Эрчүүд жилдээ дор хаяж нэг удаа дараах 5 шинжилгээг заавал хийлгэж байх ёстой! Эрүүл саруул, урт удаан амьдрахыг хүсвэл…

2

Судлаачдын батлан хэлж байгаагаар: эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмчид харьцангуй бага хандаж үзүүлдэг ажээ. Магадгүй энэ л шалтгааны улмаас тэд илүү залуу насан дээрээ нас бардаг байж болно гэж үзэж байна.

Хэрвээ та эрэгтэй хүн бөгөөд эрүүл саруул, урт удаан наслахыг хүсэж байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг чухалчилж байгаарай. Тийм ээ, үзүүлэх “завгүй” эсвэл сайн эмч байхгүй гэдэг шалтгаан гаргалгүйгээр шүү.

Эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж чадвал мэргэжилтнүүд таны эрүүл мэндийн байдлын тухай тодорхой мэдээлэлтэй болохын зэрэгцээ та өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг хянах боломжтой болно. Шаардлагатай үед зохих эмчилгээг хийлгүүлж гарч болзошгүй хүнд өвчнөөс ч урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.

Өвчин тусаж эмчилснээс урьдчилан сэргийлэх нь хавьгүй дээр гэж ярьдаг. Эрчүүд минь эрүүл мэнддээ анхаарал тавих үүднээс хийх ёстой 5 зүйлийг танилцуулъя.

1. Амин үзүүлэлт болон шинжилгээнүүд

Эрчүүд жил бүр өрхийн эмчдээ үзүүлж шинжилгээнүүд өгч байх ёстой. Ингэснээр хүнд өвчний эрсдэлийг багасгана, зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ, зүрхний шигдээс, цус харвалт болон чихрийн шижин тусах эрсдэлээс сэргийлнэ.

Зүрхний хэмнэл, цусны даралт мөн түрүү булчирхайн үйл ажиллагааг хянаж байхаа мартаж болохгүй. Хэрвээ та 45 болон түүнээс дээш насны эр хүн бол илүүдэл жин эсвэл чихрийн шижингийн ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг сайтар анхаарна. Үзлэг хийж байгаа эмч таны цусан дахь сахарын хэмжээг хэмжиж өгнө.

 

2. Арьсыг шалгуулах

Анхаарал татахуйц мэнгэ, ургацаг зэргийг тоолгүй орхиж огт болохгүй. Арьсны хавдар байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг байнга шалгаж байх ёстой. Тиймээс усанд орсны дараа сардаа нэг удаа арьсаа сайтар шалгаж занших хэрэгтэй юм. Өөрийгөө ажиглах, шалгах энэ аргын тусламжтайгаар арьсны хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг 60 хувиар бууруулж чадсан юм. Таны анхаарах ёстой зүйл гэвэл:

  • Асимметр: мэнгэний нэг хэсэг нөгөө хэсэгтэйгээ адилгүй байх
  • Төрх байдал: зах хязгаар нь жигд бус, харилцан адилгүй
  • Өнгө: хоёр эсвэл түүнээс олон өнгөтэй байх, жишээ нь бор, хар, эсвэл бор-улаан өнгө.
  • Хэмжээ: харандааны ард байдаг баллуурны хэмжээнээс том
  • Товгор байдал: арьсны гадаргуугаас товойж гарч ирсэн эсэх

Арьсны эмчид яаран үзүүлэх зөвлөмжийг тэр болгон өгөөд байдаггүй (хэрвээ танай гэр бүлийн түүхэнд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байгаагүй бол), гэхдээ жилдээ нэг удаа “эрүүл мэндийн даатгал” маягаар эмчид заавал үзүүлнэ.

 

3. Колоноскоп/дурандуулах

Энэхүү шинжилгээг 45-аас дээш насны хүмүүс өгөхийг зөвлөдөг. Уг шинжилгээгээр бүдүүн гэдсийг шалгана: бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчнүүдийг илрүүлдэг байна.

 

4. Шүдээ эмчлүүлэх

Нүд – сэтгэлийн толь, харин ам – таны бие махбодийн эрүүл мэндийн үүд хаалга. Бидний бие махбодийн эд эрхтэн бие биетэйгээ холбоотой байдаг, шүдний эмчид үзүүлэх – жилд нэг удаа зайлшгүй хийх ёстой үзлэг мөн.

 

5. Хараагаа шалгуулах

Энэ үзлэг нь зөвхөн харааны линз зүүдэг хүмүүст л хамаатай гэж бодож болохгүй: нүдний даралт эсвэл чихрийн шижингийн анхны шинж тэмдгийг нүдний эмч нар илрүүлэх нь их байдаг.

Харааны ачаалал их авдаг ажил эрхэлдэг бол эсвэл ийм хоббитой бол хараатай холбоотой ямар нэгэн удамшил танай гэр бүлд байдаг бол эмч нар жилд нэг удаа нүдээ заавал үзүүлж байхыг анхааруулж байна. Жилдээ нэг удаа үзүүлж чадахгүй бол ядаж хоёр жилдээ нэг удаа заавал үзүүлнэ. Мөн холестерины хэмжээ их, депресс эсвэл айдастай яваа бол нүдний эмчид үзүүлэх шалтгаан болох ажээ.

Таны нөхөр (аав, өвөө)  эмчийн үзлэгт байнга хамрагддаг уу?

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *