
Зарим нэгийнх нь хувьд огт тоохгүй өнгөрөөх үг нөгөө нэгийг нь бүр галзууруулж ч мэдэх юм.

Чухам ямар үгийг зурхайн ордууд тэвчиж чаддаггүй вэ? Үүнийг мэдэж авснаар та шинэ танилтайгаа амархан ойлголцож чадна, мөн үл ойлголцол үүсэхээс ч урьдчилан сэргийлэх боломжтой.
Ямар үг зурхайн ордуудын тэвчээрийг бардаг вэ?
1. Хонь – “Дараа нь ярилцъя”

Сониуч бас тэвчээргүй Хонины ордныхон хүлээж үлдэхийг үзэн яддаг.
2. Үхэр – “Чиний буруу”
Энэ ордын төлөөллийн хэлсэн үгийг эргэлзээтэй авч үзвэл тэд маш хурцаар хүлээн авдаг.
3. Ихэр – “Жоохон дуугүй байгаач”

Эдгээр хүмүүс харилцаан дунд амьдардаг, тэднийг энэ боломжоос нь салгавал сэтгэлийг нь гүнд нь шархлуулж байгаа хэрэг болно.
4. Мэлхий – “Энийг гялс хийчих тэгэх үү”
Даруухан, прагматик Мэлхийнхэн аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж байж л хийдэг. Гэнэтийн шийдвэр, үйл хөдлөл тэднийг өвдөг сөхрүүлнэ.
5. Арслан – “Энэ чамд зохихгүй байна”
Санаж яваарай: Арслангийнханд бүх зүйл зохино, зохиогүй байсан ч зохино шүү. Гадаад үзэмж, зарчим эсвэл амжилтын талаарх шүүмж хувь хүний талаас өршөөж боломгүй зүйл.
6. Охин – “Энэ тал дээр би өөр бодолтой байгаа шүү”

Эдгээр хүмүүс өөрөөрөө зүтгэсэн бас өндөр шаардлагатай. Тэд юм болгон дээр өөрийн гэсэн нарийн бодолтой явдаг, тэднийг сонсохыг үл хүсвэл өөрийгөө доромжлуулсанд тооцно.
7. Жинлүүр – “Хурдан шийдээч”
Мөнхийн эргэлзэж явдаг Жинлүүрийнхэнд энэ үг жинхэнэ там болж хувирна. Яаруулж сандруулж байгаа явдлыг дарамталж байна гэж боддог.
8. Хилэнц – “Энэ бол тулган шаардалт”
Энэ ордын төлөөлөлтэй харилцаагаа эвдэхийг хүсээгүй л бол тэднийг гарах гарцгүй болгож огт болохгүй шүү.
9. Нум – “Бүх зүйл муу байна”

Энэ орд дор төрсөн хүмүүс төрөлхийн өөдрөг бодолтой байдаг. Хоосон газар асуудал үүсгээд байгааг тэд үл тэвчинэ.
10. Матар – “Чи шал дэмий юм хийж дээ”
Энэ ордныхон зөрүүд, өөрсдийгөө үнэлүүлж дүгнүүлэх маш дургүй улс.
11. Хумх – “Ёстой тэнэг санаа байна”
Бумбынхан төрөлхийн туршигчид байдаг. Тэдний санааг үл хүндэтгэвэл доромжлол л гэж хүлээж авдаг.
12. Загас – “Тэд чиний тухай ярихдаа…”

Бусад хүмүүс юу гэж бодож явдаг нь тэдэнд маш чухал. Өөрийнхөө тухай аливаа хов живийг маш хүндээр хүлээж авдаг ажээ.
Бид бүгд давтагдашгүй хувь хүмүүс, өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхолтой. Хэрвээ та хүмүүстэй халуун дулаан, дотно харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол тухайн ордод ямар үг хэлэх хэрэггүй вэ гэдгийг мэдэж байвал зохино.







