“Хамгийн царайлаг гэмт xэрэгтэн” – хоёр хүүгийн эцэг болжээ. Том нь цэнхэр нүдэн аавынхаа нүдийг тэр чигээр нь дуурайсан байна!

2

Заримдаа алдар нэр, эд баялаг хэн нэгний толгой дээр гэв гэнэт унаж ирэх мэт тохиолдол гардаг. Чухам ийм явдал 35 настай Жереми Микс хэмээх залууд тохиолдсон байна.

jmeeksofficial / instagram

2014 онд Калифорни мужид амьдран суух энэ эр шоронд хоригджээ. Шинэхэн гэмт xэрэгтний зургийг Стоктон хотын цагдаагийн байгуулага Facebook хуудсан дээрээ тавьсны дараа энэ зураг интернетээр агшин зуур тархаж олон мянган гайхан шагшсан хүмүүсийн комментоор дүүрсэн гэдэг.

jmeeksofficial / instagram

Сошиал сүлжээнд Миксийг “хамгийн царайлаг гэмт xэрэгтэн” хэмээн цоллосон байна. Энэ явдлын дараа Жереми загварын агентлагуудтай болон гэрэл зурагчин Жим Жордантай гэрээ байгуулав.

jmeeksofficial / instagram

2017 онд гэмт xэрэгтэн асан маань Нью-Йоркийн загварын шоунд анх удаа оролцжээ.

Одоо Микс зөвхөн амжилттай яваа загвар өмсөгч, царайлаг эр төдий биш бас хоёр хүүхдийн эцэг болсон хүн.

jmeeksofficial / instagram

Тэрээр зав багатай боловч байнга аялж зугаалах дуртай бөгөөд хамт байхад их таатай хүн гэдэг.

jmeeksofficial / instagram

Миксийн том хүү болох Жереми нь одоо 9 настай. Энэ хүүхдэд эцгийнхээ хүрсэн амжилтад хүрэх бүрэн боломж байгаа харагддаг юм.

jmeeksofficial / instagram

Тэрээр аавыгаа хуулсан мэт адил бөгөөд тэнгэрийн мэт өнгөтэй цэнхэр нүд нь бүхний хайрыг татна.

jmeeksofficial / instagram

Харин Миксийн хувьд бол өөрийн хүүгээ шударга хүн болж, өөрийнх нь алдааг давтахгүй байгаасай гэдэгт их санаа зовдог байна.

“Хүү минь надаас болж урам нь хугарах вий гэхээс би хамгийн их айж байна. Би сайн эцэг болохын тулд чадах бүхнээ хийж байгаа. Чухам энэ л бодол өглөө болгон сэрэхэд минь тус болдог. Би түүнд тусалж, буруу замаар явахгүй гэдэгт дүүрэн итгэлтэй байхыг л хүсэж байна”

– хэмээн нэгэн удаа эцэг Жереми бичсэн байдаг.

Бид ч гэсэн эцэг хүү хоёр маань амжилттай байж, тэднийг зөвхөн гэрэлт ирээдүй хүлээж байгаа хэмээн найдъя.

jmeeksofficial / instagram

Энэ хүү эцгийнхээ замаар явах хүсэлтэй байх болов уу? Та энэ талаарх бодлоо коммент дээр бичээрэй!

25
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Luvsan Togosmaa

    Luvsan Togosmaa

    2019/07/24 at 14:37

    Muugi ni hayj saini ni vrgeljlvvleh boltugai

  2. Gantulga Chinbat

    Gantulga Chinbat

    2019/07/24 at 22:55

    Азтай туучий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *