
Аливаа улс орны иргэдийн амьдралын хэв маяг тухайн улсын соёл, газар орны орчин нөхцлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Ялангуяа Өмнөд Солонгос зэрэг дорнын өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөгжлийн ялгаа биднээс дэндүү холдон одсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Манай сайт уншигч танд тус улсын сонирхолтой, хэрэгцээтэй шийдэл бүхий газруудын гэрэл зургаас түүвэрлэн хүргэж байна.
1. “Урсдаг шатны бариулыг автоматаар ариутгадаг.”

2. “Өмнөд Солонгост хуванцар савыг дахин боловсруулахад хялбар байлгах үүднээс шошго наадаггүй.”

3. “Автобусны буудлууд нь зуны улиралд хүмүүсийг сэрүүцүүлэх зорилгоор ус цацагч ажиллуулдаг.”

4. “Галт тэрэгний буудлууд дээр автомат номын машинууд байршсан байдаг.”

5. “Бүх сурагчдад үнэ төлбөргүй өгдөг өдрийн хоол.”

6. “Өмнөд Солонгосын Кодак брендийн дэлгүүрт хувцас, хэрэглэл зардаг.”

7. “Задалсан хөнгөн цагаан лаазанд шинэхэн бэлдсэн кофегоор үйлчилдэг уушийн газар ч Солонгост бий.”

8. “Модон тасалбар ашигладаг зочид буудал ч байдаг.”

9. “Автобусанд утсаа цэнэглэх боломжийг олгосон USB оролт бий.”

10. “Зайрмагны амттай бяслаг та өмнө нь харж байсан уу?”

11. “Өмнөд Солонгост зам дагуу туузан гэрлээр гэрлэн дохиог давхар харуулдаг.”

12. “Цагаач хариуцсан газарт хүмүүсийг асуумж бөглөхөд нь туслах зорилгоор насны ангилал заасан нүдний шилийг байрлуулсан байдаг.”

13. “Тухайн барааны үнэ, хэмжээ, үйлдвэрийг заасан тэмдэглэгээ бүхий хөргөгч.”

14. “Дэлгүүрт зарагдаж буй бэлгийн багц.”

15. “Гудамжны халдаг сандалнууд.”

16. “Агуулагдаж буй натрийн хэмжээг нарийн заасан тэмдэглэгээ бүхий бэлэн гоймон.”

17. “Өмнөд Солонгост аливаа бүтээн байгуулалт хийхийн тулд модыг тайрдаггүй.”

18. “Өмнөд Солонгосын McDonald’s сүлжээнд байцайтай салат зарагддаг.”

19. “Газар дээр байрлуулсан хөлөг онгоц доторх зочид буудал ч тэнд бий.”








