Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор

3

Шинэ жороор хоол хийж гэр бүлээ баярлуулах шиг сайхан зүйл хаа байх билээ. Гэхдээ энэ удаад бид онцгой хоолыг санал болгох гэж байгааг хэлэх хэрэгтэй болов уу, гэхдээ гэр бүлийн гишүүд бүгд амтархан идэх болно.

Эдгээр хоолнууд нь махыг бүрэн орлож чадах хэмжээний тэжээллэг, илчлэг ихтэй хоолнууд байна. Шинэ жорыг туршаад үзээрэй.

Улаан лоолийн соустай нут

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 1

Орц:

  • Оливийн тос – 1 х.х
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 3 хумс
  • Хатаасан цагаан гаа – чимх
  • Тмин – ½ ц.х
  • Нут самар (урьдчилан усанд дэвтээсэн байна) – 2 стакан
  • Жижиглэсэн улаан лооль – 2 стакан
  • Чимх элсэн чихэр
  • Шинэ яншуй, болон бусад дуртай ногоон навчит ногоо
  • Нимбэг, бусад амтлагч

Хийх арга:

  1. Тасалгааны хэмтэй усанд нут самрыг урьдчилан дэвтээнэ. 4 цагаас их буюу шөнө дэвтээгээд орхиж болно.
  2. Оливийн тосоо халаана.
  3. Сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шарна.
  4. Сармис, цагаан гаа, тминээ нэмнэ. Хэдхэн минут шарна.
  5. Нут самраа нэмж тос болон бусад амтлагчтай сайн хольж хутгаж өгнө.
  6. Улаан лооль, элсэн чихрээ хийж хутгана. Таглаад зөөлөн гал дээр 20 минут орчим жигнэнэ.
  7. Гаргахаасаа өмнө ногоон өнгийн навчит ногоонуудаа нэмж, нимбэгийн шүүс цацаарай.
  8. Цагаан будаатай иднэ.

Маринара соустай конкильон

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 2

Орц:

  • Кешью самар /урьд шөнө нь дэвтээж тавьсан/ – 1,5 стакан
  • Цөцгийтэй ээдэм – ½ стакан
  • Жижиглэж хэрчсэн бууцай – 1 аяга
  • Улаан лооль – 1 кг
  • Конильони – 16 ш
  • Сармис – 4 хумс
  • Нимбэгийн шүүс – 4 х.х
  • Жижиглэж үрсэн бяслаг
  • Орегано, базилик, розмарин, хар перец
  • Оливийн тос
  • Буцалсан ус – ¼ стакан

Хийх арга:

  1. Улаан лоолио буцалсан халуун усанд дүрээд хальсыг нь салгана. Блендерээр жижиглэнэ.
  2. Оливийн тосондоо сармисаа шараад, дээрээс нь улаан лооль нэмж буцалгана.
  3. Амтлагчуудаа хийгээд сахар нэмнэ. Зөөлөн гал дээр цөцгий шиг өтгөн болтол жигнэнэ. Гал дээрээс авахаас өмнө 2 х.х нимбэгийн шүүс, давс нэмнэ.
  4. Соус болж байх хооронд хачраа бэлдэнэ. Кешью самрыг жижиглэн сармис, нимбэгийн шүүстэй хольж блендерт бутална. Ээдэмтэй цөцгий тосон дээрээ жижиглэсэн бууцай, самартай бэлдэцийг хийж хутгана. Давс болон бусад амтлагчаар амтална.
  5. Конкильонийг бүрэн болохоос өмнө чанасан уснаас гаргаж шүүгээд хүйтэн усаар зайлна. Амсрыг нь нээж хачраа хийнэ.
  6. Шарах шүүгээний хавтгай тавганд соусаа хийж хачиртай конкильоноо өрнө. Мөн дээрээс нь үлдсэн соусаа асгаж оливийн тос цацна.
  7. Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халааж 25 минут шараарай.

Хулуу, цагаан гаатай зутан шөл

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 3

Орц:

  • Дунд зэргийн хулууны тал
  • Дунд зэргийн алим
  • Жижгэвтэр сонгино
  • Сармис – 2 хумс
  • Нойтон цагаан гаа /үрж жижиглэсэн/ – 1 ц.х
  • Нунтаг кардамон – ½ ц.х
  • Цөцгийн тос, давс – хүссэн хэмжээгээр

Хийх арга:

  1. Хулуу, алимаа арилгаад томхон хэрчинэ. Сонгино арилгаж дугуй хэлбэрээр хэрчээрэй.
  2. Шарах шүүгээний хавтан дээр хулуу, алим, сонгиноо тавиад дээрээс нь оливийн тос асгаж перец цацна. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 20 минут 200 хэмд шарна. Цаг болохоос 10 минутын өмнө бүтэн сармисны хумсаа хийнэ.
  3. Шарах шүүгээнээс гаргаж бүгдийг блендерээр бутлахдаа цагаан гаа, кардамоноо нэмнэ. Хэрвээ шөл хэтэрхий өтгөн болбол багахан буцалсан ус нэмж болно.
  4. Цөцгийн тос, давсаар амтална. Шарсан талхтай иднэ.

Брокколи, будаатай шөл

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 4

Орц:

  • Брокколи – 400 г
  • Төмс – 2 ш
  • Дунд зэргийн лууван – 1 ш
  • Улаан лооль – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Яншуй
  • Будаа – 100 г

Хийх арга:

  1. Сонгиноо дугуй хэлбэрээр хэрчиж тосонд шарна.
  2. Усаа буцалгаад брокколи, будаа, шарсан сонгино, жижиг дөрвөлжин хэрчсэн лууван, төмсөө хийнэ.
  3. Шөл болохоос өмнө хальсгүй улаан лоолио жижиглэж хийнэ.
  4. Аягалахдаа ногоон навчит ногоогоор чимэглэж эсвэл үрсэн бяслаг цацна.

Дундад тэнгисийн пирог

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 5

Орц:

  • Жижиглэж хэрчсэн бууцай эсвэл таны дуртай ногоон навчит ногоо – 1 стакан
  • Даршилсан артишок /жижиглэсэн/ – 1 стакан
  • Моцарелла бяслаг – 200 г
  • Дөрвөлжин хэрчсэн амтат чинжүү – 2 ш
  • Жижиглэн хэрчсэн олив – ½ стакан
  • Багахан шарсан хушга – ½ стакан
  • Майонез – ½ стакан
  • Сармис – 1 хумс
  • Исгэгчээр исгээгүй бэлэн хөөсөн гурилын зуурмаг
  • Өндөгний цагаан
  • Үрсэн хатуу бяслаг

Хийх арга:

  1. Хөөсөн гурил, өндөгний цагаан, үрсэн бяслагаас бусад бүх орцыг том саванд хийж хутгана.
  2. Хөөсөн гурилаа гурвалжин хэлбэрээр зүсэж шарах хавтан дээр зураг дээр үзүүлсэн шиг тавина.

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 6

3. 200 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут орчим шараарай.

Шампиньон мөөгтэй зутан шөл

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 7

Орц:

  • Шампиньон – 300 г
  • Төмс – 500 г
  • Сонгино – 200 г
  • Цөцгий (15-20%)- 500 мл
  • Ургамлын тос – 2-3 х.х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Арилгасан төмсөө чанаж болгоно.
  2. Жижиглэж хэрчсэн сонгиноо ургамлын тосонд шарна.
  3. Мөөгөө угааж, хэрчинэ.
  4. Шарж буй сонгино дээр мөөгөө нэмж шаргал өнгөтэй болтол нь шарна. Давсалж, перец цацна.
  5. Шарсан мөөгөө блендерээр бутална.
  6. Төмс чанасан усны талыг асгаж дээрээс нь буталсан мөөгөө нэмнэ. Мөн цөцгийг нэмж дахин бутална.
  7. Шөлөө гал дээр тавьж чанана. Шарсан талхтай хольж иднэ.

Тако салат

Махгүй боловч амттай, тэжээллэг 7 төрлийн хоолны жор 8

Орц:

  • Хятад байцаа
  • Жижиг үрийн улаан лооль – 200 г
  • Эрдэнэ шиш – ½ сав
  • Улаан сонгино
  • Болсон авокадо
  • Самар – 1 стакан
  • Карри, улаан чинжүү, перец
  • Нимбэгийн шүүс
  • Ногоон навчит ногоо

Хийх арга:

  1. Дөрөв хуваасан улаан лооль, эрдэнэ шиш, жижиглэсэн сонгино, амтлагчууд, нимбэгийн шүүс болон давсаа нэг саванд хийж сайтар хутгана.
  2. Авокадог хавтгай хэрчинэ.
  3. Самар, амтлагчуудаа блендерээр бутална.
  4. Хятад байцааны шинэ хэсгийг авч ногооны холимогтой хольж дээрээс нь самар, авокадог цацна.

 

43
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Алтанзул

    Б. Алтанзул

    2015/11/06 at 13:55

    Tegshbadrakh Bumtsend

  2. Эрдэнэчимэг Баярт

    Эрдэнэчимэг Баярт

    2015/11/06 at 17:59

    .

  3. Эрдэнэчимэг Баярт

    Эрдэнэчимэг Баярт

    2015/11/06 at 17:59

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *