Титаник уран сайхны кинонд гардаг бидний сэтгэлд хоногшсон дүрүүд бодит амьдрал дээр чухам хэн байсан бол? Тэдний амьдралын бодит түүхийг хүргэж байна

5

Нийт 2200 хүнийг тээвэрлэн Атлантын далайг гаталж явсан Титаник хөлгийн ослоор ердөө 700 хүн л амьд үлдэж чадсан байдаг. Энэхүү эмгэнэлт явдлаас сэдэвлэж олон кино бүтсэн байдгаас хамгийн алдартай нь нэрт найруулагч James Cameron-ы 1997 онд нээлтээ хийсэн Титаник кино билээ. Тус кино нь бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг утгаараа олон бодит хүмүүнийг кинонд оруулж, харамсал, хайр дүүрэн, адармаатай түүхийг нарийн гаргаж өгсөн гэдгээрээ онцлогтой. Манай сайт уншигч танд Титаник уран сайхны кинонд гардаг бидний сэтгэлд хоногшсон дүрүүд бодит амьдрал дээр чухам хэн байсан талаар мэдээлэл бэлдлээ.

Margaret Brown

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Титаник уран сайхны кинон дээр гол дүр Jack-д хүүгийнхээ хүрмийг зээлж, язгууртнуудын оройн зоогонд орох боломжийг олж өгдөг хатагтай Margaret Brown нь бодит хүн байсан ажээ. Тэрээр нийгмийн идэвхтэн, зүтгэлтэн нэгэн байсан гэдэг. Энэ ч утгаараа тэрээр хөлгийн осол болж байх үед зорчигчдыг аврах завинд суулгах ажлыг зохион байгуулж, өөрөө аврах завинд суухыг эрс эсэргүүцэж байжээ. Улмаар аврах завинд суусан хойноо ч илүү олон хүнийг нэмж суулгах, амьд үлдсэн хүмүүсийг аврахаар завины ахмадтай муудалцаж байсан хэмээдэг.

Түүнчлэн тэрээр амьд үлдсэн хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хандивын аян өрнүүлэх зэрэг ажил явуулж байжээ. Хожим түүний хийсэн энэ бүх үйл хэргийг үнэлж National Order of the Legion of Honour одон медалиар шагнажээ.

 

Ахмад Edward Smith

© Titanic / Paramount Pictures Corporation, © New York Times / Wikimedia Commons

Edward Smith нь 12 настайдаа сургуулиа орхиж, Британийн Үндэсний Усан Флотод элсэж байжээ. Тухайн цаг үедээ 62 настай байсан Edward Smith нь Титаник хөлгийн аялалыг зохион байгуулсан White Star Line компанийн хамгийн туршлагатай ахмад болоод байжээ. Энэхүү нүсэр аялалын дараа тэрээр тэтгэвэртээ гарахаар зэхэж байсан гэдэг.

Тухайн үед мөсөн уулыг хөлөг онгоцонд төдийлөн аюул учруулж чадахгүй гэж үздэг байв. 1907 онд тэрээр нэгэн хэвлэлд, “Орчин цагийн хөлөг онгоцнууд маш чанартай болж байна. Иймээс юу ч орчин үеийн хөлөг онгоцонд саад болж чадахгүй” хэмээн ярьж байжээ. Энэ бодол нь ч түүний амьдралыг vхэл рүү түлхсэн гэдэг. Гэхдээ хөлгийн ослоос амьд үлдсэн зарим хүмүүс түүнийг баатарлаг vхлээр амиа алдсан хэмээн гэрчилсэн байдаг.

 

Joseph Bruce Ismay

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Joseph Bruce Ismay нь White Star Line компанийн тэргүүн байсан бөгөөд тэрээр өрсөлдөгч нартаа боломж олгохгүй байх үүднээс хамгийн тансаг зэрэглэлийн хөлөг онгоц бүтээхээр шийдсэн нь Титаник хөлөг байжээ. Гэвч тэрээр тансаг байдалд нь хэт анхаарч хөлөг онгоцны 48 аврах завийг 16 болгон багасгах шийдвэрийг гаргаж байжээ.

Улмаар хөлгийн ослоор амьд үлдсэн Joseph Bruce Ismay-ыг Америк, Британийн хэвлэлүүд хүүхэд, эмэгтэйчүүдийг аврахын оронд өөрийн амиа хамгаалсан хэмээн шүүмжилж байв. Гэсэн ч түүнийг олон хүмүүсийг аврах завинд суухад тусалж, өөрөө хамгийн сүүлчийн суудалд сууж амь гарсан гэж хүмүүс гэрчилсэн ч харамсалтай нь түүнийг үлдсэн амьдралынх нь туршид хулчгар хэмээн цолложээ.

Энэ үүднээс James Cameron-ы Титаник кинонд түүнийг хулчгар зантай нэгэн байснаар өгүүлсэн байдаг билээ. Хүмүүс түүний дүрд өөрчлөлт оруулах талаар сэтгэгдлээ хүргүүлж байсан боловч найруулагч кино зохиолд өөрчлөлт оруулаагүй ажээ.

 

Thomas Andrews

© Titanic / Paramount Pictures Corporation, © Gelosia / Wikimedia Commons

Thomas Andrews нь Титаник хөлгийн зураг төслийг гаргасан бөгөөд хөлгийн анхны аялалд өөрийн биеэр оролцож, хөлөгт асуудал байгаа эсэхийг шалгахаар явж байжээ. Мөн хөлөг онгоц мөсөн уулыг мөргөх үед хөлөг онгоц живэх нь гарцаагүй гэдгийг мэдсэн анхны хүмүүсийн нэг нь тэр байв.

Ийнхүү тэрээр зорчигчдыг аврах завинд яаралтай суухыг уриалж, далай руу ширээ шидэж усанд унасан хүмүүст амьд үлдэх боломжийг олгож, хүмүүст аврах хантааз тарааж байжээ.

 

William Murdoch

© Titanic / Paramount Pictures Corporation, © Maritime Quest / Wikimedia Commons

William Murdoch нь тухайн үедээ 16 жилийн туршлагатай далайчин байсан бөгөөд Титаник хөлгийн ахмадын туслахаар ажиллаж байжээ. Осол болдог өдөр тэрээр хөлөгт хянагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг мөсөн уул урд байгааг зарласнаас хойш ердөө 37 секундын дараа хөлөг мөсөн уултай мөргөлдсөн байдаг.

Харин кинонд түүний дүрийг харлуулсан нь түүний төрөл төрөгсдийн дургүйцлийг ихээр дагуулсан бөгөөд хожим кино багийнхан түүний төрсөн нутагт очиж түүний нэрээр буяны үйл ажиллагаа явуулж, төрөл төрөгсдөөс нь уучлалт хүсчээ.

 

Frederick Fleet

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Тэрээр мөсөн уулыг хамгийн түрүүнд олж харсан хөлгийн багийн гишүүн юм. Хожим тэрээр Америк болон Британийн комисст мэдүүлэг өгөхдөө, “Бидэнд дуран байгаагүй. Хэрэв дурантай байсан бол холоос мөсөн уулыг харах боломжтой байсан” хэмээжээ.

Гэсэн ч судлаачид түүнийг дурантай байсан ч мөсөн уулыг олж харах боломжгүй цаг агаартай байсан хэмээн таамагладаг ажээ. Frederick Fleet ослын үеэр дээр дурьдсан Margaret Brown-ы “Живэшгүй Молли Браун” аврах завинд сууж амь гарсан байдаг.

 

Charles Lightoller

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Charles Lightoller нь Титаник хөлгийн ахмадын хоёрдугаар туслах байв. Хөлөг онгоц живэх үед тэрээр аврах завинд бусад 29 эрчүүдийн хамтаар сууж амь гарсан түүх бий. Аврах завинд тэрээр хүмүүст хэрхэн тогтвортой сууж, завины тэнцвэрийг хадгалахыг зааж байсан гэдэг.

Charles Lightoller хожим хөлөг онгоцнуудын аюулгүй байдлын талаар олон зөвлөгөөнүүдийг бичиж, аврах завь аль болох олон байх ёстойг сануулж, хөлөг онгоцнуудыг радио холбоогоор бүрэн тоноглох, цаг агаарын байдлыг дамжуулж байх хэрэгтэйг зөвлөж байсан юм.

 

Archibald Gracie IV

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Archibald Gracie IV нь зохиолч, түүхч нэгэн байсан бөгөөд Титаник хөлгийн нэгдүгээр зэрэглэлд зорчиж байжээ. Осол гарах үед тэрээр хүүхэд, эмэгтэйчүүдийг аврах завинд суулгахад тусалж, эцсийн мөчил хөмөрсөн завин дээр гарч амиа аварч чаджээ. АНУ-ын Нью-Йорк хотод ирснийхээ дараа тэрээр Титаник хөлгийн сүйрлийн талаар үнэлж баршгүй баримт болон үлдсэн дурсамж номоо бичсэн байдаг.

Улмаар ослоос хойш 8 сарын дараа тэрээр биеийн хэм буурах өвчинд нэрвэгдэж, чихрийн шижин гэсэн оношоор нас баржээ. Түүний нас барахынхаа өмнө сэтгэлийн түгшүүрт автаж, “Бид тэднийг бүгдийг нь завинд суулгах хэрэгтэй байна. Бүгдийг нь завинд суулгана” хэмээсээр насан эцэслэсэн гэдэг.

 

John “Jack” Phillips

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Осол болдог өдөр радио хүлээн авагч John Phillips өмнөх өдөр нь хэт ачаалалтай ажиллаж, радио нь гэмтсэн тул мөсөн уул байгаа талаар мэдээг хөлгийн ахмадад цаг тухай бүрт нь мэдэгдэлгүй алдаа гаргасан юм. Түүнчлэн тэрээр ачаалалтай өдрийн дараа маш их ядарсан байсан тул бусад хөлөг онгоцнуудаас ирж байгаа мэдээг бүрэн сонсолгүй өнгөрүүлсэн аж.

Осол болох үед хөлгийн ахмад түүнд аврах дохио илгээхийг үүрэг болгоход тэрээр өрөө нь усаар дүүрч радио нь ажиллахаа болих хүртэл дохио дамжуулж, тусламж хүсчээ. Түүний хамтрагч байсан Harold Bride хожим ярихдаа онгоц даяар үймж сандарч байхад тэрээр өөрийн ажлаа маш шаргуу бөгөөд тайвнаар хийж байсан хэмээн дурсжээ. Ийнхүү тэрээр өөрийн гаргасан алдааг өөрийн амиараа төлж, сүүлчийн мөч хүртлээ аврах дохио илгээжээ.

 

Ida болон Isidor Straus

© Titanic / Paramount Pictures Corporation, © Unknown author / Wikimedia Commons

Титаник кинон дээр нэгнээ тэвэрч хэвтээд эцсийн амьсгалаа хураадаг ахмад хосын үзэгдэл хамгаас их гуниг төрүүлж, зүрх шимшрүүлдэг билээ. Тэдний нэрийг Ida болон Isidor Straus гэдэг байсан бөгөөд нэгэндээ үнэн сэтгэлээсээ хайртай байсныг нь бизнесмэн, улс төрч Isidor Straus гэргийгээсээ хол ажлаар явах үедээ өдөр бүр захидал бичиж харилцдаг байсан нь илтгэнэ.

Хөлгийн багийнхан ахмад хосыг хоёуланг нь аврах завинд суухыг хүссэн боловч Isidor эхнэрээ суулгаж, өөрийнхөө оронд залуу хүнийг суулгаж амийг нь аврахыг чухалчилж байгаагаа илэрхийлжээ. Яг энэ үед түүний эхнэр Ida түүнд нөхөртөө хандаж, “Бид хамтдаа олон жилийг үдсэн. Чамайг хаана байна, би тэнд чинь байх болно” гээд хамтдаа хөлөгт үлджээ.

 

Wallace Hartley

© Titanic / Paramount Pictures Corporation, © Wallace Henry Harvey / Wikimedia Commons

Кинонд хөлөг онгоц сүйрч, хүн бүхэн сандралдан үймж байхад хэсэг хөгжимчид тайвнаар хувь тавилантайгаа эвлэрч хөгжим тоглож байгаа харагддаг. Үүнийг бодит явдлаас сэдэвлэн хийсэн бөгөөд тэрхүү найрал хөгжимчдийн удирдаачийг Wallace Hartley гэдэг байжээ.

Олон хүмүүс тэднийг хөлөг онгоц живж байх үед хөгжмөө тасралтгүй тоглож байсан гэдгийг гэрчилсэн байдаг бөгөөд тэд бүгд хөлөгтэй хамт живсэн юм. Хожим “Хайрт чамдаа сүйн бэлэг болгон дурсгав, Мариагаас” гэсэн бичигтэй хийл хөгжмөө тэвэрсэн байдалтай нас барсан түүний цогцсыг далайн ёроолоос гаргасан байдаг ажээ.

Хэнийх нь түүх хамгийн сэтгэл хөдөлгөм байна вэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.

97
ГайхмаарГайхмаар
49
ХарамсалтайХарамсалтай
43
ГоёГоё
25
Ха ХаХа Ха
24
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Эмоци

    Эмоци

    2021/02/06 at 15:57

    Бараг эрэгтэй хүн байсан байна ш д

  2. Н. Уранмандал

    Н. Уранмандал

    2021/02/07 at 00:02

    Гол дүрүүд нь байхгүйюу

  3. Byambajav Altantuya

    Byambajav Altantuya

    2021/02/08 at 03:22

    Bvgd tustui yumaa minii l bodol gol dvrvvd bsan bol yanztai

  4. Khishigsuren Gungaadondov

    Khishigsuren Gungaadondov

    2021/02/08 at 19:56

    Сайхан сэтгэлийн үлгэр жишээ сайхан байнаа сонсох.Тэнгэр бурхан ивээж үр удам нь сайн яваг ээ.

  5. Genden Bayarkhuu

    Genden Bayarkhuu

    2021/02/09 at 01:30

    Sudalgaa sain hiisen bn iim l ajil heregch baih yostoi

  6. Сувдка Сувдка

    Сувдка Сувдка

    2021/02/09 at 05:24

    Sonirholtoil yum

  7. Мөнхжаргал Г.

    Мөнхжаргал Г.

    2021/02/09 at 09:09

    Yamar ch yalgaa alga. Yag l bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *