Японд хэдийгээр машин хямдхан ч гэлээ автомашинтай байна гэдэг хэцүү хэрэг бөгөөд танд авто зогсоолын бэрхшээл зайлшгүй тулгарна. Хамгийн жижигхэн хотод ч авто зогсоол нь төлбөртэй байдаг.
Гэвч япончууд үүнд гомдоллох биш харин амьдралаа ая тухтай байлгахын тулд арга зам хайдаг хүмүүс юм.
Хамгийн сонин зүйл гэвэл та Японы гудамжинд ил зогссон машин бараг олж харахгүй. Бүр Токиод ч тэр. Гудамжаар маш олон машин зорчих боловч авто зогсоол нь жижигхэн, булан тохойд л байрладаг.
Зай талбай дутагдаж байдаг нь илт бөгөөд өчүүхэн жижиг газрын төлөө ширүүн тэмцэлдэх ба өөрийн гэсэн газраа бусдаас хайрлан хамгаалдаг улс.
Хэрвээ таныг хүлээж байгаа биш л бол танд сул зогсоол олдоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.
Зам, барилгаас үлдсэн өчүүхэн ч гэсэн сул газар зогсоол болон хувирах ба 3-хан машин багтах байсан ч хамаагүй.
Хоосон зай байгаа биз? Тийм биш. Бүх л газар эзэнтэй бөгөөд та хүний байранд зогсвол өндөр торгууль төлөх болно.
Япончууд маш эелдэг хүмүүс учир зогсоолын төлөө зодолдоод байх нь үгүй. Гэхдээ та зогсоолтой холбоотой дүрэм зөрчихийг хүсэхгүй л байх.
Та хэрвээ хаашаа ч юм аялж, айлчилж байгаа болон ажлаар ийш тийш явах бол танд үйлчлэхэд бэлэн төлбөртэй зогсоолууд харин олон бий.
Заримдаа тэр зогсоол нь санаанд оромгүй газар байх нь элбэг.
Энд бүхэл бүтэн авто байшин их барьдаг бөгөөд бүрэн автоматжсан, өргөдөг шаттай, таны машиныг хэрэгтэй давхарт гаргаж өгөх, байрлуулах, буцааж буулгаж ирэх зориулалт бүхий роботоор тоноглогдсон байдаг.
Бүх л худалдааны төв, офисст ийм систем үйлчилдэг. Үйл явцыг оператор хянана.
Энэ эмэгтэй өөрийнхөө машиныг хүлээж байна.
X-трейлийг Японы хэмжигдэхүүнээр дэндүү том гээд өргөх шатанд оруулдаггүй бөгөөд микроавтобус, жийп тавьдаг энгийн зураас бүхий зогсоолд байрлуулна.
Байрны хашаанд 2 давхар зогсоол байна.
Хамгаалагч-зохицуулагч бүхий хамгийн энгийн зогсоол ч бас бий.
Гэхдээ ихэнх авто зогсоолууд автоматжуулагдсан.
Машин зогсоолд орсны дараа хөдлөх боломжгүй болох ба төлбөрөө төлөөгүй бол гарна гэж саналтгүй.
5 машин зогсох боломжтой төлбөртэй зогсоол.
Энэ бүх зогсоол ямар үнэтэй байдаг бол? Бүх л зогсоол хувийнх бөгөөд үнийн хувьд ялгаатай ба шөнийн зогсоолууд харьцангуй хямд. Та доорх зурагнаас үнийг нь харж болно.
Энд зогсоолд зогсож болох дээд хугацаа нь 12 цаг л байдаг байна.
Үнийн хувьд Америкийн хотуудаас арай хямд, Москвагаас үнэтэй байна.
Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг зогсоолд тавихад хамаагүй хямд боловч бас л аргалах арга байхгүй.
Төлбөрт авто зогсоол нь Японы зам тээврийн нэгэн чухал багана билээ.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




























Зочин
2016/01/01 at 23:05
Японд машиныхаа зогсоолоо олж аваад машин худалдаж ав гэсэн үг бий.
Away
2016/01/03 at 11:55
Монголын засгийн газар энэ хүмүүсээс үлгэр дууриалал авдаггүй юм бол ядаж энэ бүх зүйлийн хуулаад ч болов нэвтрүүлээсэй.