Эмэгтэй хүний нүүр юунаас болж хавагнадаг шалтгаанууд болон хэзээ эмчид хандах ёстой талаарх зөвлөгөө

2

Дөнгөж өчигдөрхөн та толинд тусах өөрийнхөө царайг хараад, сэтгэл хангалуун байсан байж мэднэ, гэвч маргааш өглөө нь гэхэд, ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн байна – таны царай төсөөлшгүй ихээр хавагнажээ. Та өөртөө гутарч, урамгүй санагдана!

Бүү март, жирийн бус үзэгдэл болгонд учир шалтгаан гэж бий. Таны нүүр бие организмоос чинь ангид тусдаа зүйл биш учир, юунаас болж дээрх асуудал үүссэнийг олж мэдэх боломжтой. Үүний учир шалтгаан нь юу вэ?

Нүүр хавагнахад хүргэдэг учир шалтгаанууд

Мэргэжилтнүүд нүүр хавагнахад хүргэдэг түгээмэл шалтгаануудыг хэлж байна. Үүнд цочмог болон архаг өвчнүүд холбоотой байдгийг анхааруулъя:

1. Арьсны цус болон бүтэц дэх өвөрмөц шинж чанар эсвэл тунгалгийн эргэлт

2. Эм бэлдмэл, угаалгын нунтаг/ангижруулагч (ор дэрэнд зориулагдсан), шавьжинд хатгуулах болон хоол хүнсээс харшлах

3. Нүүрний гэмтэл (хамар хугарах)

4. Дотоод эрхтнүүдэд үрэвсэл явагдах

5. Хангалттай шингэн хэрэглэхгүй байх. Шингэн хэтрүүлж хэрэглэх нь ч бас ижилхэн үр дагаварт хүргэнэ

6. Күшиний хам шинж (кортизол их хэмжээгээр ялгарах)

7. Гипотиройдизм (бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох)

8. Амны хөндийн архаг үрэвсэл

9. Архаг синусит (хамрын хөндийд үрэвсэл явагдах)

10. Тогтмол бус хооллолт (хурдан идэх) эсвэл элэгний бүтцийн асуудлаас (цусыг уургаар хангаж чадахгүй байх) болж цусан дахь уураг багасах

Дээрх учир шалтгаанууд хэрэв танд илрэх юм бол тэр даруй эмчид хандаж, шаардлагатай шинжилгээг хийлгүүлээрэй гэж зөвлөе.

Өдөр тутмын хуваарь, төлөвлөгөөндөө анхаарал хандуулах хэрэгтэй, яагаад гэвэл нойрны дутагдал, компьютерын өмнө олон цагаан суух эсвэл тогтмол согтууруулах ундаа хэрэглэвэл таны нүүр хүссэн хүсээгүй хавагнах болно гэдгийг анхаараарай.

Нүүр хавагнахаас сэргийлэхийн тулд дараах хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

  • Нүүрээ хүйтэн усаар угаах
  • Шөнийн цагаар уух эсвэл идэхээ хориглох
  • Орондоо орохын өмнө нүүрний будгаа арилгах
  • Гэдсэн дээрээ доош харж хэвтэхээ болих

Танд эрүүл энхийг хүсье!

3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/10 at 11:16

    ???? Сайн байна уу ноён / Хатагтай ????

    Бид санхүүгийн хүндрэлд орсон бүх хүмүүст туслах гадаадад зээл олгох. Манай нийслэл 5,000 $ авсан 600,000 $ хүртэл хувь хүн хоорондын зээл өгөх ашиглаж болно. Хүүгийн хувь нь жилд 2% байна. Энд бидний үйлчилгээний зарим газар нь:

    -✅Санхүүгийн зээл
    -✅Орон сууцны
    -✅Хөрөнгө оруулалтын зээл
    -✅Зээлийн авто
    -✅Зээлийн Эргүүлэн Худалдан
    -✅Хувийн зээл

    Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 хүртэл хоногоор манай хэрэглэгчдийг хангах боломжтой.

    Манай вэб сайтад хүлээн авах бидэнтэй холбоо барина уу.

    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай.

    Таны хүсэлтийг хүлээж байна .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *