Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт

0
Тарантиногийн хийсэн кино гэхээр хүн болгоны толгойд гол дүрийн сонирхолтой баатар, этгээд хэлц үгнүүд шууд санаанд орох байлгүй. Үүнээс гадна киноны найруулагчийн ур чадварыг харуулсан жижиг гэлтгүй бусад зүйлсийг ч бас дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Ингээд та бүхэнд сонирхолтой байж мэдэх киноны зураг авалттай холбоотой урьд өмнө танилцуулагдаж байгаагүй баримтуудыг дэлгэхээр шийдлээ. Найз нөхөддөө сонин хачин мэдээллийг гайхуулан ярих боломжтой болох нь.

20. Жангогийн унадаг морь Жейми Фоксийн өөрийнх нь морь

“Django Unchained” киноны гол дүрийг бүтээсэн Жейми Фокс.
Кинонд тоглосон “Чита” хочит морийг Фоксийн төрсөн өдрөөр 2008 онд бэлэглэж байжээ. Энэ дүрийг авахад морь нь ч тусалсан гэж хэлж болно: “Морь унаж чаддаг хүн хэрэгтэй гэдгийг би мэднэ, би өөрөө морьтой, сайн ч унаж чадна” гэж дүр сонгох үеэр хэлж байжээ. Жүжигчин морио мундаг унаж чаддаг байсан ч зураг авалтын үеэр хүндрэл гарч байлаа, учир нь Чита олон хүн харж, энэ тэндээс тусах гэрлээс цочдог байв. Нэгэн зураг авалтын үеэр Фокс өөрийнхөө биш өөр нэгэн сургуультай морь унаж зураг авахуулж байсан удаатай.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 1

19. Биллийн үлээх лимбийг жүжигчин өөрөө сийлсэн

Жүжигчин Дэвид Кэррадайн “Кун-фу” олон ангит киноны Квай Чан Кейнийн дүрээр алдаршсан ба “Kill Bill” кинонд тоглож алдрын оргилд хүрснийг хүн болгон мэдэх байх. “Кун-фу” олон ангит кинонд тэрээр байнга нэгэн лимбэтэй шаолиний ламын дүрийг бүтээсэн. Тэр лимбээ жүжигчин өөрөө зураг авалтын талбай дээр сийлэн хийж, хожим нь “Kill Bill 2” киноны зураг авалт дээр ашиглажээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 2

18. “Inglorious Basterds” кино дээр гардаг “Nation’s pride” богино хэмжээний киног Элэй Рот найруулсан

“Inglorious Basterds” киноны гол хэсэг бол үзэл суртлын сэдэвтэй “Nation’s Pride” богино хэмжээний кино мөнөөс мөн, кинонд Германы мэргэн буудагч Фредерик Цоллерийн тухай өгүүлнэ. Тарантино уг богино хэмжээний киног Элай Ротыг найруулахыг хүссэн юм. Тарантино 2 кинонд аль алинд нь өөрөө гарна, “Nation’s Pride” дээр Цоллерт буудуулах холбооны цэргийн дүрээр, үндсэн киноны нацистын нэгэн цэргийн дүрд тоглоно.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 3

17. “Jackie Brown” киноны 500,000 ам.доллар жинхэнэ мөнгө

Киноны гол дүр Макс дүүрэн мөнгөтэй чемодан барьчихаад Жекээс ийн асуудаг: “500,000 доллар яаж харагддагийг үзмээр байна уу?”. Жүжигчид ч жинхэнэ мөнгийг хараад бодит дүр төрхөө харуулж чадсан. Зураг авалтын энэ хэсэгт найруулагч маань нийт төсвийнхөө 1/24 хувийг зарцуулснаас гадна гол дүрийн эмэгтэйн унадаг 1980 оны Honda Civic машинд мөн төдий хэмжээний мөнгө зарцуулжээ. “Pulp Fiction” кинонд Бутч энэ машинаар Марселлас Уоллесийг дайрдаг. Тарантиногийн кинонд энэ мэт хоорондоо холбогдох жижиг сажиг зүйлс маш их бий.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 4

16. Бутафорын цус Mr. Orange-ийг шалтай салахааргүй наажээ

Бутафорын цус – маш наалдамтгай эд. Сонсоход маш амттай буюу эрдэнэ шишийн сироп болон өнгө оруулагч бодисын холимог. “Reservoir Dogs” киноны Mr.Orange-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Тим Рот хэдэн цаг ийм цусан дунд хэвтжээ, зураг авалтын дараа түүнийг салгах гэж золтой л шалтай нь хамт татаж аваагүй юм. Урсаж буй цусыг илүү бодит байлгах үүднээс буюу Ротоос урсах цусыг жинхэнэ мэт харагдуулахын тулд эмч дуудаж зураг авалтын талбай дээр ажиллуулсан. Бас нэгэн сонирхолтой баримт: дээрэмчдийн болзсон газар нь хаягдсан морг байлаа. Хэрвээ сайтар ажиглан харвал арын хэсэгт өрж тавьсан авс харагдах бөгөөд нэгэн дээр нь Mr. Blonde сууж байдаг юм.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 5

15. Жүжигчин Зои Белл “Death Proof” киноны аюултай үзүүлбэрийг бүгдийг өөрөө гүйцэтгэсэн

Зои Беллтэй орооцолдоод хэрэггүй, аюултай бүсгүй – Шинэ Зеландад өссөн тэрээр таеквондогоор хичээллэж эцгийнхээ араас каскадёр болсон юм. Тэрээр 20 гаруй кинонд аюултай үзүүлбэр гүйцэтгэж киноны жүжигчдийг орлон тоглосон. Үүний дотроос Тарантиногийн “Kill bill”, “Reservoir Dogs” зэрэг кинонууд багтана. Тэрээр “Xena: Warrior Princess” олон ангит киноны зураг авалтын үеэр нуруундаа бэртэл авсан ч үргэлжлүүлэн 7 хоног зураг авалтанд оролцсоор явжээ. Түүнийг хүчээр эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн байна.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 6

14. Кристофер Вальц “Django Unchained”-ийн доктор Шульцийн дүрийг бүтээхээс татгалзаж байжээ

Дүрийн саналыг анх сонсоод Кристофер Вальц өөртэй нь яг адилхан дүр төрхийг агуулж байгаа учраас тоглохоос эмээж байжээ. Тийм учраас Тарантино түүнд өөр санал тавьсан байна: өөрийнхөө хүссэн дүр төрхийг гаргаж болно гэжээ. Зарим нэг үзэгчид Шульц болон Жангогийн холбоо амьдралаас тасарсан гэж үздэг боловч, үнэндээ боолчлолын эсрэг үзэл бодолтой маш олон хүмүүс Германаас ирж тэмцэж байсан түүхэн баримт байдаг байна.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 7

13. Дэниел Дэй-Льюис “Pulp Fiction” киноны Винсент Вегийн дүрийг бүтээх гэж байсан

Дэниел Дэй-Льюис энэ дүрийг үнэхээр бүтээсэн бол гэж танд төсөөлөгдөж байна уу? Жүжигчин дүрдээ орох гээд өөрөө жинхэнээсээ хар тамхи татаж, машины арын суудал дээр хаанаас ч хамаагүй цус олж ирээд тогтсон цус цэвэрлэж сурах байсан болов уу? “My Left Foot” кинонд гол дүр бүтээхийн тулд зүүн хөлөөрөө зураг зурж сурсан тэрээр энэ мэт дүрдээ хэт орох байсан биз. Винсент Вегийн дүрд бас бусад хэд хэдэн жүжигчид нэр дэвшээд байснаас дурдвал Жонни Депп, Кристиан Слейтер, Гэри Олдмен, Дензел Вашингтон, Жон Кьюсак болон Тим Рот нар байлаа.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 18

12. “Kill Bill”-ийн Гогогийн дүрд тоглосон охин Тарантиног золтой л тахир дутуу болгочихоогүй

17 настай хөөрхөн сурагч охин Гого тус киноны аймшигт гангстер Тиаки Куриямагийн дүрийг бүтээсэн. Охин ч дүрээ чадварлагаар бүтээжээ – зураг авалтын үеэр гинжтэй зүүт-бөмбөлгийг Тарантиногийн толгойд золтой л зоосонгүй. Зориуд онилоогүй нь мэдээж, гэхдээ хөөрхөн шарх үлдээгээд авчээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 19

11. Макс өөрийнхөө тухай кино үзэхээр явна

“Jackie Brown” киноны эхэнд Макс (Роберт Фостер бүтээсэн) кино үзэхээр кинотеатр руу явдаг, “Jackie Brown”-ийг үзэхээр шүү дээ. Жинхэнэ киноны үсэг гарч байх үеийн ая болон кино театрт эхэлж буй киноны ая адилхан эгшиглэдэг – энэ бол Бобби Вомакагийн “Across 110th Street” дуу. Энэ байдлаар, кино бодит кино дотор бий болдог. Тэгэхээр энэ хугацаанд Макс мөнгө хэрхэн хулгайлж байхыг мэдэж байсан хэрэг болж байна уу?

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 8

10. Жангогийн цэнхэр хувцас нэгэн алдартай зурагнаас эхтэй

1770 оны “Цэнхэр хүү” нэртэй зургийг Фридрих Марнау 1919 онд амилуулж “Цэнхэр хувцастай хүү” дуугүй киног бүтээжээ. Тэр үеэс хойш энэхүү уран бүтээлийг хүмүүс мартсан байна. Харин Тарантино найруулагчийн дурсгалыг хүндэтгэн энэ сэдвийг дахин хөндөж Жангог цэнхэр хувцасаар гоёжээ. Үүнээс харахад Тарантино кино урлагт хичнээн дуртайг харж болно.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 10

9. “Natural Born Killers” киноны зураг авалтыг бүгдийг доороос авсан

Киноны зураг авалтанд “Голланд булан” гэсэн нэр томьёо бий, энэ нь зургийг доороос хөндлөнгөөр нь авахыг хэлдэг. Тарантино энэ киноны найруулагчаар ажиллаагүй ч, кино зохиолыг бичиж зарахаас өөр аргагүйд хүрсэн юм. Учир нь түүний урьд нь найруулсан “My Best Friend’s Birthday” кино нь прокатаас амжилт олж чадаагүй ажээ. “Natural Born Killers” киног дэлгэцийн бүтээл болгоход тэрээр эсэргүүцэж байжээ. Би л илүү найруулж чадна гэж Тарантино үзсэн юм.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 9

8. “Inglourious Basterds” кино “Францад нэгэн удаа Германчуудад олзлогдсон нь” гэдэг нэртэй гарах гэж байсан

Тарантино өөрийнхөө бүтээлийг сонгодог вестерн чиглэлээр хийдэг, энэ удаад ч мөн “Inglourious Basterds” киног – “Once upon a time in the West” кинонд зориулж нэрлэхээр шийдээд байв. Гэхдээ “Inglourious Basterds” ч бас хүмүүсийн сонирхолыг татаж чадсан, эхэндээ нэрийг нь алдаатай бичсэн нь (“Inglourious Basterds” гэж бичихийн оронд “Inglorious Basterds” гэж бичжээ) орчуулахад төөрөгдөл гаргасан байна. Хүмүүс нэр нь тохирсон гэж үзэх нь бий, хошууч Альдо Рейн (дүрийг Брэд Питт бүтээсэн) бол угаасаа бичиг үсэг тайлагдаагүй нэгэн. Альдо хэрвээ нацистуудыг устгах бүлэгтээ өөрөө нэр өгч бичсэн бол алдаатай л бичиж таарна.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 11

7. “True Romance” киноны гол дүрийн төрхийг Брэд Питт өөрөө зохиосон

Тарантино уг киног өөрөө найруулаагүй гэхдээ кино зохиолыг нь бичиж өгсөн. Флойдын дүрийг гаргаж ирэхдээ Брэд Питтийн 90-ээд оны эхэн үеийн байдлыг тодоор харуулж чадсан байна. Жүжигчин маань тэр үед сэтгэл санааны гүн хямралд орж, өвс татаж буйдан дээр шалхайж хэвтэхээс өөр ажилгүй байлаа. Тарантино Брэдтэй цуг өвс татан мансуурч кино зохиолоо бичиж байхад хажуунаас нь Брэд өөрийнхөө дүрийг яаж гаргахыг хэлж өгч байсан гэсэн дам яриа ч бий. Жүжигчин маань Касабланка орсноос хойш амьдралаа эрс өөрчилж чадсан юм, учир нь хүмүүсийн амьдрал ямар ядуу өнгөрч байгааг жүжигчин өөрийн нүдээр үзжээ. Мөн сэтгэл санааны хямралтай тэмцэж байхдаа одоогийн Брэд Питтийг олсон гэж жүжигчин ярьдаг ажээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 12

6. “Pulp Fiction” дээр Винсентийн Малибуг хэн зурсан бэ?

Винсент Вегийн хувьд маш хэцүү өдөр байлаа – Марселлас Уоллесийн чемоданыг олж ирэх, хэдэн хүн буудаж алах, машинд үлдсэн цус болон үсэрсэн тархины хэлтэрхийг ор мөргүй цэвэрлээд “ганган”-аараа үлдэж тэр бүр чадахгүй л болов уу. Энэ их ажлыг дуусгаад дилерийнхээ байшингийн гадаа ирэхэд хэн машиныг минь зураад хаячихав аа гэсэн хашхирах дууг тэрээр сонсоно. Кино гарснаас хэдэн жилийн дараа эзэн холбогдогч олдох нь сонин: Вегийг бааранд даажигнаж байсан Бутч хэргийн эзэн байжээ. Түүний хийсэн хамгийн сайн зүйл бол бүжгийн тэмцээнд түрүүлсэн явдал л байлаа.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 14

5. “Kill Bill” киноны зураг авалтанд 2 мянган литр бутафорын цус орсон

Ийш тийш шидэгдэн тасарч унаж байгаа бие эрхтэн, урсах цусаар бодоход киноны зураг авалтын талбай ямар болж байсан нь хэн бүхэнд ойлгомжтой бизээ. 8 жакузи гээд та төсөөл дөө? – үүнд төдий хэмжээний бутафорын цус орсон юм. Тэгээд тэр цус нь маш наалдамхай гээд байгаа. Тийм ч учраас Тарантиногийн хайрт жүжигчин Тим Рот тоглоогүй байж мэднэ – хөөрхий жүжигчин бутафорын цус гэхээр хар дарсан зүүд мэт санагддаг болсон байлгүй.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 13

4. Сальма Хайек тайзан дээр бүжиг дэглэжээ

Саналыг хүлээн аваад эхлээд татгалзсан байна, учир нь тэрээр могойноос үхтлээ айдаг нэгэн. Тэгэхээр Роберт Родригез дүрийг Мадоннад өгөхөөс аргагүй гэж хэлтэл (үнэндээ тэр худлаа ярьсан ажээ) жүжигчин бүсгүй дүрийг бүтээхээр шийджээ. Могойноос айх айдаснаасаа салах гэж дараа нь 3 сар эмчилгээнд явжээ. Зураг авалтын үеэр Родригез хэлэхдээ: “Дуугаа мэдэр, яаж л хөдөлмөөр байна түүгээрээ бол” гэжээ. Ингэж киноны нэгэн сайхан хэсэг бүтжээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 15

3. Адреналины тариа хийдэг үйл явдлын зураг авалтыг эсрэгээр нь авчээ

“Pulp Fiction” кинон дээр Лэнс “огцом хөдөлгөөнөөр зүүг шаа” гэж хэлдэг, үнэн хэрэгтээ “сугалж ав” гэж хэлэх ёстой мэт. Тарантино энэ хэсгийн үйл явдлыг урвуугаар нь авахаар шийдэж эвлүүлгийн үед киног зөв болгон эвлүүлэхээр шийджээ – магадгүй Ума Турманы аюулгүй байдлыг хангах бодолтой байсан болов уу. Винсент энэ удаад Марселлас Уоллесийн амийг авардаг. Тарантино нэгэн ярилцлагадаа: “Зүү шаах энэ хэсэг миний хувьд Майкл Мэйерс өөрийнхөө золиос болсон хүмүүст хутга шааж байгаатай л адил” гэжээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 20

2. “Inglourious Basterds” кинонд Тарантиногийн гар нэгэн гол дүрийг бүтээсэн

Тарантино өөрийнхөө найруулсан кинонд гарах дуртай хүн – зарим нэгд нь бараг үзэгдэхгүй шахуу дүр (“Reservoir Dogs”), зарим нэгд нь бараг л гол дүр (“Pulp Fiction”, “From Dusk Till Dawn”, “Four Rooms”), харин “Inglourious Basterds” кинон дээр гурван ч удаа гараад авна. Хоёр дүрийг нь бид мэднэ, харин гурав дахь дүрийг танд хэлж өгье – маш онцгой. Ганс Ланда кино үзвэрийн үеэр Брижит фон Хаммерсмаркийн хоолойг боодог. Тэр боож байгаа гар бол Тарантиногийн гар юм. Найруулагч яагаад тэгэх болсон нь одоо болтол нууц хэвээр үлджээ.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 16

1. Леонардо ДиКаприо зураг авалтын үеэр хуруугаа зүсэж байсан

“Django Unchained” кинонд тоглосон ДиКаприо ирсэн зочиддоо нэгэн хар боолын тархийг үзүүлж алхаар хагалах шоу хийдэг. Зураг авалтын үеэр тархи хийсэн гипсэнд хуруугаа нилээд айхавтар зүссэн ч зураг авалтыг зогсоогоогүй үргэжлүүлсээр байжээ. Тэгээд ч энэ хэсэг тэр чигээрээ кинонд орсон юм. Зураг авалт дуусахад эргэн тойрны хүмүүс зогсоогоороо ДиКаприод алга ташилт бэлэглэсэн. Ингэлээ гээд жүжигчин ганц ч Оскарын эзэн болоогүй л байна. Чөтгөр ав гэж.

Квентин Тарантиногийн кинонуудын тухай 20 баримт 17

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Б. Насан

    2016/01/01 at 17:06

    soliotoi zohiolch

  2. Jargal Hair

    Jargal Hair

    2016/01/01 at 18:41

    Minii durtai sedew bn

  3. Зочин

    2016/01/07 at 14:32

    кинонууд нь цаанаа л нэг өвөрмөц таахын араггүй шүү. Щульц эмч үхдэг хэсэг: тэр гол дүр кинонд огт бгаагүй эсвэл чухал биш дүр мэт цааш үргэлжлэх үйл явдал үнэхээр гоё шүү

  4. Содоо

    2016/01/09 at 05:00

    Ямар гоё бичээ вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *