ОХУ-д “The Batman” киног гаргахгүй гэдгийг сонсоод нэгэн залуу Узбекистан руу явж хүсэн хүлээсэн киногоо үзжээ

1

Екатеринбургийн оршин суугч супер баатрын тухай шинэ киног дэлгэцнээ гарахыг нь өдөр хоног тоолон хүлээж байжээ. ОХУ-д “The Batman”-ыг гаргахгүй гэдгийг сонсоод сэтгэлээр ихэд унасан гэнэ. Киног үзэхийн тулд тэрээр өөр улс руу нисэх онгоцны тасалбар худалдаж авсан байна. Екатеринбургийн залуу Узбекистан нисэх шийдвэрийг огцом гаргажээ.

“Би энэ киног өдөр хоног тоолон хүлээж байсан, үнэхээр их удаан хүлээсэн шүү. Би кино үзэх дуртай, киног кино театрт л үзэхийг хүсдэг. Энэ нь сайхан мэдрэмжийг өгдөг. Одоогийн нөхцөл байдал миний төлөвлөгөөг нураахад хүргэсэн, дэлгэцээр гардгийн яг өмнөх өдөр нь киног цуцалсан юм. Би төлөвлөгөөгөө нураах дургүй хүн, тийм учраас би иймэрхүү нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харж, уужим сэтгэхийг хичээдэг. Ингээд миний толгойд гэнэт л энэ санаа орж ирдэг байгаа. Узбекистан орж кино үзье гэдэг бодол. Тийм ээ, хямдхан биш л дээ, гэхдээ нөхцөл байдлыг даван гарч чадаж байгаа тэр мэдрэмж ямар ч мөнгөөр илэрхийлэгдэхгүй” гэж Дмитрий ярьсан байна.

ngs.ru

Ташкентын кино театр хүрэхэд бас ч гэж багагүй хичээл зүтгэл гаргажээ. Узбекистаны нийслэл орох шууд нислэг байгаагүй тул Дмитрий Бухар хүртэл тасалбар худалдаж авсан. Дараа нь тэндээсээ Ташкент руу хурдны галт тэргээр хүрчээ. Бухарт буугаад бас судалж үзэж, даанч кино театрт супер баатрын тухай киноны үнэр ч байсангүй. Хурдны галт тэрэгнээсээ буугаад шууд кино театрыг чиглэн хөдөлжээ.

ngs.ru

Киног нутгийн хэлээр орчуулаад гаргах вий гэсэн айдас байсан ч азаар тэгсэнгүй. “The Batman” орос орчуулгатай байсан тул Дмитрий киноноосоо бүрэн сэтгэл ханамж авч чадсан юм.

ngs.ru

Удаан хүлээсэн киногоо үзэж чадсанаас гадна аяллаасаа сайхан мэдрэмж авч чадсан гэж залуу хэлжээ. “Кино ч сайхан болсон байна лээ, надад таалагдсан. Кино бол зүгээр л кино гэдгийг би сайн мэдэж байгаа. Энэ удаа би аяллаас сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрч, сайхан дурсамжтай үлдлээ. Урьдчилан төлөвлөж Узбекистанд хэдэн өдөр амрах, мөн кино үзэхийн тулд гэнэтийн шийдвэрээр Узбекистанд очих хоёроос тэс өөр мэдрэмж авна. Миний хувьд үнэхээр сонирхолтой бас давтагдашгүй адал явдал боллоо” гэж тэрээр сэтгэгдлээ хуваалцжээ.

Тасалбар 350 рубль, харин аялалд 30 мянган рубль зарцуулсан байна. Гэхдээ залуу үүнд огт харамсахгүй сэтгэл дүүрэн үлджээ.

Та дуртай зүйлийнхээ төлөө ямар нэг эрсдэлтэй алхам хийж байсан уу?

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *