Хүзүү орчмын өвчнийг богино хугацаанд дарах 6 энгийн дасгал

3

Амьдралын завгүй, таагүй орчноос болж хүзүүний өвчлөл хүмүүсийн дунд маш их болжээ. Хүзүүний өвчин нь цаашлаад стресс, ядаргаа зэрэгт хүргэх нь харамсалтай.

Хүмүүс хүзүүгээр өвчин мэдрэхэд таагүй мэдрэмжээ дарахын тулд бушуухан л өвчин намдаах эм уухаар яардаг. Тэд хүзүүний өвчин бие махбодид ямар сөрөг үр дагаварт хүргэж болохыг мэдэх ч үгүй.

Аз болж өнөөдөр энгийн дасгалын тусламжтайгаар хүзүүний өвчнийг дарж болох ажээ. Эрүүл мэндэд гаж нөлөөгүйгээр өвчнөөс салах аргыг танд танилцуулах гэж байна.

Хүзүүний өвчнийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

Дасгал 1. Толгойгоо зүүн тийш болгоод аажим доошлуулна, эрүүгээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй. Энэ байрлалд 5 секунд барина. Дараа нь толгойгоо баруун тийш эргүүлээд энэ байрлалд мөн адил 5 секунд барина.

Дараа нь толгойгоо зүүн тийш болгоод арагш аажим гэдийлгэнэ, хүзүүгээ хэдий хэр хойш болгож чадна тэр чигээр нь болгоод 5 секунд барина. Дасгалыг мөн баруун талаараа гүйцэтгэнэ. 10 удаа давтаж хийнэ.

Дасгал 2. Эрүүгээ гаран дээрээ тавиад толгойгоо бөгтийлгөх гэхэд нь гараараа эсэргүүцэл үзүүлнэ. Дараа нь толгойгоо хойш гэдийлгээд мөн гараараа эсэргүүцэл үзүүлнэ. Дасгалыг 15 удаа хийнэ.

Дасгал 3. Гараа шилэн хүзүүн дээрээ тавиад толгойгоо арагш хүзүүний булчинг бүрэн ажиллуулж гэдийлгэхийг хичээнэ, гараараа эсэргүүцэл үзүүлнэ. Дараа нь толгойгоо чадлаараа тонгойлгоно, шилэн хүзүүн дээр байгаа гараараа сайн дараарай. Дасгалыг 15 удаа хийнэ.

Дасгал 4. Баруун гараа баруун мөрөн дээр тавиад гараараа даралт үзүүлнэ. Дараа нь хүзүүгээ баруун, зүүн тийш болгоно. Энэ дасгалыг мөн нөгөө мөрөн дээрээ гараа тавьж гүйцэтгэнэ. 15 удаа хийнэ.

Дасгал 5. Зүүн гараа толгой дээрээ тавиад толгойгоо аажим зүүн мөр рүүгээ болгоно. Энэ байрлалд та 20 секунд барихыг хичээгээрэй. Дасгалыг тал тус бүрээр 5 удаа хийнэ.

Дасгал 6. Энэ дасгалыг хийхдээ толгойн арын хэсэгт 5 минутын турш зөөлөн иллэг хийнэ. Иллэгний дараа өвчин намдаж байгааг та мэдэрнэ.

10
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oonchig Surenkhor

    Oonchig Surenkhor

    2018/06/25 at 09:18

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *