Хонконг-д хүмүүс ямар нөхцөлд амьдардаг вэ: аймшигтай “авс-байр” болон төмөр торонд өдөр хоногийг өнгөрөөж байна

0

Хонконг – Хятадын засаг захиргааны томоохон бүс. Өндөр хөгжилтэй, далайд гарцтай, дэлхийн санхүүгийн төв гэж хэлж болно. Хонконг-д 7 гаруй сая хүн амьдарч байна. Зэрвэс харахад л аз жаргалтай, сайхан сэтгэгдэл төрүүлэхээс бус бодит амьдрал дээр маш их хүндрэлтэй тулгарна. Ялангуяа орон байрны асуудал хурцаар тавигдах ажээ.

Хонконг-д тэнгэр баганадсан тансаг зэрэглэлийн байшин, орон сууцнууд хэдэн мянгаараа сүндэрлэж байдаг хэдий ч хүн амын өсөлтөөс болоод ядуу хүмүүс аймшигтай нөхцөлд амьдрахад хүрдэг

redd.it
redd.it

 

Тэд “авс-байр” хэмээгдэх байр сонгохоос өөрцгүй. Ийм байр ихэвчлэн нэг машины зогсоолоос ч бага талбай эзэлдэг ажээ

redd.it

 

5 хүнтэй ам бүлд 25 м.кв талбай ноогдоно. Ганц бие насанд хүрэгчид 2 м.кв. Үүнээс бага талбайд амьдрах нэгэн ч цөөнгүй

redd.it

 

Олон өрөөтэй байшин, “авс-байр” ердийн байрны үнээс харьцангуй хямд байх нь мэдээж

twimg.com
imgur.com

 

Түрээсийн үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж байгаа учраас ядуу хүмүүс ийм орчинд амьдрахаас өөр арга байхгүй, зарим нь дан нимгэн модоор барьсан байшинд ч амьдардаг

indiatimes.in
indiatimes.in

 

Бага насны хүүхэдтэй гэр бүл ч ийм газар амьдарна

guim.co.uk

 

Байр нь үнэхээр жижигхэн, нэг өрөөнд гэхэд л жорлон, гал тогоо мөн унтлагын өрөө нь нэгэн зэрэг орших ажээ

imgur.com

 

НҮБ ийм байруудыг “хүний эрхэм чанарыг доpомжилж” байгаа хэрэг гэж дүгнэжээ. Гэвч эдгээр хүмүүст үнэндээ өөр сонголт байхгүй юм

imgur.com

 

Жил өнгөрөх тусам нөхцөл байдал улам дордсоор л…

guim.co.uk

 

Хонконг-д одоо ч гэсэн хэдэн мянган хүн ийм байранд амьдрах гэж ээлжээ хүлээж байна

imgur.com
imgur.com

 

3800 Хонконг долларын сарын түрээстэй байр ингэж харагдана

redd.it

Хүн ам ихээр амьдардаг томоохон хотуудын оршин суух байр нэг иймэрхүү чиг хандлагатай болоод байна. Энэтхэг, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын амьдрал тун төстэй. Мөн Өмнөд Солонгосын ядуусын амьдралыг “Parasite” кино бүтээгчид харуулахыг зорьжээ.

68
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

  1. Цацрал Хорголхүү

    Цацрал Хорголхүү

    2022/09/20 at 19:29

    Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа Дэндүү чөлөөтэй амьдардаг даа

  2. Erdenebat Norovsuren

    Erdenebat Norovsuren

    2022/09/20 at 19:58

    Бүгдээрээ тийм биш шүү дээ

  3. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2022/09/20 at 20:10

    Энэ тухай тв ээр баримтат кино гарсан, үнэхээр аймшигтай

  4. Оюунаа Төмөрбат

    Оюунаа Төмөрбат

    2022/09/20 at 21:37

    Ийм сайхан газар нутаг үлдээсэн өвөг дээдэсдээ талархаж байнаа

  5. Undarmaa Undraa

    Undarmaa Undraa

    2022/09/20 at 22:01

    hetsuun bee bid nar ch saihan bnoo hajuud in 5n hanatai gertee erh duraaraa l amidarch bn uneheer l aws gehees uur yu gehewdee zailuul

  6. Byambajav Tuyatsetseg

    Byambajav Tuyatsetseg

    2022/09/20 at 22:38

    Хараад бүр айдас төрлөө. Бид ямар азаар төв Азийн өндөрлөгт ийм сайхан газар нутагт төрж өссөн юм бол доо. Мөнх тэнгэрт тэтгэгдсэндээ баярлалаа.

  7. Agar Zandan

    Agar Zandan

    2022/09/20 at 22:51

    Yostoi ovog deedestee bayarlaj talarhtsgaah heregtei Ovog deedsiin mine ondor deed buyan zaya bidniig iveejee burhan orshoog.

  8. Erdenebileg Badamjaw

    Erdenebileg Badamjaw

    2022/09/20 at 23:12

    Hyd shvv

  9. Anuk Anuka

    Anuk Anuka

    2022/09/20 at 23:44

    Erdenebat Norovsuren medeej bugdeere iim bish gaigu mongtei ni arei deer amidrana monggu yduusna iimerhu l ymand amidrana end ogt honk Kongiin buh Hun ingej amidardag gej heleegui bn

  10. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2022/09/20 at 23:47

    Баримтад киног нь үзсэн үнэхээр аймшиг эмгэнэл

  11. Oyo Oba

    Oyo Oba

    2022/09/21 at 00:24

    Mm bid denduu jargaltai amidarch bgaan bna.

  12. Enkhee Samdan

    Enkhee Samdan

    2022/09/21 at 00:37

    Энэтхэг нутгийг үзээд бүүр ч их юм бодогдлоо.Монголчууд бид ч их хувь тавилантай хүмүүс юмаа. Азтай.Тиймч учраас.нутах орноо бүүр ч их хайрламаар юм.

  13. Solongo Narantsetseg

    Solongo Narantsetseg

    2022/09/21 at 00:43

    ямар ч улсад бүр арчаагаа алдсан хэсэг улсууд бдаг манайд траншэйныхангэж бда шиг тийм л улсуудынх н зураг. харин конконг бол маш том худалдааны эргэлт хийдэг ашиг орлоготой хятадын эдийн засгийн зарим зүйлн хонконгоос хамааралтай салбар ч байдаг баячууд тэрбумтнууд ихтэй эдийн засгаа хөгжүүлж чадсан газар гэхдээталбай маш багатай асуудал болдог юм шиг бн лээ

  14. Мандах Мандах

    Мандах Мандах

    2022/09/21 at 00:45

    Manai uls bol mongol geree bariad haana chig l taawaraa huluu teneger jiigeed amidardiin bna

  15. Г. Сайнбаяр

    Г. Сайнбаяр

    2022/09/21 at 01:47

    solongost bas goshiwon gej bgaa enenees arai l tom 2 sar amidarsan shvv.

  16. Avirmed Battulga

    Avirmed Battulga

    2022/09/21 at 01:58

    Yag l Tokyod buudal iim bdagdaa

  17. Dagva Bumba

    Dagva Bumba

    2022/09/21 at 02:24

    Ямар их хувь заяагаар Монголд төрөвөө би🙏🙏🙏

  18. Dagva Bumba

    Dagva Bumba

    2022/09/21 at 02:24

    Erdenebat Norovsuren мэдээж…

  19. Dagiimaa Sandag

    Dagiimaa Sandag

    2022/09/21 at 07:06

    Жижигхэн арал шүү дээ.

  20. Baska Lhagvaa

    Baska Lhagvaa

    2022/09/21 at 07:45

    Дэлхийн хүн ам хэт өсвөл нэг иймэрхүү л байна бхдаа.Тэгээд ч хотруу амьдрах сонирхол их бдаг бололтой.
    Бидний хувьд өвөг дээдэсдээ л залбирах минь…

  21. Maa Dii

    Maa Dii

    2022/09/21 at 08:03

    Tiisde.onoogiin zaluuchuud hajuud n eej aav hairuu bhad teriigee harahgvi hari oron zoriood

  22. Maa Dii

    Maa Dii

    2022/09/21 at 08:04

    Gegdee bid n hvvhdvvddee tus bolj chadahgvi umdaa

  23. Maa Dii

    Maa Dii

    2022/09/21 at 08:05

    Vrs mini yav gehdee eh nutaaa irgej ireed uy ursnaa heregjvvleerei.

  24. Maa Dii

    Maa Dii

    2022/09/21 at 08:06

    Ene niigemd 30 jil hairtai aav eej chin ta nariig hvn bolgoh gej hicheelee.

  25. Maa Dii

    Maa Dii

    2022/09/21 at 08:08

    Odoo zaluuchuud l um suraad avrana.bid ydarch bn shvv

  26. Sambuu Khuvsgul

    Sambuu Khuvsgul

    2022/09/21 at 10:06

    Оршуулах газар ч олддоггүй гэсэн. Орлсын пятница сувгаар Дима хэн билээ залуу сурвалжилж бсан.

  27. Namjil Dorjkhand

    Namjil Dorjkhand

    2022/09/21 at 10:50

    Гэхдээ энэ хүмүүсийн энэ газарт өдөрт олдог орлого болон энэ жижигхэн квадрат асар өндөр үнэтэй байдагийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх.Энэ жижиг квадрат л гэхэд тэрбум ойртоно.Авч байгаа цалин хөлс нь ч өндөр байдагийн.Өртөг өндөртэй газар.Энгийн нэг хүн очоод буудал хөлслөөд ч амьдарч чадахгүй дээ.Ихэнхи нь л дунджаар 25кв амьдардаг.Бид бол энэ 25 кв-ыг тэнд очоод насаараа үхтэлээ ажиллаад ч худалдаж авч чадахгүй.

  28. Chuluunkhuu Hungee

    Chuluunkhuu Hungee

    2022/09/21 at 11:12

    Азийн бар улс гээд л байсан.цаанаа ийм хэцүү амьдардаг юм бнашдээ.

  29. С. Нарантуяа

    С. Нарантуяа

    2022/09/21 at 11:19

    Сайхан монгол орон минь. Өвөг дээдэстээ залбирая

  30. С. Нарантуяа

    С. Нарантуяа

    2022/09/21 at 11:20

    Ямар их хувь заяагаар монголдо төрвөө

  31. Dagvajantsan Khad

    Dagvajantsan Khad

    2022/09/21 at 11:25

    iim bolood hujaa nar mongoliin gazar nutagt shundzg bhaa

  32. Зочин

    2022/09/23 at 13:36

    solongost ch ingej amidardag humuus bii. jijig mortloo podvold shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *