Энэхүү нийтлэлийг уншсаны дараа та өргөст хэмхийг өдөр болгон идэж эхэлнэ

4

Өргөст хэмх калори маш багатай, гэхдээ шим тэжээлийн агууламж өндөртэй. Тийм ч учраас өргөст хэмхийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.

Өргөст хэмхийг өдөр тутмын хоолны цэсэд оруулах хэд хэдэн шалтгаан бий, та бүхэндээ чухлаас нь танилцуулахаар бэлдлээ.

 

Ашигтай элементүүд

Кали, магни зэрэг эрдэс бодис агуулдаг – арьсны гадаад төрхийг сэргээхэд нэн чухал элемнетүүд болно.

 

Хорт бодис гадагшлуулна

Ус их агуулдаг учраас биес хорт бодис гадагшлуулна. Мөн бөөрний чулуу хөөх үйлчилгээ үзүүлнэ.

 

Чихрийн шижин, холестерины хэмжээ бууруулах мөн цусны даралт тогтворжуулна.

Ширхэглэг, магни, кали зэргийг ихээр агуулдаг учраас цусны даралт тогворжуулахад нөлөөлдөг. Өргөст хэмхийн шүүс нь гормоноор баялаг тул гэдэс ходоодны эсийг сэргээх, инсулин ялгаруулалтыг идэвхжүүлдэг.

 

Амин дэм

Өдрийн хэрэгцээг хангах амин дэмийн агууламжтай. С, А болон В-ийн зарим нэг төрлийн амин дэм агуулдаг тул дархлаа дэмжинэ.

 

Арьс чийгшүүлнэ

Шинэхэн өргөст хэмх – 90 хувь нь ус, тиймээс арьс, биеийг чийгшүүлнэ.

 

Хорт хавдрын эсрэг үйлчилгээ

Өргөст хэмх нь лигнан, сезоизоларициресинол, ларицирезинол болон пинорезинол агуулдаг тул хөхний, савны, өндгөвчний хорт хавдраас хамгаална.

 

Үе мөчний эрүүл мэндийг хангана

Өргөст хэмхэд агуулагдах цахиур нь эсийн холбоосыг дэмждэг, хэрвээ луувантай цуг хэрэглэвэл тулай, артритийг анагаахаас гадна шээсний хүчлийг багасгадаг.

 

Бөөрний эрүүл мэндийг хангана

Шээсний хүчлийг багасгах учраас бөөрний эрүүл мэндийг дэмжинэ.

 

Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж тураана

Усны агууламж өндөртэй, калори багатай учраас турахад маш их үр дүнтэй. Ширхэглэгээр баялаг тул хоол боловсруулах эрхтнийг дэмжинэ.

 

Эрүүл шүд, сэнгэг амьсгал

Хагас цагийн турш зүсэм өргөст хэмх амандаа байлга, амны хөндийн нян устаж амны эвгүй үнэр арилна.

 

Үс, хумс сэргэнэ

Өргөст хэмхэд агуулагдах хүхэр нь үс, хумсны эрүүл байдлыг хангаж бэхжүүлнэ.

 

Шарх анагаана

Арьсны хүчиллэг чанарыг тэнцвэржүүлдэг учраас шарх сорвийг амархан эдгээнэ.

 

Шарталт тайлна

В амин дэм, сахар, электролит ихээр агуулдаг учраас толгойн өвчин, шарталт зэргийг дарна. Архи уусныхаа дараа хэдэн зүсэм өргөст хэмх идээд унтаарай, маргааш өглөө нь та хамаагүй эрч хүчтэй босно.

 

Хөх толбо арилгана

Нүдний доод зовхинд гарах хөх толбыг арилгана.

 

Гайхалтай амт

Агуулагдах шим тэжээлээрээ дэлхийн нийт хүнсний ногооны 4-т бичигддэг. Өргөст хэмхээр салат, зууш хийж шинэхэн амтыг нь мэдэрч болно.

 

Та бүхэндээ калори багатай жор танилцуулъя:

Орц:

  • Жижиглэн хэрчсэн 2 аяга өргөст хэмх
  • ¼ аяга хэрчсэн сонгино
  • ½ аяга улаан лооль
  • 2 х.х хэрчсэн шинэ яншуй
  • 1 хумс сармис
  • 1 чили
  • ¼ аяга грек тараг
  • ¼ ц.х нунтаг гоньд
  • ¼ ц.х далайн давс
  • 1 ½ ц.х лаймын шүүс
  • 1 ½ ц.х нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Бүх орцуудыг саванд хийж сайтар холиод хэсэг хугацаанд амраана. Бүхэл үрийн талхан дээр зуушаа тавьж идээрэй.

58
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Maijargal Damba

    Maijargal Damba

    2017/11/27 at 19:04

    Zun baisan bol te odoo mgl cucumber baihgui baihdaa

  2. Зочин

    2017/12/07 at 23:10

    mash sahan zublulguu bna bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *