
Одоогоор дизайны үйлдвэрүүд болон брендүүд жижиг боловч, чухал алхмуудыг энэ салбарт хийж байна. Гутлын сурталчилгаа, сэтгүүлийн нүүр болон зар сурталчилгааны кампанит ажлуудад одоо өөр өөр шашин шүтлэг, хэмжээ хэлбэрийн хүмүүс хамаардаг болсон. Тайзан дээр хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчид, трансжендерүүд илүү их алхах болж, томоохон бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байгаа нь нууц биш.
Загварын ертөнц өөрчлөгдөж, илүү олон төрөл болж байгаад баяртай байгаа хүмүүс олон бий. Одоо Kate Moss-ийн амжилттай яваа загвар өмсөгч охин хүртэл өөрийнхөө нууц зүйлсийг олон нийттэй хуваалцах болсон билээ.
2021 онд Lila Moss тайзан дээр ташаан дээрээ инсулин шахуургатай гарч алхсан юм. Kate Moss-ийн охин 1-р түвшний чихрийн шижин өвчтэй бөгөөд энэ талаараа ярихаасаа огтхон ч ичиж зовдоггүй.

Nyle DiMarco бол сонсголгүй загвар өмсөгч бас нийгмийн идэвхтэн. 2015 онд тэр “America’s Next Top Model” шоуны ялагч болсон. 2 жилийн дараа түүнийг “DEAF LIFE”-аас оны шилдэг сонсголгүй хүнээр тодруулж байв.

Aaron Rose Philip бол анхны трансжендерээс гадна томоохон загварын агентлагаас танилцуулагдсан бие физиологийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгч юм.

Halima Aden олон улсын тайзан дээр хижаб өмсөж алхсан анхны супермодель билээ.

Chella Man бол олон улсын хамгийн том загварын агентлаг болох “IMG Models”-той гэрээ байгуулсан анхны трансжендер, сонсголгүй эрэгтэй юм.

Kelly Knox бол амжилттай Их Британи загвар өмсөгч. Тэр дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн догь, загварлаг, үзэсгэлэнтэй бас хүчирхэг байх боломжтой гэдгийг харуулахыг хичээдэг.

Бага насандаа Diandra Forrest яг одоогийнх шигээ загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Одоо тэр альбинизмтай хүмүүст урам зориг бэлэглэгч загвар өмсөгч.

Zach Miko эрэгтэй хүмүүс ч гэсэн амжилттай махлаг загвар өмсөгч байх боломжтой гэдгийг баталсан нэгэн. “Би үүнд итгэлтэй байна, том болж өсч буй залуус каталог эсвэл вебсайт нээж, өөртэйгөө адилхан хэн нэгнийг харна.” гэж тэр хэлжээ.

Andreja Pejic, Серби-Австрали загвар өмсөгч бөгөөд “GQ”-гийн нүүрэнд гарсан хамгийн анхны трансжендер эмэгтэй

Данийн загвар өмсөгч Jil Kortleve бол “Fendi”-гийн анхны, “Chanel”-ийн хоёр дахь махлаг загвар өмсөгч болсон.

Зөвхөн залуухан загвар өмсөгчид л тайзан дээр гоё харагддаггүй. Үүний тод жишээ бол Америкийн загвар өмсөгч Karen Bjornson, 1952 онд төрсөн.

2020 онд “Versace”-гийн түүхэнд анх удаагаа 3 махлаг загвар өмсөгч тайзан дээр гарсан. Alva Claire бол тэдний нэг бөгөөд түүний гадаад төрхөнд хүмүүс “тайзны сенсаци” гэж нэр өгч байлаа.

15 насандаа Nina Marker “Аспергерийн эмгэг”-ээр өвчилж байжээ. Гэхдээ тэр алдартай загвар өмсөгч болсон.

Ariel Nicholson-ийн хувьд “Calvin Klein”-ийн шоунд оролцсон, “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны трансжендэр эмэгтэй юм.

Rebekah Marine хорвоод мэндлэхдээ баруун шуугүй төрсөн. Тэр энэ асуудлаа өөрийнхөөрөө шийдэж чадсанаас гадна “Бионик загвар өмсөгч” гэх нэрээрээ алдар нэрд хүрсэн.

2019 онд 25 настай Teddy Quinlivan “Chanel Beauty”-гийн нүүр царайгаар тодорсон анхны трансжендер загвар өмсөгч болсон.

Jack Eyers 2015 онд алдартай болсон. Тэр хэлэхдээ, “Нью-Йоркийн загварын 7 хоногийн тайзан дээр алхсан анхны хөлгүй загвар өмсөгч болох мэдрэмж гайхалтай байсан – Энэ надад маш том зүйл юм шиг санагдсан.”

Таны бодлоор өөр ямар хүмүүс загварын тайзан дээр алхах ёстой вэ?







