Хүнд жингийн тамирчид мэт аварга том биетэй нохдын 16 үүлдэр

0

Том биетэй нохой их хайрыг хүнд өгдөг гэж ярьцгаадаг. Тэгэхээр дундаж биетэй лабрадор, хаскигаас илүү том биетэй нохой яана гэсэн үг үү? Итгэнэ үү, байна уу таны хэрэг. Эдгээр нохойнуудын хайр, уян зөөлөн сэтгэл дэлхийн бүх хүмүүст хангалттай (юуны түрүүнд тэдэнтэй нөхөрлөх хэрэгтэй). Дэлхий дээрх хамгийн том биетэйд тооцогдох үүлдрүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хэрвээ та нохойтой болохоор шийдвэл аль нь танд тохирч болох талаар мэдлэгтэй байвал зохино.

Шотланд дирхаунд (35-50 кг)

DeerhoundRhodry

Дирхаунд бол анч нохой юм. Урьд нь уг үүлдрийг ан хийхэд ашигладаг байжээ. Харин өнөө цагт хань ижил болгон тэжээх болжээ. Өндөр биетэй ч туранхай. Гэхдээ ясаараа жин татдаг нохой.

 

Кувас (40-52 кг)

SufficientAtmosphere

Кувас – эртний Унгарын нохойны үүлдэр. Бэлчээрийн хонь хамгаалах зориулалттай тэжээж байжээ. Эрх чөлөөтэй байх дуртай, тоглоом сонирхохгүй байж болно. Орчин тойрноо хөндлөнгөөс ажиглах дуртай. Хамгаалалтын нохой сургаж чаддаг эзэн л түүнд тохирно.

 

Сенбернар (38-55 кг)

ismellbull

Сенбернар – уян зөөлөн, сайхан сэтгэлтэй нохой. Хүүхдэд хайр, халамжтай. Үүлдрийн үүсэл гарал – Швейцарийн Альп. 11 дүгээр зууны үеэс гэгээн Бернарын сүмд үржүүлж эхэлсэн гэдэг. Тийм ч учраас ийм нэртэй болжээ.

 

Комондор (40-60 кг)

reetesh88

Комондор нь бусад нохойг бодвол онцгой үс ноостой. Мэдрэмж сайтай тул манаач нохойнд яг тохирдог. Унгарын нүүдэлчин ард түмнээс гаралтай гэж үздэг бөгөөд тус үндэстний мал, гэр орныг хамгаалдаг байжээ.

 

Ирланд волфаунд (50-55 кг)

mac_is_crack

Үнэхээр царайлаг амьтан төдийгүй тайван зан ааш, уян зөөлөн хөдөлгөөнөөрөө гайхагдана. Энэ нохойны тухай анх 391 онд Ромын нэгэн консулын тэмдэглэлд бичигдэн үлдсэн байдаг.

 

Ньюфаундленд (54-68 кг)

thedogist

Ньюфаундленд – хүн болон бусад амьтадтай дотно харилцаа үүсгэх дуртай том биетэй нохой. Канадад анх ажилчин нохой байдлаар ашиглаж байжээ. Удалгүй түүний нөхөрсөг зан төрхийг нь анзаарч гэрийн тэжээвэр нохойнд илүү тохирохыг ойлгожээ. Ньюфаундленд биеийн хүчний ачаалал даах чадалтай. Усанд ч гарамгай сэлж чаддаг ажээ.

 

Леонбергер (41-77 кг)

Best of Reddit / T-Daddy’s Drive Thru

Германд алс холын 1846 онд энэ сайхан амьтан мэндэлсэн гэдэг. Гаргаж авсан хотынх нь нэрээр уг нохойг нэрлэжээ. Уг үүлдрийг ладсир, сенбернар нохойноос гаргаж авсан юм. Дараа нь илүү сайжруулах үүднээс пирейн үүлдрийн цус хольсон гэдэг. Нөр их хөдөлмөрийн үр дүнд үсэрхэг, зоригт арслангийн төрхтэй энэ нохой мэндэлжээ.

 

Неаполитан мастиф (50-70 кг)

4themayor / JemimaHarrison

Неаполитан мастиф – хүчтэй нохой. Эртний Ромын тyлааны талбар дээр үзүүлбэр үзүүлж байсан юм.

 

Кавказ овчарк (50-70 кг)

Enklave / deleted

Хэрвээ танд найдвартай хамгаалагч хэрэгтэй бол кавказ овчаркийг сонгоорой – энэ нохой яг л танд хэрэг болно. Аймшиггүй эр зоригоороо гайхагдана. Эртний үүлдэрт тооцогддог бөгөөд түүний өвөг дээдэс малчин нохой байжээ.

 

Дундад азийн овчарк (40-80 кг)

Alabay by “Beliy Ararat” Club / Legendary central asian shepherd CAO

Дундад азийн овчарк буюу алабай – сонгон үржүүлгийн аргаар биш бие даан бий болсон цөөн үүлдрийн нэг. Нохойны төрөлх нутаг – Дундад Ази. Судлаачид уг үүлдрийг 4000 жилийн настай гэж үзэж байгаа юм.

 

Немц дог (63-79 кг)

YeAreaSaysYay

Немц дог – өндөр, жингээрээ дээд амжилт тогтоохоор нохой. Нохойны өндөр 87-90 см хүрдэг бол дундаж жин 70 кг. Эздэд нь анхааруулж хэлэхэд дог өөрийнхөө том биеийг огт ухаардаггүй, тийм учраас тоглож байх үедээ насанд хүрсэн хүнийг газар шууд унагааж болзошгүй. Үүнийг нь уур уцаартай байна гэж ойлгож болохгүй шүү. Дог хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй нохой юм.

 

Тоса-ину (40-90 кг)

Tosa-Inu

Тоса-ину буюу япон мастиф – үнэнч, их ухаантай нохой. Нохойн тyлаанд зориулж Японы Тоса мужид 19 дүгээр зууны сүүлчээр гаргаж авчээ. Өнөөдрийн хувьд үнэнч, найдвартай нөхөр болсон. Зөрүүд зантай. Тиймээс эзэн нь түүнд их цаг зарцуулж, хүмүүжилд нь онцгой анхаарах хэрэгтэй юм.

 

Төвд банхар (48-82 кг)

Kephrii

Төвд банхар – домогт нохой, ухаантай бас хамгаалах чадвараараа гайхагдана. Төвдийн лам, нүүдэлчин ард түмний нохой байжээ. Эрт дээр үеийн ном сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Аристотель хүртэл магтан бичсэн байхыг бодвол их л эртнээс угшилтай болоод байгаа юм.

 

Испани мастиф (50-85 кг)

cassious64

Түүнээс илүү ухаантай, ажлын ачаалал даах нохой олохгүй болов уу. Эртний малчин, анч нохойноос үүдэлтэй. Одоо ч энэ чанараа алдаагүй тул сэргэлэн цовоо, бяр чадалтай нохойд тооцогдоно.

 

Бурбуль (60-90 кг)

emzoticofficial

Бурбуль – төрөлхийн тамирчин, хамгаалагч. Хүний эд хөрөнгө, мал, эдлэн газар хамгаалах зориулалтаар тусгайлан гаргаж авсан үүлдэр юм. 20 дугаар зуунд устах аюулд ороод байсан. Гэхдээ нохой сонирхогчдын ачаар бурбулийн тоо толгой өсөж байгаагийн зэрэгцээ төрөлх хурц аашийг нь зөөлрүүлж чаджээ.

 

Англи мастиф (60-115 кг)

tap1069 / squidsleuth

Англи мастиф – эртний английн үүлдэр. Биеийн булчин, хэмжээгээрээ гайхагдана. Харахад хурц ширүүн мэт боловч зан чанарын хувьд зөөлөн, нөхөрсөг. Энэ нохой 100 хүртэл килограмм татдаг. Дээд амжилт тогтоосон нэгэн ч бий – 130 кг хүрчээ.

28
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. П. Буяндалай 🐶🐶🐶

  2. Munkhsaruul Ariunbold

    Munkhsaruul Ariunbold

    2022/07/05 at 18:11

    great dane ordoggv ymu 😂😂

  3. Naranbaatar Battsetseg

    Naranbaatar Battsetseg

    2022/07/06 at 10:24

    Kangal bs oroogui bn.

  4. Wu Tang

    Wu Tang

    2022/07/06 at 18:07

    Naranbaatar Battsetseg tosa inu gedegdeer kangal tawichihsan bhin

  5. Happy Smile

    Happy Smile

    2022/07/06 at 21:12

    Монгол банхар алга бна

  6. Wəı Sama

    Wəı Sama

    2022/07/07 at 00:18

    Munkhsaruul Ariunbold немц дог нь great dane байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *