Сэтгэл санааны байдлаас шууд хамаардаг 10 төрлийн өвчин. Эдгээрийг тоохгүй өнгөрч яасан ч болохгүй шүү!

2

Та урьд өмнө нь дотоод хүчин зүйл гадаад хүчин зүйлд нөлөөлж байгааг анзаарч байсан уу? Өөрөөр хэлбэл таны сэтгэл санаа тавгүй байвал, бие организм ямар нэгэн асуудалтай нүүр тулгарна, энэ бол таны бодож байгаагаас ч илүү чухал зүйл.

Хэрэв та стресс эсвэл өөр бусад сэтгэл санааны асуудлуудыг зохицуулах гэж оролдож байгаа ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа бол энэ нь таны хэзээ ч бодож байгаагүй байдлаар бие организмд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Бие организмд илэрч буй өвчинд та үргэлж анхаарал хандуулах ёстой, жишээ нь стрессээс болж, хүний толгой маш их өвддөг боловч хүмүүс толгой өвдөж байна гэх бодлоосоо болж, эм уух талаар л бодохоос биш, стрессээ хэрхэн үгүй хийх тухай огт боддоггүй.

1. Толгой өвдөх

Хэрэв таны толгой тогтмол өвдөх болсон бол энэ нь стресстэй шууд холбоотой байж болно. Стрессээс болж толгой өвдөж байгаа юм шиг санагдах үед сууж, тайван байх нь чухал ба ингэснээр та асуудлыг улам дордохоос сэргийлж чадна.

2. Хүзүү өвдөх

Хэрэв таны хүзүү өвдөж байвал дотоод сэтгэл санааны байдлаас үүдэлтэй гэхэд буруудахгүй. Хэн нэгнийг эсвэл эд зүйлийг тавьж явуулах, орхих танд хэцүү байна. Бусдыг мартана гэдэг чухал зүйл, буруу зүйлсийг барьж хорих хэрэггүй. Иймд энэ мэтчилэн асуудал тохиолдох үед, зоригтой шийдвэр гаргаж байх нь чухал.

3. Мөр өвдөх

Мөр өвдөх нь та урт хугацааны туршид сэтгэл зүрхэндээ харуусал тээж яваагийн илрэл юм. Танд үнэхээр ийм харуусал бий юу? Та үүнээс ангижирч чадах уу? Хамгийн сайн итгэдэг хүндээ зовлонгоо уудлах хэрэгтэй. Үр дүнд нь таны мөрөн дээрээс асар том ачааг аваад хаячихсан мэт санагдах болно.

4. Нурууны дээд хэсгээр өвдөх

Энэ хэсэгт өвдөх нь таны бодож байгаагаас тэс өөр учир шалтгаантай байж мэднэ. Танд сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байна эсвэл хүсээгүй байх үед хэн нэгэн таны сэтгэл рүү хэт өнгийх гэж оролдож байна. Хэрэв та энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол эрүүл мэнд ноцтой хохирохыг ч үгүйсгэхгүй.

5. Нурууны доод хэсгээр өвдөх

Энэ хэсэг өвдөх нь санхүүгийн асуудлаас болж санаа зовниж байгаатай холбоотой байдаг. Энэ үед та хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Хэн нэгэнтэй ярилцаж, шийдэл олж чадахгүй бол та санхүүгийн асуудалтайгаа зууралдсаар л байх болно.

6. Гар өвдөх

Хэрэв таны гар өвдөж байвал та бусдад сайн үйл хийгээгүйдээ харамсаж байгаагийн илрэл юм. Одооноос эхлэн үйл хийхдээ өөрөөр хийхийг эрхэмлэ. Үүнийг өөрөөр, өөрийгөө бусдаас тусгаарлах өвчин ч гэж нэрлэдэг. Иймд гадуур цагийг өнгөрөөж, илүү олон найзуудтай болохыг хичээх хэрэгтэй. Харилцаа холбоо энэ сэтгэл санааны байдлыг өөрчилнө.

7. Ташаа өвдөх

Ташаа өвдөх нь таныг ямар нэгэн зүйлээс айж, эмээж байгаагийн илрэл юм. Та ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэйг мэдэж байгаа ч зүгээр л зайлсхийж байна. Таныг маш их айлгаж буй асуудал байгаа бөгөөд үүнийг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй. Удаан тэвчих биш, шийдэх гарц олох нь чухал. Хэдийгээр та буруу зүйл хийсэн байж болох ч үүнийг зөвөөр шийдвэрлэх арга зам байж л таараа.

8. Өвдөг өвдөх

Таны аминчхан үзэл асуудал үүсгээд байна уу? Өвдөг өвдөж байгаа бол таныг хэтэрхий хувиа хичээх болон бусдын амьдралд хошуу дүрэхээ болих хэрэгтэйг бие организм чинь анхааруулж байна гэсэн үг. Даруухан бай.

9. Өвдөгний ард өвдөх

Та хэтэрхий атаархуу байна. Хэн нэгэнд атаархах нь хий дэмий зүйл гэдгийг ойлгож ухаарах цаг иржээ. Өөртөө байгаа зүйлд сэтгэл хангалуун байж, өөрөөрөө бахархах ямар нэгэн үйл хэрэг хий. Таны одоогийн энэ амьдралыг чинь хүсэж мөрөөддөг олон хүн энэ хорвоо дээр байдаг гэдгийг санаарай.

10. Хөл өвдөх

Депресс бол хөл өвдөхөд хүргэж буй гол хүчин зүйл. Өөрийгөө аз жаргалтай болгох, уйтгарлахаас сэргийлэх ямар нэгэн зүйл хий. Депрессээс ангижрах тийм амархан зүйл биш боловч, та хүсвэл чадна.

Хэрэв таны өвчин архагшсан бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг бүү мартаарай. Сэтгэл санаа болон бие организмын аль алинд нь анхаарал хандуулах нь чухал юм шүү.

5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *