Санамсаргүй байдлаар хүүхэлдэйн киноны дүртэй ихэр юм шиг болж таарсан 13 алдартнууд

0

Хүүхэлдэйн кино бүтээгчид киноныхоо дүрийг дуу оруулж байгаа жүжигчин, дуучин эсвэл урилгаар тоглох хэн нэгнийг санагдуулахаар дүрслэн бүтээдэг. “Shrek”–ийн илжгийг яг л ингэж бүтээсэн, сайн ажиглаж харвал яг л Эдди Мерфи шүү. Харин “Monsters, Inc.”-ийн Рэндалл бол дуу оруулсан Стив Бушемитэй тун чиг адилхан. Гэхдээ ийм адил төстэй зүйл огт санаанд оромгүй байдлаар ч бий болох тохиолдол гарна.

Бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд орчин цагийн ямар ододтой адилхан болохыг бид төсөөлөлдөө харьцуулж үзэхээр шийдсэн бөгөөд ажлынхаа үр дүнг танд танилцуулж байна.

Натали Дормер болон түрүүч Калхун

© The Hunger Games: Mockingjay — Part 2 / Lionsgate, © Wreck-It Ralph / Walt Disney Pictures

Жүжигчин яг энэ үсний засалттайгаа бол “Wreck-It Ralph” хүүхэлдэйн киноны дүртэй их адилхан харагдана. Хэрвээ найруулагчид энэ бүтээлийг уран сайхны кино болгон хийхээр шийдвэл виртуаль орчинд орших эрэлхэг түрүүчийн дүрд Наталигаас өөр жүжигчин тохирохгүй биз ээ.

 

Гэри Олдмен болон Сорвит

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros. Entertainment, Inc., © The Lion King / Walt Disney Pictures

“Harry Potter and the Order of the Phoenix” уран сайхны киноны Сириус Блэкийн дүр нь “The Lion King” хүүхэлдэйн киноны xорон муу санаатай гол дүртэй гайхмаар адилхан. Харц нь хүртэл нэг юм шиг: ямар нэгэн нууцыг мэдэж байгаа нь илт, өөртөө итгэлтэй бас нэвт шувт харах хүйтэн харц.

 

Мишель Уильямс болон Динь-Динь

© WENN.com / agefotostock / East News, © Tinker Bell / Walt Disney Pictures

Нуруундаа хоёр далавч нэмэхэд л жүжигчин Неверлэнд арлаас ирсэн хүүхэлдэйн киноны шидэт дагина болно. Дээрээс нь нэг хөмсгөө сэжигтэй нь аргагүй хөдөлгөж, ногоон даашинз аваад өмсчихвөл ч…

 

Николай Костер-Вальдау болон ханхүү Чарминг

© Game of Thrones / HBO, © Shrek / DreamWorks Pictures

“Game of Thrones” олон ангит кинонд жүжигчин царайлаг баатрын дүрийг бүтээсэн нь “Shrek” хүүхэлдэйн киноны сайхан ханхүүгийн дүрийг санагдуулсан юм. Үс нь хүртэл адилхан засалттай.

 

Селена Гомез болон Ванилопа фон Кекс

© Invision / Invision / East News, © Ralph Breaks the Internet / Walt Disney Pictures

Жүжигчин “Hotel Transylvania” хүүхэлдэйн киноны Дракула гүнгийн охин Мейвисийн дүрд дуу оруулсан нь нууц биш. Гэхдээ бидний бодлоор түүний дуу хоолой “Wreck-It Ralph” хүүхэлдэйн киноны уралдаанч-гүнжид яг тохирохоор санагдана. Тэд ямар адилхан болохыг та өөрөө хар л даа.

 

Женнифер Лоуренс болон Боолт хулгана/Gadget Hackwrench

© Passengers / Columbia Pictures, © Chip ‘n Dale: Rescue Rangers / Disney Television Animation

Аврагчдын адал явдлыг өгүүлсэн цуврал хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл болж хувираасай билээ! Сайхан сэтгэлтэй, санаачилгатай хулганын дүрд Женнифер Лоуренс яг тохирно.

 

Крис Хемсворт болон Жон Смит

© Thor / Marvel Studios, © Pocahontas / Walt Disney Pictures

Торын тухай киноны эхний анги дээр жүжигчин “Pocahontas” хүүхэлдэйн киноны ахмадтай маш адилхан байлаа. Аль аль нь урт, цайвар үстэй, дөрвөлжин эрүүтэй, булчинлаг бие хаатай.

 

Эмма Стоун болон Жесси

© Cruella / Walt Disney Pictures, © Toy Story / Pixar Animation Studios

Залуу Круэлла Де Вилийн дүрд хувирсан Эмма Стоун яах аргагүй “Toy Story” хүүхэлдэйн киноны гол дүрийн охиныг санагдуулдаг. Ядаж байхад хоёулаа бор шаргал үстэйг ч хэлэх үү. Энэ нь зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш байх гэмээр.

 

Шер болон Готель эх

© Nancy Rivera/Bauergriffin.com / MEGA /Mega Agency / East News, © Tangled / Walt Disney Pictures

Рапунзелийн жинхэнэ эх болж хувирсан xорон муу санаатай шyлмасын дүрд Донна Мерфи дуу оруулжээ. Хэрвээ продюсерууд урт үст охины адал явдлаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр шийдвэл xорон муу санаатны дүрд дуучин, жүжигчин Шер 100% тохирно гэж бид үзэж байна.

 

Зак Эфрон болон Иккинг

© face to face / FaceToFace / REPORTER / East News, © How to Train Your Dragon: The Hidden World / DreamWorks Animation

Жүжигчин Олух арлын викингчүүдийн омгийн залуу удирдагчтай тун чиг адилхан. Үсний засалт нь бага зэрэг өөр байж болох юм, гэхдээ өөртөө итгэлтэй харц, зоримог зан төрх нь яг шүү. Та сайтар ажиглаж хар даа: тэдний нүд нь хүртэл бараг адилхан.

 

Аманда Сейфрид болон Рапунзель

© Mamma Mia! / Relativity Media, © Tangled / Walt Disney Pictures

Томоос том гэнэн цайлган нүд, хайр татам инээмсэглэл – Аманда болон “Tangled” киноны гол дүрийн охиноос бидэнд үлдсэн дурсамж. Тэд бас хоёулаа – шаргал, намирсан үстэй. Үнэндээ хүүхэлдэйн киноны дүрийн үс хэдэн метрээр арай урт байх л даа.

 

Снуп Догг болон Жафар

© Admedia, Inc / Sipa USA / East News, © Aladdin / Walt Disney Pictures

“Aladdin” хүүхэлдэйн киног дахиж бүтээхээр бол алдартай рэпер эсрэг талын гол дүр болох Жафарт дуртайяа тоглох биз ээ. Ямартай ч Снуп Догг түүний зэвүүн харцыг өөрийн болгоод л авч.

 

Том Круз болон Аладдин

© Rain Man / MGM, © Aladdin / Walt Disney Pictures

Харин энд бол зүгээр ч нэг давхцал биш юм. Disney-ийн зураачид Том Крузийн зарим нэг дүр төрхийг Аладдинд зориуд нэмсэн гэж хэлж болохоор. Яагаад гэвэл хүүхэлдэйн киноны гол дүрийг аль болох хөвгүүн төрхөөс нь салгаж эршүүд, царайлаг дүр төрх оруулахыг хүсжээ.

Аль харьцуулалт танд илүү сонирхолтой санагдав?

11
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *