Зарим зүйлс үнэхээр хувь тавилангаар шийдэгддэг болохыг ухаарсан 15 хүн. Гайхамшиг гэж үнэхээр байдгийг та эндээс олж харна!

0

Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдоход түүнийг нь орчлон ертөнц бодит болгодог гэдэгт зарим хүмүүс итгэдэг. Үүнийг хувь тавилан эсвэл азтай тохиол гэж нэрлэж болох юм. Гэхдээ заримдаа дэлхий нууцлаг байдлаар хөдөлдөг гэх яриа ч бас байдаг.

Цэвэр санамсаргүй байдлаас үүдэлтэй зарим давхцлуудыг ойлгоход хялбар хэдий ч, бусад нь дэндүү хачирхалтай бөгөөд энгийн зүйлсэд хамааралгүй байх талтай. Бид та бүхэнд зарим үйл явдлууд хэдийнээ хувь тавиланд бичигдчихсэн байдгийг батлах фото зургуудыг хүргэхээр бэлдлээ.

1. “1944 онд миний элэнц авга эгч болон 2013 онд би – хоёулаа нэг задгай зуухны өмнө гэрлэсэн бөгөөд аль аль нь залуудаа бэлэвсэрсэн.”

© sid_west / Reddit

 

2. “Би эмээгийндээ зочлохоор гэр рүүгээ явсан юм. Би түүний зурган дээрхтэй яг адилхан хувцас өмссөн байв.”

© mackaylaisnotmyrealname / Imgur

 

3. “Эхнэр бид хоёр анхнаасаа л ийм байх ёстой байсан бололтой.”

© ChasingTurtles / Reddit

 

4. “Миний хуучин шивээс болон шинэ гөлөг маань – ийм байх учиртай байж.”

© Gallagher40 / Reddit

 

5. “Эмээгийн маань 85 насны төрсөн өдрөөр бид мөн 85 насныхаа төрсөн өдрийн тэмдэглэж буй энэ эмэгтэйтэй таарлаа.”

© glitterqueenbee / Reddit

“Тэд нэг өдрийн зайтай төрсөн бөгөөд нэг хотод өсч торнисон хэдий ч, нэг ч удаа хоорондоо уулзаж байгаагүй гэнэ.”

 

6. “Хоорондоо дэндүү ижилхэн хувцасласан хосууд санамсаргүй байдлаар учирчээ.”

© drinkingmym*** / Reddit

 

7. “Эхнэр бид хоёр өөрсдийгөө 20 насандаа анх удаагаа бие биетэйгээ учирсан гэж боддог байв. Бид хэдэн жилийн дараа ээж нар маань сайн найзууд байсан гэдгийг олж мэдсэн юм.”

© *****drood / Reddit

“Үнэндээ энэ бидний анхны уулзалт байжээ.”

 

8. “Найз маань энэ уутыг дэлгүүр дотроос олж харжээ. Түүний нохойнууд доод талын зурган дээр байна.”

© EricaH121 / Reddit

 

9. “Миний ээж болон эхнэрийн маань ээж хоёулаа нэг одой морь унаж, зургаа авахуулж байжээ.”

© blur911sc / Reddit

 

10. “Аав ээж хоёр маань гэрлэх үед тэд хоёулаа энэ ийм номтой байв.”

© DsProssh / Reddit

 

11. “Ах бид хоёр энэ жил аавд зориулж Зул сарын адилхан мэндчилгээ авах магадлал хэр их байгаа бол?”

© swampoodle / Reddit

 

12. “Би үрчлэгдсэн бөгөөд саяхан энэ зургийг надад өгсөн юм. Энэ бол 1952 онд Roy Rodgers-той хамт байгаа миний 19 настай эмээ”

© le_fembot / Reddit

“Хөгжимчин хүний хувьд энэ зураг сэтгэлийг минь их хөдөлгөж байна.”

 

13. “Ээжийнхээ хүүхэд насандаа Италид зургаа авахуулж байсан газар би санамсаргүй байдлаар зургаа авахуулав.”

© Philobus / Reddit

 

14. “21 жилийн өмнө сувилагчийн мэргэжлээр төгссөн ээж маань надтай хамт байна. Харин 21 жилийн дараа дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтнаар төгссөн би ээжтэйгээ хамт байна.”

© Munners1107 / Reddit

Харин таны хувьд? Та хувь тавиланд итгэдэг үү эсвэл амьдралдаа тохиолдож буй бүх зүйлсийг бүхлээр нь хянаж болно гэж боддог уу?

15
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargalsaikhan Nergui

    Jargalsaikhan Nergui

    2022/03/08 at 20:50

    Syyj gedeggui ynaj gedeg dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *