Дэлхийг тэр чигт нь гайхшруулж чадсан өнөр өтгөн 6 гэр бүл. Хэдэн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн баг бүрдүүлж болохыг бурхан таашгүй!

2

100 хүүхэдтэй гэвэл танд ямар сонсогдож байна? Насанд хүрэгчид байгалиасаа бяцхан нярай хүүхдүүдийн өхөөрдөм царай болон бондгор хацарт татагддаг ба зарим хүмүүс тэдгээр хайр татам царайг өөрийнхөө эргэн тойронд үргэлж байлгахыг хүсдэг байна. Та 3, 5 эсвэл магадгүй 7 хүүхэдтэй хүмүүсийн талаар өмнө нь бишгүй л сонсож байсан байх. Тэгвэл бид дундаж хүүхдүүдийн тооноос ч илүү их хүүхэдтэй өнөр олуулаа амьдардаг гэр бүлүүдийн талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн өнөр олуулаа 6 гэр бүлтэй хамтдаа танилцацгаая.

1. Зионагийнхан

Зиона Энэтхэгт төрсөн ба Затхианги гэх эмэгтэйтэй анх 17 настайдаа гэрлэжээ. Тэр хамгийн олон гишүүнтэй гэр бүлийн өрхийн тэргүүн ба нийт 39 эхнэр болон 94 хүүхэдтэй аж. Тэд өдөрт дор хаяж 90 кг будаа болон 60 кг төмс хэрэглэдэг байна. Тэд хамтдаа 100 өрөөтэй байшинд амьдардаг ба зарим нь амьтан тэжээж, ургамал ногоо тарьдаг гэнэ. Зионагийн хувьд Энэтхэгийн Христийн Чана гэх байгууллагын тэргүүн ба удахгүй Есүсийн хамтаар дэлхийг захирна гэдэгт итгэдэг аж.

© Barcroft Media / Contributor / Getty Images

 

2. Бэйтийнхэн

Бэйтийнхэн бол протестант шашинтай Америк гэр бүл юм. Тэдний гэр бүлд нийт 19 хүн байдаг ба Теннессид амьдардаг. Хүүхдүүдийн эцэг эх болох Гил болон Келли Жо нар 1987 онд буюу 22, 21 настайдаа анх гэр бүл болж байжээ. Тэд өнөр олуулаа болохыг хэзээ ч бодож байгаагүй боловч, эхний хүүхэд нь хорвоод мэндэлсний дараа үргэлжлүүлэн хүүхэдтэй болохыг хүссэн байна. Учир нь тэдэнд хүүхэдтэй болох үнэхээр сайхан санагдсан гэнэ. Тэр цагаас хойш хосууд 2012 он хүртэл хүүхэдтэй болцгоожээ. Өнөөдөр хосууд 10 ачаа өлгийдөн авсан ба удахгүй 4 ач нь хорвоод мэндлэх аж.

Тэд мөн өөрсдийн амьдралыг харуулсан “Bringing Up Bates” хэмээх реалити шоуг олон нийтэд хүргэдэг.

© Bringing Up Bates / Figure 8 Films

 

3. Ханнынхан

Дандид амьдардаг энэ гэр бүл бол гарцаа байхгүй Шотландын хамгийн өнөр өтгөн гэр бүл билээ. Эмма болон Рой нар 2-25 насны 13 хүүхэдтэй. Рой сувилагчаар ажилладаг бол 49 настай Эмма гэртээ ээжийн үүргээ гүйцэтгэж, 13 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд анхаардаг байна. Тэд 7 хоногт ойролцоогоор 23 литр сүү, 21 ширхэг талх, бас 5 том хайрцагтай өглөөний хоол хэрэглэдэг аж.

Тэдний хувьд CBBC-ийн “My Life: My Big Family Wedding” нэвтрүүлэгт оролцож байжээ.

© My Life: My Big Family Wedding / CBBC

 

4. Рэдфордынхон

Ноэл болон Сью Рэдфорд нар хүүхэд байхаасаа анх уулзаж байсан ба гэр бүлээ зохиохын тулд, тэгтлээ их цаг хүлээхийг хүсээгүй гэнэ. Эхнэр нь 14 настай байхад нөхөр нь 18 настай байсан ба тэд энэ үед эхнийхээ хүүхэд болох Кристоферыг өлгийдөн авчээ. Тэд бол Их Британи дахь хамийн өнөр өтгөн гэр бүл ба 21 хүүхэдтэй юм байна. Удахгүй 1 хүүхэд хорвоод мэндлэхээр хоног тоолон хүлээж байгаа аж. Түүнд эцэг эх нь Алфи гэдэг нэр өгөхөөр болжээ. Тэд мөн “15 Kids anf Counting” гэх нэртэй шоуг олон нийтэд хүргэдэг байна.

Рэдфордынхон Английн Моркэмб-д амьдарцгаадаг ба дотроо төрөх өрөөтэй асар том байшинд аж төрдөг гэнэ. Мөн эцэг эх нь “Radford’s Pie Company” гэх нарийн боовны үйлдвэрийг амжилттай ажиллуулдаг аж.

© 15 Kids and Counting / Channel 4

 

5. Даггарынхан

Жим болон Мичелле нар анх 1980 онд Арканзаст танилцаж байжээ. Нөхөр нь эхнэрээ шашинаа өөрчлөх эрхтэй болсных нь дараа, Баптистын сүмд урьсан тэр цагаас хойш тэдний хайр дурлалын харилцаа эхэлсэн байна. 4 жилийн дараа 19 настай Жим болон 17 настай Мичелле нар гэр бүл болжээ. Тэд хүүхэдтэй болохын өмнө тодорхой хугацаанд хүлээхийг хүссэн боловч, 1988 онд Мичелле нөхөртөө анхных нь хүү болох Жошуаг төрүүлж өгсөн байна. Өнөөдөр тэд 19 хүүхэдтэй ба тэдний тал нь гэрээрээ сургуулийн боловсрол эзэмшсэн гэнэ. Хүүхдүүд нь эцэг эхдээ нийт 17 ачийг нь тэврүүлжээ.

Энэ гэр бүл сошиал сүлжээнд нилээдгүй алдартай ба өөрсдийн “19 Kids and Counting” телевизийн шоуг олон нийтэд хүргэдэг аж.

© 19 Kids and Counting / Figure 8 Films

 

6. Бонеллынхон

Эцэг эх, бас тэдний 16 хүүхэд нийлээд Бонеллын гэр бүлийг бүрдүүлдэг ба тэд бол Австралийн хамгийн өнөр өтгөн гэр бүл юм. Жени одоо 50 настай ба анх хүүхэдтэй болохыг хүсээгүй ч, нөхөр нь болох Рэй өөр төлөвлөгөөтэй байжээ. Бонелл гэр бүлийнхэн одоо 4-29 насны 16 хүүхэдтэйгээс гадна хүүхдүүдийнх нь зарим нь ачийг нь эцэг эхдээ тэврүүлээд амжсан байна. Тэд хамтдаа Куйнслэндэд амьдардаг ба нэгэн ярилцлагын үеэр, Жени гэр бүлийнх нь гишүүн бүр гэр орны ажил хийж, дэлгүүр явж, хүнсээ цуглуулдаг талаар хэлжээ.

Та өнөр өтгөн гэр бүлийн гишүүн үү эсвэл цөөхөн ам бүлтэй гэр бүлийн гишүүн үү? Олон хүүхэд гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлдэг гэж та бодож байна вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

19
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/12/04 at 00:05

    Ёстой юм юманд хүрэлцээтэй эр байна. Ахиад ч шинээр эхнэр буулгачихаар харагдаж байна даа.

  2. Basaa Danzan

    Basaa Danzan

    2019/12/04 at 08:55

    яасан хялайдгүй ясан гол вэ.

  3. Nyam Dorj

    Nyam Dorj

    2019/12/04 at 09:18

    Хайр татам царайг дэргэдээ байлгахыг хүсдэг ч гэх шиг царайг биш нялх хүүхдийг гэж бичээч

  4. Tadarashi Tomuga

    Tadarashi Tomuga

    2019/12/04 at 17:49

    Sain bawhiimaa

  5. Basaa Danzan

    Basaa Danzan

    2019/12/05 at 14:53

    үйлдвэр

  6. Зочин

    2019/12/09 at 14:22

    ene olon ehner huuhedtei enetheg er mongol garaltai genelee. mogoliin uyed uldsen mongol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *