Зурхайн ордуудыг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ? 7 дугаар сарын 8-14-ний өдрийн зурхай

2

Өөрчлөлтөд бэлдээрэй!

2019 оны 7 дугаар сарын 8-наас 14-ний өдрийн зурхай орд болгон өөрийн гэсэн онцлогтой гарч байна. Ордуудын ихэнх төлөөлөлд санхүүгийн таатай өөрчлөлт, нөхөрсөг уулзалт хүлээж байна.

1. Хонь

Таныг бодит мөнгөний орлого хүлээж байна. Уг орлогыг та дараагийн аялал эсвэл томоохон худалдан авалтандаа зориулан хадгалах боломжтой. Хэтэрхий их өглөгч байх вий, болгоомжлоорой. Эс бөгөөс орлогынхоо ихэнх хувийг алдаж болзошгүй.

Пүрэв гараг – бичиг баримт боловсруулах эсвэл виз мэдүүлэхэд ээлтэй өдөр. Тийм учраас эдгээр ажлуудыг бүү цааш нь тавиарай.

Ажил хэрэгч болон найз нөхөдтэйгөө уулзахад хүссэн үр дүнд хүргэж чадахгүй, тиймээс гэрийн ажил болон хувийн ажил хэрэг дээрээ илүү анхаарал хандуулсан нь дээр. Ихэнх цагийг гэртээ өнгөрөөхийг хичээнэ, ганцаараа бие дааж ийш тийшээ аялал зугаалганд явах огт хэрэггүй шүү.

 

2. Үхэр

Оюуны болон санхүүгийн ажил эрхэлдэг хүмүүст энэ долоо хоногт илүү ээлтэй болох хандлагатай байна. Ажлын шугамаар томоохон, чухал хэлцэл хийж болзошгүй. Ажилдаа анхаарлаа сайтар хандуулж өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүх боломж, эрсдэлийг сайтар судлах хэрэгтэй. Ямартай ч эцэс сүүлд нь амжилт таны талд ирэх юм.

Анхаарал их шаардсан, жижиг сажиг нарийн асуудал ихтэй ажил дээрээ нухацтай ажиллаарай. Энэ долоо хоног Үхрийнхэн чухал, хариуцлагатай ажлуудаа сайн гүйцэтгэж чадна. Хөндлөнгийн туслалцаа дэмжлэг авна гэж бодох хэрэггүй – юуны түрүүнд өөртөө бүх итгэл найдвараа тавь. Үүнээс гадна энэ долоо хоног нь биеийн хүчний ачаалал авах, хүнд хүчир ажил хийхэд таатай. Таны зарцуулсан эрч хүч богино хугацаанд сэлбэгдэх болно.

Амралтын өдрүүдэд уйтгар гунигт автаж сэтгэл санаа тавгүйрхвэл анхаарлаа сайхан дурсамжинд хандуулахыг хичээнэ. Та өөрт таалагдахгүй байгаа ямар ч нөхцөл байдлыг өөрчлөх хүч чадалтай хүн.

 

3. Ихэр

Ихрийн ордныхонд энэ долоо хоног үнэхээр амжилттай байх болно. Энэхүү амжилтыг хувийн амьдралдаа гарна гэж хүлээж байгаарай – саяхны шинэ танил гэрэл гэгээг, том хайрын мэдрэмжийг бий болгох ажээ.

Одоо таны хажууд байгаа хүн танаас хайр халамж хүлээж байна, энхрийллийг түүнд бэлэглээрэй. Түүний хэрэгцээ, хүслийг хоосон үлдээж болохгүй, ингэсэн тохиолдолд та бат бөх, удаан хугацааны харилцаа тогтоох болно.

Ажил төрөл ч гэсэн амжилтаар дүүрэн байх болно – таны хувийн төсөл удирдлагад чинь маш их таалагдаж дэмжигдэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, тун удахгүй таны санхүүгийн орлого дээшилнэ гэсэн үг шүү.

Бямба гарагийг найз нөхдийн хүрээнд өнгөрөөгөөрэй. Таатай харилцаа танд их хэмжээний сэтгэлийн таашаал авчирна, өөрийнхөө үзэл бодлыг эмх цэгцэд оруулахад ч тусална. Харин Ням гарагийг романтик орчинд болзох эсвэл бөөнөөрөө аялал зугаалганд гарах нь илүү тохиромжтой.

 

4. Мэлхий

Мэлхийнхэн энэ долоо хоногт ажилд дарагдана, дээрээс нь гэр ахуйн ажлууд багагүй нэмэгдэнэ. Хийх ажлын жагсаалтыг гарга, тэгээд ажилдаа ханцуй шамлан орно доо.

Хүнд нөхцөл байдлаас та толгой дээгүүр бардам гарч чадна – амжилт таныг байнга дагаж явах ажээ. Жижиг сажиг үл ойлголцлыг та амархан зохицуулах боломжтой.

Мэлхийн амралтын өдөр ёстой л шунал хөдөлсөн байдалтай өнгөрөх болов уу. Гэхдээ сугалаад азаа үзээд хэрэггүй. Харин хайр дурлалд хүчээ зоригтой сорь. Бямба гаригт та уран зөгнөлөө биелүүлэхэд таатай байх болно.

 

5. Арслан

Энэ долоо хоногт ажил дээрээ урьд нь барьж авч чадахгүй байсан хамгийн хүнд хэцүү төслөө хэрэгжүүлэхэд амжилт гаргана. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хүч чадалд л итгэж найд. Хамрагч нартаа чухал асуудал хариуцуулбал – тэд таныг баллаж орхино.

Эрүүл саруул ухаанаар ажлаа явуул, ажил дээрээ тэвчээр гаргаарай – эдгээр зан чанар л өндөр оргилд хүрэхэд тус болно. Энэ амжилтыг та урьд нь мөрөөдөж ч байгаагүй тийм хэмжээний түвшинд очих юм.

Үүний зэрэгцээ, өөрийн хувийн амьдралыг огт мартаж болохгүй. Таны ажлын ачааллаас болж та гэртээ бага үзэгдэх болно, тиймээс амралтын өдрүүдийг энэ алдаагаа засахад ашиглаарай – агаар салхинд гарч шорлог хийж ид, театр эсвэл кино үзэцгээсэн ч болно.

Пүрэв – санхүүгийн асуудал шийдэхэд таагүй өдөр. Эргэлзэж байвал мөнгөөр бүү оролд. Мөн бусдаас мөнгө зээлэх, ялангуяа найз нөхдөөсөө мөнгө битгий зээлээрэй. Хоорондын харилцаандаа ан цав суулгах аюултай.

 

6. Охин

Охины ордныхныг энэ долоо хоногт шинэ ажил төрөл хүлээж байна. Магадгүй анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдаж болно, гэхдээ та сайтар бодож, төлөвлөж чадвал ямар ч хүндрэлтэй тулгарахгүй ээ.

Ажлын дараа хэн нэгэнтэй уулзах хүсэл төрөөд байвал – ойр дотныхон эсвэл төрөл төрөгсөдтэйгөө уулзахыг хичээгээрэй. Тэд танд түлхэц болох зөвлөгөө өгч, зохих дэмжлэг үзүүлэх болно.

Охины ордныхныг мөн л санхүүгийн таатай орчин хүлээж байна – ажил төрлөөс орлогоо олох бололтой, энэ орлогын эх сурвалжийг та эртнээс тавьсан байна. Мөн албан тушаал ахих болон цалингаа нэмэгдүүлэх өндөр боломжууд гарна. Гэр бүлийн хувьд ойр дотны хүмүүсээс гэнэтийн бэлэг барих ажээ – амттай оройн хоол эсвэл баяр хөөртэй мэдээ.

 

7. Жинлүүр

Ажилдаа бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Илүү цагаар, их хүч гарган хөдөлмөрлөхөөс өөр аргагүйд хүрнэ, гэхдээ энэ бүгд үр өгөөжөө өгөх юм. Өөрөөр хэлбэл таны санхүүгийн байдал эрс дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Долоо хоногийн эхний хагаст санхүү, ахуй амьдрал болон аяллын талаарх бүх асуудлыг шийдэхэд ээлтэй. Энэ бол төсвөө боловсруулах, тасалбар худалдаж авахад хамгийн таатай үе болно.

Хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөөг нэг их сонсоод хэрэггүй, хов жив ярихаас зайлсхий, ялангуяа ойр дотныхоо хүмүүсийн тухай. Магадгүй та найз нөхдийн хоорон дахь харилцаагаа сэвтүүлж болзошгүй.

 

8. Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногийг маш болгоомжтой, ухамсартай өнгөрөөх хэрэгтэй – яаран шийдвэр гаргах, ялангуяа санхүүтэй холбоотой асуудлыг яаран шийдэх хэрэггүй. Интернет дэлгүүрээс гоё зүйл олоод харчихсан уу? Худалдаж авах гэж яарсны хэрэггүй! Энэ зүйл танд үнэхээр хэрэгтэй эсэхийг эхлээд сайтар бод, үүний зэрэгцээ гэртээ ч эмх цэгцийг бий болгоод ав.

Төлөвлөсөн аялал, томилолт байгаа бол зоригтой яв – ямар ч зорилгоор хийх аялал байж болно. Одод аян замыг гэрэлтүүлэх таатай байрлалд байна.

Хайр дурлалын мэдрэмжийн хувьд маш их хүсэл, тачаал дунд өнгөрнө. Эрсдэл өндөртэй хайр дурлалын харилцаанд ороход маш таатай үе ажээ. Санаа зовох огт хэрэггүй – та бол өндөр үзэл бодолтой хүн тул хуумгай зүйл хийж хэн нэгнийг зовоохгүй. Гэр бүлтэй Хилэнцийнхний хувьд гэвэл хайр дурлал, гэр бүлийн харилцаа халуун дулаан орчинд өнгөрнө.

 

9. Нум

Долоо хоногийн эхний хагаст санхүүгийн хүндрэлтэй байж болзошгүй, гэхдээ Лхагва гарагаас эхлээд та хүнд нөхцөл байдлаасаа гарч эхэлнэ. Тиймээс ажил дээр тавьсан ашигтай саналаас татгалзах хэрэггүй юм. Санаачлага гарга, өөртөө хариуцлага хүлээсэн ажил авахаас бүү зайлсхий.

Ямартай ч энэ долоо хоногийг бүхэлд нь харахад үр өгөөжтэй өнгөрнө. Урьд өмнө нь бодож явсан ажлаа эхлүүлэхэд тааламжтай үе ажээ. Ажлаа зоригтой эхлүүл. Үүнээс гадна долоо хоногийн хоёрдугаар хагасаас эхлээд гэртээ бага гэж гололгүй засвар хийхийг бодоорой.

Долоо хоногийн сүүлээр ажлаар нэг тийшээ томилолтоор явна. Энэ удаагийн томилолт таны ирээдүйг нааштайгаар өөрчлөхөд нөлөөлнө.

Харин амралтын өдрийг зөвхөн өөртөө зориулахыг хичээгээрэй. Урьдчилсан таамгаар бол Бямба болон Ням гарагийг дуу шуугиан ихтэй олон хүний хөлөөс зайдуу өнгөрөөх нь танд тустай харагдаж байна.

 

10. Матар

Матрын ордныхон долоо хоногийн эхэнд ажил хэргийн санал авах магадлалтай, энэ саналыг аваад шууд зөвшөөрөх хэрэггүй гэж хэлмээр байна. Саналыг бүхий л талаар нь жинлэж үз. Эцсийн үр дүн таны анх төсөөлж байсан шиг тийм ч их ашигтай биш гарах болов уу?

Мягмар гарагт мэдрэлийн систем дээр суурилж архаг өвчин хөдлөх хандлагатай байна. Тийм учраас аль болох тайван байхыг хичээ, хурц ширүүн яриа хөөрөөнөөс аль болох зайлсхий.

Өдрийг уншлагаар эхлүүл 15-20 минут хэрэгтэй ном эсвэл нийтлэл уншихад үр дүнтэй өдрийн эхлэл болно.

Амьдралын эрүүл хэв маягийг баримтал – өөрийн шинэ санаагаа хэрэгжүүлэх боломж бий. Энэхүү өөрчлөлт нь таны амьдралын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлнө. Амралтын өдрүүдэд Матрынхныг таатай мэдээ хүлээж байна: хамаатан садан эсвэл найз нөхдөөс, ялангуяа сүүлийн үед холбоо тогтоогоогүй хүмүүсээс шүү.

 

11. Бумба

Долоо хоногийн эхэн үед томоохон худалдан авалт хийхэд таатай. Тийм учраас ямар ч хөрөнгө оруулалт ашигтай байна гэж ойлгоорой. Ирээдүйд энэ хөрөнгө оруулалтаасаа мэдэгдэхүйц орлого авах болно. Харин зээл эсвэл өглөг – эрс татгалзвал дээр шүү.

Долоо хоногийн эхний хагаст эрүүл мэнд тавгүйрхэж болзошгүй. Мөн таниас маш их хүч хөдөлмөр шаардсан ажил эхлүүлэхээс нэг хэсэгтээ хүлээзнээрэй.

Харин Баасан гарагаас бүх нөхцөл байдал өөрчлөгдөнө. Таны санхүүгийн ирээдүйг өөрчлөхөд нөлөөлөх шинэ хүнтэй уулзана. Танд ямар нэгэн шинэ санал тавина, жишээ нь шинэ ажил, сургалтанд оролцох зэрэг.

Хэн нэгнээс мөнгө зээлэх эсвэл зээлүүлэх хэрэггүй, зээлүүлсэн мөнгө эргэж ирэхгүй байх магадлал өндөр тул мөнгөө алдана. Мөнгөний зарцуулалтад таны үнэнч анд зөв зөвлөгөө өгч танд тусална.

 

12. Загас

Загасны ордныхон маргааны төвд орох маш том эрсдэл байна. Тийм учраас ажил дээрээс хов живд оролцох, тэр ч бүү хэл гэр бүлийнхээ хүрээнд ч элдэв зөв буруу яриа эхлүүлэх хэрэггүй. Хувийн асуудлаа шийдэх гэж байгаа бол хамаатан садангуудаас татан оролцуулаад хэрэггүй. Аливаа асуудлыг зөвхөн өөрийн хүчээр л шийднэ.

Эргэлзэж суухын оронд – өөртөө итгэл төрүүл. Сэтгэл санаагаар унаж, хүч чадалгүй болсон мэт мэдрэмж төрж байгаа бол – өөрийгөө сэргээх ном уншаарай.

Эргэлзээнээсээ салж чадаагүй цагт өөрийнхөө зорилгод хүрэх итгэл үнэмшил танд хэзээ ч төрөхгүй шүү.

Амралтын өдрүүдийг та сонирхолтой өнгөрүүлнэ. Бямба гаригт шинэ хүмүүстэй уулзаж учирна. Магадгүй энэ уулзалт таны хувьд маш чухал бас сонирхолтой байх болов уу. Цаашид таны амьдралыг өөрчлөхөд ч нөлөөлж болох юм. Ням гаригт шинэ мэдлэг олж авах, хүнд хэцүү асуудлаа шийдэх арга зам олох ажээ.

10
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Aishagul Sh

    Aishagul Sh

    2019/07/09 at 20:32

    Ainuka Ainu shaardlagagui bol huvtsas hudaldaj avah hereg bhgui gene ?

  2. Баярлалаа

  3. Baterdene Ganbold

    Baterdene Ganbold

    2019/07/10 at 14:43

    Uyanga Gee unshaarai

  4. Enkhtaiwan Naraa

    Enkhtaiwan Naraa

    2019/07/10 at 16:54

    shaaj amidar

  5. Monkhtuya Monhkbat

    Monkhtuya Monhkbat

    2019/07/10 at 23:36

    Мөнхөө Гонгор

  6. Monkhtuya Monhkbat

    Monkhtuya Monhkbat

    2019/07/10 at 23:36

    -Мөнхөө Гонгор

  7. Monkhtuya Monhkbat

    Monkhtuya Monhkbat

    2019/07/10 at 23:36

    Мөнхөө Гонгор

  8. Monkhtuya Monhkbat

    Monkhtuya Monhkbat

    2019/07/10 at 23:36

    -Мөнхөө Гонгор

  9. Jadamba Munkhtsetseg

    Jadamba Munkhtsetseg

    2019/07/11 at 14:55

    Ok

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *