Эмэгтэй хүний зан чанар, дотоод сэтгэлийг биеийн галбираар нь тодорхойлж болно

2

Эмэгтэй хүн бүрийн бие галбир онцгой шинжтэй. Францын гомеопат-эмч, зохиолч Оливье Сульегийн үзэж байгаагаар бол эмэгтэй хүний бие галбир – түүний тухай ихийг өгүүлэх мэдээллийн уурхай гэжээ. Магадгүй энэ л мэдээллийн эх сурвалж үнэн бодит байж болно, яагаад гэвэл эмэгтэй хүний зан ааш, сэтгэл зүйн асуудлууд нь биеэр илэрдэг ажээ.

Өнөөдөр та бүхэндээ доктор Оливье Сулье-гийн лекцээс хураангуйлан хүргэж байна – эмэгтэй хүний дотоод ертөнц нь шүд болон гуяар илэрхийлэгддэг ажээ. Энэ дүгнэлтийг шууд хараад л хийж болно, тухайн хүн сэтгэл санааны хувьд тэнцвэртэй юу эсвэл тогтворгүй байдалд байна уу? Үүнээс гадна хувь хүний зан чанарыг ч мэдэж авах боломжтой.

Бие махбодийн сэтгэл зүй

1. Гуяны өөхлөлт

Энэ хэсэг хүүхэд насыг илэрхийлнэ. Хэрвээ эмэгтэй хүний гуяны гадна хэсэгт өөхний хуримтлал бий болсон бол багадаа хаягдахаас айдаг байжээ. Магадгүй энэ нь өвөг дээдсийн ой санамжтай ч холбоотой байж болно –  хүүхэд хэрэггүй гэсэн бодол тээж явдаг байжээ. Бага байхдаа хамгаалалтгүй мэт мэдрэмж төрдөг байсныг ч үгүйсгэхгүй. Энэ хэсэгт лептин гэх даавар хуримтлагддаг, мөн өлсгөлөнгийн даавар ч гэж нэрлэдэг байна.

Багадаа айдастай өссөн эмэгтэй хүн өөрийн хүүхдүүддээ онцгой нөхцөлд нөөцтэй байх ёстой гэсэн гүн бодолтой болдог. Багынхаа айдсыг орхихгүй бол гуяны өөхний хуримтлалыг ул мөргүй арилгах боломжгүй. Энэ нь өөрөөс маш их хичээл зүтгэл шаардана.

 

2. Өгзөг болон гуяны өргөн

Өгзөг эмэгтэй хүнийг дур булаам харагдуулдаг, харин гуя нь хүүхдээ хөхүүлэх нөөц хуримтлуулахад тусална. Өгзөг болон гуяны огтлолцол гэр бүлийг илтгэнэ.

Хэрвээ эмэгтэй хүн тэнцвэргүй болон харилцаагаа ганхаж байгааг мэдэрч байгаа бол өгзөгний доор өөхний хуримтлал бий болж “калпий” үүснэ. Хэрвээ нөхрийгөө найдваргүй, тулгуур түшиг болж чадахгүй гэж бодож яваа эсвэл гэр бүл зохиохоос айж байгаа бол гуя нь өргөсөж өгзөг нь томордог байна.

 

3. Целлюлит

Эмчийн үзэж байгаагаар целлюлит нь гэр бүлийг илэрхийлэх ажээ. Гэр, хамгаалалтаа алдах мөн салах вий гэсэн айдас тээж явдаг. Мөн хөгшрөх, гэр бүлтэй холбоотой бүхий л эрсдэлээс эмээж яваа эмэгтэй юм.

 

4. Шүд

Хүний шүдний байрлалаар гадаад ертөнцөд хэрхэн хандаж байгааг мэдэж болно, мөн аливаа нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх сэтгэл зүйн реакцыг тодорхойлно: хурц ааш, дуулгавартай байх, ичимхий зан, дотогшоо бүгэх. Шүдний дээд эгнээ насанд хүрсэн амьдралыг илэрхийлнэ, харин доод шүднүүд – бага насыг.

Урд шүднүүдийн хоорондын зай нь дотоод эрх чөлөө болон уран бүтээлч чанарыг илэрхийлнэ, мөн өөр бусад хүмүүстэй харилцахад хүндрэл байгаа эсэхийг мэдэж болно. Хэрвээ шүд хоорондын зай бага бол өөртөө маш их анхаарал хандуулдгийн шинж.

Хэрвээ соёонууд нь арагшаа бол ичимхий, бүрэг хүн гэж үзнэ. Харин бага зэрэг урагшилсан байвал хурц ширүүн ууртай, ямар ч нөхцөлд өөрийгөө өмөөрөхөд бэлэн хүн ажээ.

Хэрвээ шүднүүд өөр өөр өнцгөөс ургасан байвал үл ойлголцлоос зайлсхийхийг хичээдэг хүн байна.

 

5. Уруул

Уруул нь хүмүүжлээсээ авсан аливаа зүйлээс татгалзах хүчийг илэрхийлнэ. Дээд уруул нь эцэг, доод уруул нь эхтэйгээ харилцах холбоос. Уруулын өнцөг нь эмэгтэй хүний зөн совинг илэрхийлдэг байна.

Олон тооны эрдэмтэн судлаачид хүний дотоод сэтгэлийг гадаад төрхтэй холбон судалж байна. Мэдээж маргаантай асуудлууд их байгаа. Хэрвээ эрүүл бус амьдралын хэв маяг баримталж байгаа бол жишээ нь өөх тостой хоол их идэх, тамхи татах зэрэгт целлюлиттэй болох нь ойлгомжтой. Хэрвээ энэ бүх асуудлаасаа салж чадсан ч гэсэн бүдүүн гуя нь хэвээрээ байгаад байвал дотоод сэтгэлээ ойлгохыг хичээ. Магадгүй энэ л таныг турахад тусалж илүү аз жаргалтай амьдрахад нөлөөлж болно.

Биеийн галбираар хүний зан чанар, дотоод сэтгэлийг тодорхойлж болно гэдэгтэй та санал нийлж байгаа эсэхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн танин мэдэхүйн уг нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.

63
ТэнэглэлТэнэглэл
24
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
13
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkhnasan Lodon

    Enkhnasan Lodon

    2018/05/21 at 10:09

    Шал худлаа

  2. Otgon Luvsanjamba

    Otgon Luvsanjamba

    2018/05/21 at 10:56

    Harin tiin kkk

  3. Michidmaa Avarzed

    Michidmaa Avarzed

    2018/05/21 at 11:32

    Boliosoi bilee yugaa bicheed bnaa

  4. Erdenechimeg Damdin

    Erdenechimeg Damdin

    2018/05/22 at 15:35

    iim teneg zvil yaj bichdeg bna

  5. Нинжингоо Э

    Нинжингоо Э'

    2018/05/22 at 20:46

    сайн юм бэ? ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *