Харсан хүн бүрийн сэтгэлийг уярааж, амьдралын гэрэл гэгээг мэдрүүлэх хүчтэй 20 гэрэл зураг

0

Бид бүгдэд л хэзээ ч мартагдашгүй сайхан мөч амьдралд тохиолдсон байдаг ч тэр бүр гэрэл зураг болгон бyyлгаж чадсан нь ховор байдаг билээ. Харин зарим хүмүүст огт танихгүй хүнээс авсан гэнэтийн тусламж, дотнын нэгэнтэйгээ уулзсан хайр, аз жаргал дүүрэн, сэтгэл хөдөлгөм мөчүүдээ гэрэл зураг болгон үүрд хадгалах боломж тохиосон байдаг ажээ. Бид бүгдэд хэн нэгний амьдралд гэрэл гэгээ мэдрүүлэх боломж байдаг гэдгийг харуулсан 20 гэрэл зургийг хүргэж байна.

1. “Муур маань өчигдөр төржээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.”

© merryvjohnson / Reddit

 

2. Өвдсөн тахианд маань хурдан эдгээрэй гэсэн захидал иржээ.

© lnfinity / Reddit

Захидалд: “Хурдан эдгээрэй, хайртай шүү. Чи үнэхээр хөөрхөн шүү” гэж бичжээ.

 

3. “3 жилийн турш хүүхэдтэй болох гэж оролдсон ч тэр бүртээ амжилт ололгүй хүүхдээ алдaж байсан юм. Харин хүүхэд үрчилж авсны дараа тэр минь охинтой болоход ойртжээ.”

© mealea58 / Reddit

 

4. “Хуримын даашинз өмсөж үзэж байх үеийн маань зураг. Үеэл дүү маань намайг яг л үлгэрийн гүнж харж байгаа мэт харцаар ширтэж байна.”

© Emmy0000 / Reddit

 

5. “Бөөрний xорт хaвдартайгаа тэмцэж буй 4 настай бяцхан охинд маань зориулж хамрын хөндийгөөр хоол хүнс, эм гүйлгэх аппaрат, мэc ажилбаpын соpви зэрэгтэй хүүхэлдэйг хэн нэг нь хийж өгчээ.”

© Jenngotcakespdx / Reddit

 

6. “34 жилийн амьдралдаа анх удаагаа төрсөн аавтайгаа уулзлаа. Хүү маань ч өвөөгөө мэддэг боллоо.”

© Laura7777 / Reddit

 

7. “Бид хүүхэдтэй болж чадалгүй олон жилийг өнгөрүүлсний эцэст ихэр охид маань төрсөн юм.”

© feral_cross / Reddit

“Бид ахлах сургуулиасаа хойш л хамтдаа байгаа юм. Бид хүүхэдтэй болж чадалгүй олон жилийг өнгөрүүлсний эцэст хүүхэд өргөж авахаар шийдээд байсан ч удалгүй ихэр охид минь мэндэлсэн. Тэд бидэн дээр ирээд 5 жилийг ардаа үджээ.”

 

8. “Аавын маань бие өвдөөд байгаа юм. Харин Винни тоть маань түүнийг тэврэхээр өөрөө иржээ. Виннигийн тэврэлт бүхнийг эмчлэх биз ээ.”

© PiercedAngel96 / Reddit

 

9. “Өвөө, эмээдээ гэр бүл болсных нь 77 жилийн ойн мэндийг хүргэе.”

© PuppyGotPeopleToBarkAtAndThingsToSniff / Imgur.com

 

10. “Бяцхан үеэл дүү маань анх удаа зайрмаг амталж байгаа нь.”

© Free-Side69 / Reddit

 

11. “5 жилийн турш xугархай шүдтэй явсны эцэст шүд зaлгуулж, нүүр дүүрэн инээмсэглэж чадахаар боллоо.”

© Trollamp / Reddit

 

12. “Тэд хэзээ ч нэгнээсээ холдож салж үзээгүй.”

© CatsGoHiking / Reddit

 

13. Хоол худалдаж авч чадахгүй байгаа хүмүүст зориулж энэ хоолны газар үнэгүй хоол санал болгожээ.

© awtrc / Reddit

Уг бичигт, “Эрхэм найзууд аа, хэрэв та өлсөж байгаа ч мөнгөгүй байгаа бол манай хоолны газарт ирээд үнэгүй хоол аваарай” хэмээжээ.

 

14. “Тэр намайг 15 жилийн өмнө дэргэдээ авч өсгөж, хамгийн аз жаргалтай нэгэн болгосон. Бид хамтдаа үнэхээр гайхалтай зул сарыг өнгөрүүллээ. Эмээдээ хайртай.”

© Faris-Hilton / Reddit

 

15. “4 жил гудамжинд амьдарсан Анни нохойг маань эцэг, эх маань гэртээ авч ирсэн юм. Та бүхэнд эхний өдрийн зураг ба 7 хоногийн дараах зургийг хүргэж байна.”

© Echo_hello_world / Reddit

 

16. “Гээcэн хэтэвчийг маань эргүүлэн өгөх гэж 18 км холоос илгээмж илгээжээ.”

© Mysterious_Ostrich / Reddit

Уг бичигт, “Удаасанд өршөөгөөрэй. Би хэтэвчийг чинь явган хүний зам дээрээс лхагва гарагийн өглөө олсон юм. Дотор нь байсан жолооны үнэмлэх дээрээс гэрийн хаягийг тань хараад үүнийг илгээлээ. Танд төвөг учруулаагүй гэж найдаж байна” гэжээ.

 

17. “17 жилийг бид хамтдаа өнгөрүүлсэн юм. Одоо тэр минь үүрд надтай хамт байна.”

© httpjoby / Reddit

 

18. “Ирэх ням гарагт 1 нас хүрэх гэж байгаа бяцхан хүү минь. Хоёр ч хүүхэд маань зyлбаж, сэтгэл зүй xүндхэн байх үед заяасан үр минь.”

© WhoAmIJackieChan / Reddit

 

19. “Ээж ээ, би дэлбэpэлтэд өртcөн цагаас хойш анх удаагаа даашинз өмслөө. Соpвинуудаа харахад aймшигтай байгаа ч би одоо ч үзэсгэлэнтэй харагдаж байна.”

© abbeyiskewl / Reddit

 

20. “Бяцхан хүү маань эмээ, өвөө хоёртойгоо анх удаагаа уулзлаа.”

© abeautofaview / Reddit

Аль зураг нь таны хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм байсан бэ? Таны хувьд амьдралдаа мэдэрч байсан хамгийн сэтгэл хөдөлгөм, дурсамжтай мөч юу байсан бэ?

11
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *