Зурхайн ордууд юу хийвэл хамгийн сайхан амралт болж өгдөг вэ? Стрессээс салж, оюун санаагаа бүрэн тайвшруулаарай

3

Хүнд ажлын өдрийн дараа сайтар амарч аваад шинэ ажлын өдөрт бэлдэж оюун ухаан, биеийн хүчний эрч хүчээ хуримтлуулах шаардлагатай байдаг. Ийнхүү эрч хүчээ сэргээж авахад зурхайн орд бүрд өөр өөрийн гэсэн онцгой арга тус болдог байна. Иймээс ямар зурхайн ордод төрснөөс хамаарч хэрхэн  дээд зэргээр амарч, эрч хүчтэй болох боломжтой талаар сонирхуулъя.

Хонь

Тэд байнга яарч байдаг, ажилч хичээнгүй зан чанараараа алдартай хүмүүс. Сайн амарч авахын тулд юу ч хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Чухам ингэж байж л таны тархи оюун дээд зэргээр амарч чадах билээ.

Antonio Guillem / Shutterstock.com

Үхэр

Таны хувьд эргэн тойрны хүмүүсийн бодол санаа маш чухал байдаг учир хүмүүсийн янз бүрийн шүүмжлэл, бодлоос хол байх хэрэгтэй. Сошиал сүлжээ зэрэг зүйлээс хол байж хамгийн ойрын хүмүүстэйгээ цуг байгальд, цэвэр агаарт гарч зугаалан, хотын бужигнасан амьдралаас хэсэг ч гэсэн хол байгаарай.

Ихэр

Энэ ордныхон өөрсдийн ер бусын өвөрмөц сэтгэлгээгээрээ алдартай. Тиймээс түмэн янзын бодол санаанаас хол байж амрахын тулд бясалгал хийж, йогоор хичээллээрэй.

May_Chanikran / Shutterstock.com

Мэлхий

Энэ хүмүүс сайхан сэтгэл, хүнд туслах гэсэн хүслээрээ ялгардаг. Тэдний хувьд сэтгэл оюунаа амраах хамгийн сайн арга нь ойр дотнын хүмүүстээ туслах явдал байна. Гэр оронгүй хүмүүсийг хооллож ундлах, эсвэл гадны жуулчдад очих ёстой газраа хэрхэн яаж очих зэргийг нь ойлгомжтой сайн заах гэх мэтээр амарч болно. Ийм тус нь таныг сэргээж бас тайвшруулах билээ.

Арслан

Сайн амрахын тулд эргэн тойрны хүмүүсийн санаа бодлоос хамаардаг байдлаа орхих хэрэгтэй. Тиймээс та чимээ анир багатай орчинд орж, бусдын бодол санаанаас хол байж амраарай.

Subbotina Anna / Shutterstock.com

Охин

Та ажилдаа хэтэрхий их анхаардаг учраас ихээхэн болгоомжтой, түгшүүртэй байдалд байна. Тархи толгойд тань түмэн янзын бодол санаа эргэлдэх бөгөөд үүнийгээ цэгцлэхийн тулд өдрийн тэмдэглэл хөтлөөрэй.  Ингэснээр та тайвширч, бодол санаа тань ч эмх цэгцтэй болно.

Жинлүүр

Тэд их сайхан сэтгэлтэй хүмүүс бөгөөд тэдний хувьд хамгийн сайн амралт бол найз нөхөдтэйгөө цуг байх явдал юм. Үүний тулд найзууддаа цаг зав гаргаж байх хэрэгтэй бөгөөд үүний дараа та хэрхэн тайвширч байгаагаа мэдрэх болно.

Rido / Shutterstock.com

Хилэнц

Та хүн болгонд таалагдах гэсээр байгаад ядарч орхиж. Тиймээс сайн амрахын тулд өөрийн харилцааны хүрээг бүү тэлээрэй. Дотнын хүмүүстэйгээ ойрхон байж, харин эсрэг сэтгэгдэл үлдээх хүмүүсээс аль болох хол бай. Таны дотнын хүмүүс таныг ойлгож, дэмжиж туслах болно.

Нум

Нумын ордныхны хамгийн дуртай зүйл бол аялал зугаалга учир амрахын тулд ямар нэг адал явдалд гарах, ууланд аялах гэх мэт зүйлийг сонгож аваарай.

Zoteva / Shutterstock.com

Матар

Энэ хариуцлагатай хүмүүс үргэлж сэтгэлийн түгшүүртэй нөхцөлд байдаг байна. Та өөрөөс тань бүх зүйл шалтгаална гэсэн гэнэн бодолтой нэгэн. Тиймээс сайн амрахын тулд бүхнийг орхиж, та бүх зүйлийг мэдэж шийдэж, хянаж чадахгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

Хумх

Өдөр тутмын ажлын дараа таны бүтээлч оюун ухааныг ямар нэг сэтгэлгээ, ухаан шаардсан тоглоом, шинжлэх ухааны ном зэрэг зүйлс тайвшруулж, стрессийг чинь тайлна. Оюун ухаанаа ийм байдлаар амрааж хадгалах нь таны хувьд хамгийн сайн амралт болох бөгөөд хүч чадал тань ч нэмэгдэх болно.

GaudiLab / Shutterstock.com

Загас

Энэ ордныхон элдэв дуу чимээ, олон хүн цугласан газарт дургүй. Тэдний хувьд хамгийн сайн амарч тайвшрах зүйл нь хүнгүй газар очиж тайвшрах явдал байдаг. Үүний тулд халуун усанд орох, ном унших зэрэг нь их тохиромжтой амралт болно.

Энэ бүхнээс харахад зурхайн орд бүр сайтар амрах шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Хэт их ажиллахаас татгалзаж аль болох өөрийгөө амрааж, өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй бөгөөд зөвхөн сайн амарч байж л бид өөрсдийн ажлын эрч хүч, бүтээлч чанараа тогтмол байдлаар хадгалж чадах юм.

32
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Yeruultbaatar Natsagdorj

    Yeruultbaatar Natsagdorj

    2019/12/04 at 14:27

    Dulamsuren Sondor

  2. Яг л хэлжээ хэхэ жинлүүр

  3. Enhmonh Chinbat

    Enhmonh Chinbat

    2019/12/06 at 19:40

    jinlvvr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *