бөөгнөрч хүүхдийн гэдэс өвдөж болзошгүй.

 

3. Харшил

Йодонд хэт мэдрэг хүмүүсийг илжгэн чих идэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Идсэн бол янз бүрийн харшлын шинжтэй хүндрэлүүд гарч болох юм. Йодын харшил нь ихэнхдээ хүүхдэд тохиолдох боловч том хүнд тохиолдох үедээ ихээхэн хүндээр илэрдэг байна.

 

4. Шүдний өвчин

Илжгэн чих идсэний дараа заавал шүдээ угааж, амны хөндийг зайлж байх нь органик гаралтай танин шүдний пааланд хор хүргэхээс сэргийлнэ.

 

5. Ходоод гэдэсний хямрал

Ходоод гэдэсний мэс ажилбар хийлгэсэн хүмүүс илжгэн чих идэж болохгүй. Энэ жимсийг хэт ихээр идвэл гэдэс дотор гадны биет болох безора бий болж үр нөлөө нь гэдэс бөглөрөх, түүнийг эмчлэхийн тулд мэс засал хийж ч болох юм.

Учир нь илжгэн чихийн хальсанд танин маш их хэмжээгээр байдаг. Энэ нь наалдамхай, уян шинж чанартай. Гэдэс дотор ороод янз бүрийн зүйлийг наалдуулж авч шингэж, уусахгүй зүйл болон хувирдаг байна.

 

Зөвлөгөө

Танин нь хөлдөөх явцад устаж үгүй болдог учир хөлдөөсөн жимсэнд дээрх аюул үгүй. Хэрвээ шинэ жимсэнд их хэмжээний танин байгаа бол амт нь муухай, наалдсан байх бөгөөд хөлдөөсний дараа энэ нь тэр чигээрээ алга болно. Ингэснээр илжгэн чихийн амт ч сайжирч илүү чихэрлэг амттай болно.

Илжгэн чихийг хэрхэн зөв хөлдөөх вэ:

  1. Хэрвээ бүтнээр нь хөлдөөх гэж байгаа жимсээ угаагаад дараа нь бүрэн хатаана. Жимс болгоныг хүнсний гялгар уутаар ороож хөлдөөнө.
  2. Жимсээ дараа нь элдэв чанамал, бялуунд хийх зорилгоор зүсэж хөлдөөж болно. Савны ёроолд хүнсний гялгар уут дэвсээд зүссэн жимсээ жигд тараан тавина. Дээрээс нь мөн л гялгар тавиад таглаж битүүлэн хөлдөөнө.
  3. Илжгэн чихийг бас нухаш байдлаар хөлдөөн хадгалж болно. Үүний тулд цайны халбагаар жимсний бүх л зөөлөн эдийг гаргаж блендерт хийж жижиглэн бяцална. Шилэн аяга болон бусад саванд хийнэ. Ийм хөлдөөсөн жимсийг хөлдүүгээр нь, гэсгээсэн байдлаар хоолны дараах десерт буюу амттан болгож хэрэглэж болно.

Гэрийн нөхцөлд илжгэн чихийг шинээр нь хадгалах маш хэцүү учир хүмүүс хадгалах олон янзын арга бий болгожээ. Энэ жимсийг гурван янзаар хадгалж болно: шинээр нь, хөлдөөсөн болон хатаасан байдлаар. Эдгээрийн алийг нь ч сонгосон бай та дараа жилийн ургац хүртэл витамин, амин дэмээр баялаг нөөцтэй болно.

Бүх л зүйл хэмжээ нь таарсан бол сайн гэдэг. Гэдэс бөглөрөх зэрэг аюулаас болж та энэ маш хэрэгтэй жимснээс татгалзаж болохгүй.

Өдөрт хичнээн илжгэн чих идэж болох вэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Эрүүл хүнд өдөрт 2 жимс идэх нь ямар ч аюулгүй хэмжээ юм. Гэхдээ зарим болгоомжлол илүүдэхгүй: бүрэн болоогүй жимс идэхээс, хоосон ходоод дээр энэ жимсийг идэх, хүйтэн ус болон сүүтэй цуг идэх гэх мэт.

20
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sondor Ganbayar

    Sondor Ganbayar

    2019/01/02 at 20:24

    Biligunsor Soronzonbold М. Бямба Borkhuu Ulemj ta nar aaimar muuhai.. nadd uldeegeegui sh d?

  2. Shine San Chuka

    Shine San Chuka

    2019/01/03 at 06:47

    Mongold baidag yum uu

  3. Ebe Ariuka

    Ebe Ariuka

    2019/01/03 at 09:54

    .

  4. Tom Deliver

    Tom Deliver

    2019/01/03 at 11:51

    Japan’s gadaa urgadiishd

  5. Doogii Doogii

    Doogii Doogii

    2019/01/03 at 16:48

    Хөлдөөж идхэд их гоё юм бнлээ

  6. Myagmarsuren Enkhbayar

    Myagmarsuren Enkhbayar

    2019/01/03 at 22:33

    Англиар нэр нь юу вэ?

  7. haha

    2019/01/04 at 14:35

    donkey ear

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *