Сонирхолтой яриа өрнүүлэхэд туслах 4 асуулт

2

Жолоочгүй машин, хиймэл оюун ухаан, хиймэл ген – энэ бүх үзэл баримтлал үл ойлгогдох асуудлын эх үүсвэр болно. Эдгээр асуултад та өөрөө хэрхэн хариулахаа эхлээд бодоод үзээрэй, харин дараа нь найз нөхдөөсөө асууна биз.

 

1. Тархиа компьютерт хийж болох байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ?

Ирээдүйд тархиа компьютерт залгаж болно гээд төсөөл дөө, өөрийнхөө оюун санааг тоон хэлбэрээр авах нь. Шинэ хувилбар нь таниас ухаантай, цаг хугацаа явах тусам таны урьд өмнө мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөл хуримтлагдах болно. Та ийм зүйлийг зөвшөөрөх үү? Яагаад? Энэ тоон мэдээлэл та мөн гэж үзэх үү? Таны хувилбарын гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх үү? Өөр хэн нэгний тоон хувилбартай харилцаа үүсгэх эрх байгаа юу?

 

2. Эцэг эх нь хүүхдийнхээ генийг өөрчлөх ёстой юу?

Хэрвээ хүүхэд тань зүрхний гажигтай төрсөн бөгөөд генийн нэг хэсгийг өөрчилбөл хүүхдийг тань аврагдах боломжтой гэвэл та яах вэ? Ихэнх эцэг эх зөвшөөрөх байх.

Хүүхдийг илүү ухаантай болгоно гэвэл яах уу? Эсвэл илүү хөөрхөн? Эцэг эх хүүхдийн арьсны өнгө, хүйсийг сонговол ямар вэ? Баян болгох боломж байвал? Таниас бусад эцэг эх хүүхдийнхээ генийг “өөрчлөөд” эхэлбэл яах уу?

 

3. Жолоочгүй автомашин 5 зорчигчийг аврахын тулд нэг зорчигчийг дайрах ёстой юу?

Та төсөөл дөө: Хоёр урсгалтай замаар жолоочгүй автомашинд явж байтал таван хүүхэд гэнэт зам дээр гүйж байгаа хурдаараа гараад ирэв. Машинд гурван хувилбар бий: хүүхдүүдийг дайрах, эсрэг урсгал руу орж машинтай мөргөлдөх эсвэл мод мөргөөд зогсох. Эхний хувилбарт 5 хүн үхнэ, хоёр дахь нь – хоёр, гурав дахь хувилбарт – нэг. Энэ тохиолдолд машиныг хэрхэн программчлах вэ? Машинд сууж яваа зорчигчийн амийг аврах уу эсвэл илүү их амь аврахаар программчлах уу?

Таны амийг золиослох шийдвэртэй машинд та суух уу? Ялангуяа хүүхэдтэйгээ суух уу? Жолоочгүй машин нэг л дүрэмтэй байх уу эсвэл сууж яваа зорчигчийн амийг аврахын тулд илүү төлбөр төлөх үү?

 

4. Хиймэл оюун ухаанд сэтгэхүйн ямар үнэ цэнийг суулгаж өгөх ёстой вэ?

Ухаантай робот бүхий ертөнцийг төсөөл – хүнийг хэд дахин давж гарсан робот – гэхдээ сайн, мууг ялгах чадваргүй, үнэн – худлыг ялгах чадваргүй. Маш их асуудал үүснэ дээ. Хэрвээ сэтгэлийн үнэ цэнийг суулгаж өгвөл яах уу? Бас л асуудалтай тулгарна, яагаад гэвэл чухам юуг үнэ цэнэтэй вэ гэдгийг хүмүүс бид өөрсдөө сонгох юм.

Та юуг үнэ цэнэтэй гэж үздэг вэ? Ямар үзэл бодлыг “зөв” гэж үзэх үү? Улс орон болгон өөрийн үнэ цэнийг тодорхойлох уу? Өөрийн үзэл бодлыг өөрчлөх эрхийг роботод өгөх ёстой юу?

14
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *