Энэтхэгийн нэгэн эр 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач зээтэй өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн ажээ. Тэд бүгдээрээ 100 гаруй өрөөтэй том байшинд нэгэн дээвэр доор хамтдаа амьдарцгаадаг гэнэ

0

Хурим, үр хүүхэд – олон хүний хувьд амьдралдаа хийх ёстой алхмуудын нэг болдог. Уг шийдвэрийг гаргахад амаргүй, гэхдээ энэхүү шийдвэрийн төгсөшгүй шагнал нь гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хайр халамж байдаг. Дэлхийн өнцөг булан бүрд хурим өөр өөрийн ёс заншлын дагуу болно. Зарим нэг улсад эхнэр, нөхөр хоёр хурим болтол бие биенээ харахгүй. Бас эрэгтэй хүн олон эхнэртэй байх ёс ч олон улс үндэстэнд байдаг. Энэ бүгдэд тухайн үндэстний итгэл үнэмшил нөлөөлнө.

Энэтхэгийн энэ эр бусдаас өөр сонголт хийжээ. Түүнийг Зайона гэдэг. 76 настай тэрээр дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүлтэй…

Олон хүний хувьд гэр бүл гэдэг хүнд хүчир хөдөлмөр, нэг эхнэр (нөхөр)-тэй байсан ч хүндээр тусдаг. Энэтхэгийн жижигхэн тосгоноос гаралтай энэ эрийн хувьд гэр бүл гэдэг – энгийн бөгөөд маш амархан зүйл бололтой. Тиймдээ ч тэр зогсож чадаагүй биз ээ. Тэрээр өдгөө 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач зээтэй болжээ.

Түүнийг Зайона гэнэ. Түүний өнөр өтгөн гэр бүлийнхэн нэг дээвэр дор хамтдаа амьдарч байна. 1945 онд төрж бусдаас онцгой гэр бүлд өсжээ: түүний эцэг нь “Chana Pawl” гэх шашны байгууллагын үндэслэгч байв.

Уг байгууллага 1942 онд байгуулагдсан. Өнөөдрийн хувьд хоёр мянга гаруй сүсэгтэнтэй болжээ. Модоор урлах чадвараараа гайхагддаг, мөн олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг шашны нэгэн урсгал юм.

Олон эхнэртэй байх ойлголтод маш нухацтай ханддаг бөгөөд Зайона ч өөрийн эхнэрүүдийн хамтаар үлгэр дуурайлал болж чаджээ. Өнгөрсөн жил гэхэд л тэр арав гаруй эмэгтэйг эхнэрээ болгон авсан байна. Тэднийг энэхүү гэрлэлтэд хэн ч шахаж шаардаагүй. Харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүд эхнэрт гарах саналыг дуртайяа хүлээж авдаг ажээ. Магадгүй тэдний ядуу гэр бүлээс гаралтай нь ч холбоотой байж болох юм.

Тэдний харилцаа ч бас өөрийн гэсэн онцлогтой, Зайона эхнэрүүдтэйгээ бүгдтэй нь адил түвшинд харьцдаг. Нэг эхнэрийнх нь хэлснээр Зайона түүнийг тосгонд хараад гэрлэх санал тавьсан ажээ. “Тэр тосгонд байгаа хамгийн сайхан хүн” гэж эхнэрүүд нь ярьцгаадаг байна.

76 настай Зайонагийн өнөр өтгөн гэр бүл нэг дээвэр доор амьдарч байгаагаараа дэлхийд алдаршсан гэдэг. Та энэ гэрэл зургийг хар л даа, итгэмээргүй байгаа биз?

Энэ олон хүүхдүүдийг өсгөж өндийлгөнө гэдэг ганц бодол төрөхөд л үнэхээр халширмаар санагдана. Гэхдээ Зайона үүнээс үл эмээжээ. “Би өөрийгөө Бурханы онцгой хүү гэж боддог. Тэр надад ийм олон сайхан хүмүүс бэлэглэж, би тэднийгээ хайрлаж халамжлах ёстой” гэж тэрээр ярьжээ.

“Би 39 эмэгтэйн нөхөр байх их хувь тавилантай хүн юм. Дэлхий дээрх хамгийн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байна гэдэг аз жаргал” гэж тэрээр нүүр бардам сууна. Энэ нүсэр гэр бүлийг өдий зэрэгтээ авч явна гэдэг үнэхээр чадал шаардсан ажил, цэpгийн тaктикаар дэг журмыг мөрддөг ажээ.

Зайонад анхны эхнэрийнх нь тусламж үнэхээр хэрэг болдог. Анхны эхнэр нь өглөө эртлэн босож гэр бүлийн гишүүн болгонд үүрэг даалгавар өгнө. Эмэгтэй 70 нас хүрсэн ч гэлээ хөнгөн шингэн, эрч хүчээр дүүрэн тул өдөржингөө л завгүй ямар нэгэн зүйл хийж явдаг байна. Тэгэхээр ажилгүй хэн ч дэмий суудаггүй нь ойлгомжтой.

Өнөр өтгөн гэр бүл хэдий ч бүгд эртлэн босоцгооно. Өглөөг мөргөлөөр угтан аваад өглөөний 6 цагаас ажилдаа орцгоодог. Өглөө болгоныг ингэж угтдаг уламжлалтай болжээ. Өдрийн турш бүгд хөдөлмөрлөнө, цайны завсарлагаатай – яг л жирийн гэр бүл шиг бүгд хөдөлж хөдөлмөрлөнө.

Энэ олон хүний хоол хүнсэнд юу бэлддэг бол гэж та төсөөл дөө? Нэг удаагийн хоолонд Зайонагийн гэр бүл 45 кг будаа, 20 кг ногоо, 35 кг мах иддэг байна.

Өнөр өтгөн гэр бүл болохоор жирийн байшинд багтахгүй. Зайона уулын энгэрт гэр бүлээрээ багтах хэмжээний байшин барьжээ. 100 гаруй өрөөтэй, тэр дундаа залуу эхнэрүүдэд зориулсан нийтийн унтлагын өрөө ч бий.

Эмэгтэйчүүд том унтлагын өрөөнд цугтаа унтацгаадаг. Гэхдээ өрхийн тэргүүн өөрийн гэсэн амралтын өрөөтэй бөгөөд том ор тавьжээ. Эхнэрүүд нь долоо хоногоор ээлжлэн нөхрийнхөө амралтын өрөөнд цуг амьдардаг. Сонсоход эвгүй ч гэлээ, тэд бие биетэйгээ нөхрөө булаацалдаж хардалгүйгээр ор хөнжлөө хуваадаг ажээ.

“Эхнэр болгон долоо хоногийг Зайонатай өнгөрүүлдэг, энэ хугацаанд нөхрийгөө хайрлаж халамжлах үүрэгтэй” гэж 18 дахь эхнэр ярьж байна. “Цэвэршилт явагдсан эхнэрүүд хүртэл хуваарийн дагуу ээлжээ өнгөрөөнө. Тэдэнд ч гэсэн хайр халамж хэрэгтэй шүү дээ”.

Өөрийнхөө амьдралыг хөнгөвчлөхийн тулд Зайона залуу эхнэрүүдээ өөрт ойр өрөөнүүдэд байрлуулжээ, харин нас тогтсон эхнэрүүд өөрөөс нь зайтай байрладаг байна. Энэ нь ялгaварлан гaдуурхах байдлын илрэл хэдий ч Зайона эхнэрүүддээ бүгдэд нь адилхан хайртай бөгөөд бүгд бие биенээ хүндэтгэдэг гэж үзэж байгаа юм.

Хүүхэд төрүүлж чадахгүй анхны эхнэрүүд нь бага эхнэрүүдийн хүүхдүүдийг өсгөлцөнө. Гэр бүлийн гишүүд байнга нэмэгдэж байгаа учраас бие биедээ анхаарал тавихаас өөр аргагүй гэжээ.

“Бидний хэн нэгэн төрөхөд эмч эсвэл асрагч энэ тэр огт хэрэггүй” гэж Зайонагийн хүү нүүр бардам хэлж байна. “Манай эмэгтэйчүүд бүгд туршлагатай, тэдний хэн нь ч төрөлтөөс болж эндэж, өвдөөгүй” гэжээ.

Зайонагийн гэр бүлийнхэн хэний ч гар харалгүй амьдардаг юм. Тэд хоол хүнсээ өөрсдөө тарьж ургуулна, фермер дээр ажиллацгаадаг. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн сургуультай – хүүхдүүд нь бүгд сайн боловсрол эзэмших ажээ.

Зайона одоо зогсох байлгүй дээ гэж бодож байна уу? Гэхдээ 76 настай тэрээр гэр бүлийнхээ гишүүдийг шинэ эхнэр, хүүхдээр нэмэх боломжийг үгүйсгэхгүй байна. “Би бүр Америк явах бодолтой, тэндээс эхнэр авч илүү том гэр бүлтэй болохыг хүсэж байна” гэжээ.

Өөрийг нь өөд болсноос хойш чухам хэн нь гэр бүлийн тэргүүн болохыг Зайона одоогоор зарлаагүй. Түүнийг бурхны оронд очсон ч Зайонагийн байгуулсан өнөр өтгөн гэр бүл итгэл найдвар, хайр халамжийнхаа нарийн нандин холбоосыг алдалгүй эв нартайгаар үргэлжилсээр байхыг үгүйсгэхгүй.

Хэн нэгэнд Зайонагийн сонголт этгээд санагдаж болох юм. Гэхдээ өрхийн тэргүүн үүнд огт санаа зовохгүй ажээ, яагаад гэвэл тэр хэдийн өнөр өтгөн аз жаргалтай гэр бүлийг бий болгож чадсан нэгэн юм.

4
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *