Эмэгтэй хүн жирэмсэн үедээ дахин жирэмслэх боломжтой юу? Эрдэмтэд “тийм” гэж хариулж байна: Дэлхий дээр нийт 10 удаагийн давхар жирэмслэлт бүртгэгдэж байжээ!

3

Энэ магадгүй итгэмээргүй санагдаж байгаа байх, эмэгтэй аль хэдийнээ жирэмсэн болсон ч гэсэн дахиад жирэмсэлж болно. Уран зөгнөлт кинон дээрх шиг ер бусын үзэгдэл мэт сонсогдож байгаа ч, энэ бол үнэн – эмэгтэй хүн жирэмсэн болсныхоо дараа дахиад жирэмслэх боломжтой.

Энэ судалгаа бидэнд үнэхээр сонирхолтой санагдсан учир та бүхэнд үр дүнгийнх нь талаар мэдээлэл бэлтгэлээ.

Энэ ховор нөхцөл байдлыг “суперфетаци” гэж нэрлэдэг ба эхний ураг бүрэлдэж, жирэмсэлсэн ч гэсэн хоёр дахь ураг бүрэлдэх үйл явц юм. Үр дүнд нь жирэмсэн эмэгтэй азтай байдлаар өөр жирэмслэлтийн хугацаанд 2 ихэр хүүхэдтэй болох болон заримдаа өөр өөр өдрүүдэд амаржих тохиолдол ч байдаг байна.

Суперфетаци бол суперфекундацитай ижил зүйл биш. Хоёр өндгөн эсийн үр тогтол нэг удаагийн сарын тэмдгийн үеэрх бэлгийн харьцаанаас салангид байдлаар ялгарч болно. Энэ нөхцөлд эмэгтэй хүн бивителлин эсвэл хоёр үетэй ихэртэй болох магадлалтай. Суперфетацийн үед эмэгтэй хүн өөр сарын тэмдгийн үеэр жирэмсэлж болох ба үүнд жирэмслэлтийн хугацаа хамаарахгүй, ихрүүд өөр жин, өндөр болон цусны бүлэгтэй байна.

Эмэгтэй хүн жирэмслэхэд түүний өндгөвчнүүд нь үтрээ рүү өндгөн эс ялгаруулахаа зогсоодог, яагаад гэвэл дааврууд биед нярайг өсгөхөд “бэлдэх хэрэгтэй” гэж сануулга өгдөг байна. Гэсэн хэдий ч суперфетаци болоход, өндгөвчнүүд өөр өндгөн эсийг ялгаруулж, энэ нь дахин үр тогтоход нөлөөлдөг гэж ойлгож болно.

Нийтдээ 10 албан ёсны давхар жирэмслэлт бүртгэгдсэн ба хамгийн сүүлийнх нь Kate Hill гэх нэртэй Австрали бүсгүйд тохиолджээ – тэр 10 өдрийн зайтай хоёр удаа жирэмсэлсэн байна. Тэр амаржиж 2 охинтой болсон – Charlotte болон Olivia, тэд ихрүүд шиг боловч тэднийг 10 өдрийн нас заагладаг. Мөн тэдний жин болон цусны бүлэг өөр.

Суперфетаци амьтдад ч бас тохиолдож байна. Хулгана, имж, туулай, муур болон хонь гэсэн амьтад суперфетацид өртдөг. Тэр ч бүү хэл загасыг ч бас энд дурдаж болно.

© depositphotos.com

Аристотель анх энэ үйл явцыг туулайнаас олж харж, тэмдэглэн үлдээж байв. Тэр туулайг хоёр өөр хэмжээтэй бүжин төрүүлэхийг ажиглажээ – бага нь жижиг хэмжээтэй байсан гэнэ. Энэ бол суперфетацийн үр дүн байсан ба бага нь хоёр дахь жирэмслэлттэй холбоотойгоор жижиг биетэй болсон байна.

© depositphotos.com © depositphotos.com

Та урьд өмнө нь энэхүү гайхалтай үзэгдлийн талаар сонсож байсан уу? Хэрэв та нэг дор давхар жирэмслэх юм бол хэрхэн хүлээж авах вэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй!

54
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Altankhuyag Otgonbold

    Altankhuyag Otgonbold

    2019/07/24 at 08:31

    Hudlaa

  2. Oyuna Dashnym

    Oyuna Dashnym

    2019/07/24 at 12:58

    za gvv bh

  3. Jadamba Otgonpvrew

    Jadamba Otgonpvrew

    2019/07/24 at 14:27

    Airai vgvi blgvidee

  4. Dulmaa Jadamba

    Dulmaa Jadamba

    2019/07/24 at 14:33

    Xudlaa bxoo teneg yum

  5. Mrta Deto

    Mrta Deto

    2019/07/24 at 19:31

    Mongold law tiim tohioldol garch bgaagvi

  6. Чингүн

    Чингүн

    2019/07/24 at 19:52

    hudla gd hutsatsggd bhin ta nr yu mdhin? Yu mddg blcd hudla gd bgn

  7. Ангел Ефир

    Ангел Ефир

    2019/07/24 at 22:51

    Смех Блажнества

  8. Aagii Altanchimeg

    Aagii Altanchimeg

    2019/07/25 at 03:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *