Бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

2

Гипотиреоз гэдэг нь бамбай булчирхай хүний биеийн организм хэвийн байхад хэрэгтэй дааврыг ялгаруулж чадахгүй байхыг хэлнэ.

Зарим нэг шинж тэмдэг нь байнгын буюу амархан ядрах, амархан даарах, гэнэт жин нэмэх, өтгөн хатах, хуурай арьс, хавантай нүүр, цусан дахь холестерины хэмжээ их байх, сөөнгө хоолой, булчин өвдөх, үе мөч өвдөх, ой санамж муудах зэрэг юм.

Энэхүү өвчнийг анагаахын тулд зохих эм хэрэглэх ба синтетик даавар хэрэглэх нь энгийн бөгөөд үр дүнтэй, аюулгүй арга юм. Мөн зарим хоол хүнс нь бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулахад чухал үр дүнтэй билээ.

 

Бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

1. Бразил самар

Бамбай булчирхайн үйл ажиллагаанд селен чухал үүрэгтэй. Энэ бодис нь даавар ялгаруулах үйл ажиллагааны үед үүсэх үрэвслээс хамгаалдаг ба энэ бодисыг хамгийн их агуулдаг хүнс бол бразил самар юм. American Journal of Clinical Nutrition-ы 2008 онд нийтэлсэн судалгаагаар өдөрт хоёр ширхэг бразил самар идэх нь селений дутагдлаас хамгаалах хамгийн үр дүнтэй аргын нэг хэмээсэн байна.

Мөн үүнээс гадна бразил самар нь L-аргинан хэмээх аминхүчлээр баялаг учир жин хасахад нөлөөлнө. Та өөрийн хоол хүнс, салат, шарсан төмсөндөө 2-3 бразил самар хэрэглэж байгаарай.

2. Кокосын тос

Кокосын тос нь тосны хүчил ихээр агуулдаг учир гипортирезоор өвчилж байгаа хүнд сайн юм. Энэхүү тос нь бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгож, даавар үүсгэхэд нь нэмэр болно.

Мөн энэ тос жин хасах, цусан дахь холестерины хэмжээг багасгахад тустай.

Анхаар! Өдөрт 3 хоолны халбагаас илүү их тос хэрэглэж болохгүй.

3. Тараг

Тараг нь D витамин ихээр агуулдаг учир бамбай булчирхайн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд гипортирезын хамгийн их дэлгэрсэн хэлбэр болох Хашимотогийн өвчин нь энэ витамин дутагдсанаас үүсэн бий болдог билээ.

Өдөрт нэг аяга тараг идэж байх хэрэгтэй ба шинэ жимстэй юм уу коктейлын нэг хэсэг байдлаар хэрэглэж болно.

4. Яргай загас

Бамбай булчирхайд хамгийн сайн загас бол яргай загас юм. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг чанар нь омега-3 тосны хүчил ихээр агуулдагтай нь холбоотой. Мөн омега-3 нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулж, гипотереозын бусад хорт шинж чанар бий болохоос сэргийлнэ.

Хиймэл нууранд өсгөн авч байгаа яргай загас нь мөнгөн ус болон бусад хорт бодисоор хордсон байх магадлалтай тул зэрлэг яргай загасыг долоо хоногт 2-оос доошгүй удаа хэрэглэж байгаарай.

5. Замаг

Бамбай булчирхайд йод маш чухал хэрэгтэй эд. Йод дутагдахад хүний биеийн эсэргүүцлийг бий болгох процесс саатаж эхэлдэг.

Өдөр тутам шаардлагатай йодоо олж авахын тулд усны замаг хүнсэндээ хэрэглэх нь хамгийн зөв арга юм. Энэ хүнс нь зөвхөн йод төдийгүй кальци, фосфор, магни, селен, марганец, төмөр, A, B, C, D, K витаминаар баялаг билээ.

Замгийг та шөл болон салатанд хэрэглэж болно.

Анхаар! Хэрвээ та бамбай булчирхайн дархлааны системийн өвчинтэй (аутоиммунные проблем) бол элдэв замгийг их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай юм.

7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Zaya Gotov

    Zaya Gotov

    2018/01/13 at 22:25

    Chuka Chuka

  2. Zaya Gotov

    Zaya Gotov

    2018/01/13 at 22:25

    Chuka Chuka

  3. Chuka Chuka

    Chuka Chuka

    2018/01/13 at 22:26

    Ohinoo Ohinoo

  4. Chuka Chuka

    Chuka Chuka

    2018/01/13 at 22:26

    Ohinoo Ohinoo

  5. Ін Жу

    Ін Жу

    2018/01/14 at 18:18

    Kumisay Mereikhan

  6. Ін Жу

    Ін Жу

    2018/01/14 at 18:18

    Kumisay Mereikhan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *