Ханиад, чихрийн шижин, тэр ч бүү хэл хорт хавдраас хүртэл нимбэг таныг хамгаална… хэдий хэр хэмжээгээр идэх вэ?

2

Цитрусын төрлийн жимсний ашиг тусыг, тэр дундаа нимбэгийн ашиг тусыг бид сайн мэднэ. Эзэгтэй болгоны гал тогоонд заавал байх ёстой жимс. Нимбэг нь амин дэм, антиоксидантаар баялаг. Жилийн дөрвөн улирал хэрэглэх боломжтой. Энэ исгэлэн жимс өөр ямар ашиг тустай болохыг та мэдэх үү?

Та бүхэндээ нимбэгийн ашиг тусыг хүргэхээр бэлдлээ.

Нимбэгийн бие махбодид үзүүлэх ашиг тус

Нимбэгийн шүүс, нимбэг, зөгийн балтай ус, сахар, нимбэгтэй ус – бидний ихэнх нь л ингэж хэрэглэдэг байх. Нимбэгийн ашиг тус маш их. С амин дэмийн агууламж өндөртэй, магни, кальци, кали зэрэг эрдэс бодисоор баялаг.

Нимбэг – дархлаа дэмжих байгалийн бүтээгдэхүүн, уг үйлчилгээгээр эн тэнцэх жимс ч ховор болов уу. Маш хүчтэй антиоксидант гэж үзнэ. Цус болон судасны хана цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.

Хөлдөөсөн нимбэгийн шим тэжээл хэд дахин нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Хөлдөөсөн нимбэгийн амин дэмийн агууламж 5-10 дахин нэмэгдэнэ. Хамгийн гол нь хальстай нь хөлдөөнө. Хальсыг нь бид зүгээр л хаяж орхидог шүү дээ. Нимбэгийн хальс нь жимснийхээ зөөлөн эдээс хэд дахин илүү амин дэмийн агууламжтай байдаг.

Хөлдөөсөн нимбэг ямар шим тэжээлтэй вэ?

1. Цус цэвэрлэнэ, биеэс хорт бодис гадагшлуулна. Энэ утгаараа зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

2. Хортой нян, вирус устгана.

3. Гэдэс ходоодны шимэгч хорхойг гадагшлуулахын зэрэгцээ хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хоол хүнсний шим тэжээлийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.

4. Бөөрний чулуу хайлуулахад нөлөөлнө.

5. С амин дэмийн агууламж нь хөгшрөлтөөс хамгаалах бөгөөд коллагены ялгаруулалтыг идэвхжүүлнэ.

Нимбэг нь химийн эмчилгээний үед бие махбодийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Нимбэгт агуулагдаж буй бодис нь хорт хавдрын эсийн хөгжлийг таслан зогсоож болзошгүй талаар яригдаж эхлээд байгаа юм. Нимбэгийг хорт хавдрын эсрэг хэрэглэхэд эрүүл эс хөндөгдөхгүй, гаж нөлөөгүй гэж үзэх болжээ.

Гэхдээ энэ асуудлыг бүрэн гүйцэд судалж дуусаагүй учраас нимбэг хорт хавдар эмчилнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ үнэн бол хорт хавдрын өвчлөл эрс буурна гэж эмч нар найдаж байна. Аливаа өвчнийг дур мэдэн эмчлэх ёсгүй, ямагт мэргэжлийн эмчид үзүүлж байх ёстойг анхаараарай. Нимбэгийг тогтмол зохих хэмжээгээр хэрэглэвэл хорт хавдраас урьдчилан сэргийлж болох талтай.

Нимбэгийг хэрхэн зөв хөлдөөх вэ?

Хөлдөөсөн нимбэг ямар ашиг тустайг бид мэдэж авцгаалаа, одоо хэрхэн хөлдөөх тухай судалцгаая. Хэд хэдэн аргаар хөлдөөнө.

Хамгийн түрүүнд маш энгийн аргыг танилцуулъя. Нимбэгээ угааж хуурай болтол нь арчаад хөлдөөгчинд хэдэн цаг хийнэ. Хөлдсөний дараа хальстай нь үрж жижиглэнэ. Нунтаг нимбэгээ юунд ч хэрэглэсэн болно. Хоолны амтыг нэмээд зогсохгүй цитрусын төрлийн үнэр нэмж өгдөг. Бас таны хоол амин дэмээр улам л баялаг болно.

Нимбэгийг хэрчээд хөлдөөж болно. Нимбэгээ нимгэн хэрчээд тавган дээр өрж хөлдөөнө. Хөлдөөсөн нимбэгээ ундаанд хийж ууна. Мөн нимбэгийн шүүс, хальсыг нь тус тусад нь хөлдөөж болно.

Шүүс, хальсны амин дэм нь харилцан адилгүй байхыг анхаараарай. Тиймээс өдөр болгон хоол хүнсэндээ адил хэмжээгээр хийж хэрэглэхийг хичээнэ. Нимбэгийн хүчтэй амтнаас болоод тэр болгон хэрэглээд байж чаддаггүй, харин хөлдөөсөн нимбэгийг хэрэглэхэд таатай байдаг. Чимх нунтаг хөлдөөсөн нимбэг таны цай, ундаа, хоолыг гайхалтай амттай болгоно.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *