Бидний нүдийг бүлтийлгэж, эрүүг мулталж мэдэх итгэмээргүй 16 баримт

4

Бургер Кинг IT киноны төгсгөлд юу гэж бичсэн бэ? Дэлхий дээр үлдсэн бор хулсны баавгай хэрхэн амьдардаг вэ? Бид согтуу байх үедээ хэнтэй илүү адилхан байдаг вэ? Үхэрнүүд бусад амьтдыг хайрлахдаа яагаад сүүлээрээ өөр лүүгээ татдаг вэ? Энэ мэтчилэн маш сонирхолтой асуултууд урган гарах болно. Харин бид танд эдгээр асуултуудын хариултуудыг дуулгах гэж байгаадаа таатай байна.

Найзууддаа хэлэхгүй байхын аргагүй сонирхол татам 16 баримтыг танд дуулгахаар бэлтгэснийг хүлээн авна уу.

1. Дэлхий дээр цор ганц бор хулсны баавгай байдаг

Хулсны баавгайн түүх маш гунигтай. Түүний нэрийг Шизай гэдэг бөгөөд орчуулбал “долоо дахь хүү” гэсэн утгатай. Эрдэмтэд түүнийг Төв Хятадаас ердөө хоёрхон сартай байхад нь олжээ. Эцэг эх нь түүнийг өөрийн үр төлөө гэж бодоогүй ба энэ нь түүний ердийн бус өнгөтэй нь холбоотой гэнэ. Гэвч түүний өнгөнд талархах хэрэгтэй, учир нь тэр дэлхийн хамгийн алдартай хулсны баавгай болоод зогсохгүй, одоо өөрийн гэсэн хамгаалагч, парк, идэх зориулалтын хулстай болсон.

 

2. IT (2017) киноны төгсгөлд Бургер Кинг хөгжилтэй мессеж үлдээсэн

Киноны төгсгөлд, яг жүжигчдийн нэрийг дурьдсаны дараа ийм хэсэг байсан: “Сургамж: Хэзээ ч алиалагчид бүү итгэ.” Энэ бол МакДональдсыг хөөрхөн шоглоод авсан ухаалаг санаа байсан юм.

 

3. Таван фунтын дэвсгэрт дээр Уинстон Черчилль яагаад ууртай гарсан бэ?

Яагаад гэвэл гэрэл зурагчин зураг авахаас өмнө Черчиллийн тамхийг авсан байна.

 

4. Найк компани пүүзнийхээ коллекцын нэгийг Aztec гэж нэрлэхийг хүссэн ч Адидас аль хэдийнээ энэ нэрийг ашиглачихсан байжээ

Дараа нь Найк коллекцоо Cortez гэж нэрлэсэн – Ацтекуудыг дээрэмдэж, бут ниргэсэн Испани залуугийн нэр ажээ.

 

5. Хэрээ бусад амьтны сүүлнээс татах дуртай

Итгэхэд илүү амар байх, тэдний энэ үйлдэл нь амьтдад саад учруулж, хоолыг нь булаах оролдлого юм. Гэвч зарим эрдэмтдийн үзэж буйгаар тэд ингэх дуртай болоод л бусад амьтны сүүлийг татдаг гэнэ.

 

6. Улаан гадил бий

Энэ төрлийн гадил жимс Өмнөд болон Баруун Африк, мөн Канарын арлуудад ургадаг. Эрдэмтэд энэ жимс ирээдүйд хүмүүсийн хэрэглээг хангана гэж бодож байгаа ба гайхалтай сайхан амттай ажээ. Мөн энгийн гадилыг бодоход найрлагандаа илүү их витамин С, ширхэглэг болон бета-каротин агуулдаг байна.

 

7. Мона Лиза өнгөрсөнд өөр харагддаг байсан

Яагаад гэвэл музейд байсан зургийг нарны гэрлийн тусгалд байрлуулсан учир өнгө нь бүдгэрчээ. Зургийн хуулбар нь Леонардо да Винчигийн оюутанд байдаг байв. Энэ хувилбар нь зориулалтын саванд хадгалсан учраас хуучирч, өнгөө алдаагүй юм.

 

8. Судлаачид 4 төрлийн архичин байдгийг олж тогтоожээ

  1. Хемингуэй – тэдний зан чанар болон ааш араншин нь хичнээн их уусан ч өөрчлөгддөггүй.
  2. Мэри Поппинс – алкохол тэднийг сайхан, аз жаргалтай болгодог. Тэднийг амрааж, илүү нээлттэй болгодог гэнэ.
  3. Ганган Профессор – Тэд бол ичимхий, дотогшоогоо хүмүүс, гэвч тэд уух үедээ жинхэнэ мөн чанараа гаргадаг.
  4. Ноён Хайд – тэд өөрийнхөө дотор нуугдаж буй чөтгөр болон муу талуудаа гаргаж ирдэг: балмад хэрцгий, өс хонзон санасан болон хариуцлагагүй.

 

9. Жил бүр Непалд галын баяр гэж 5 өдрийг тэмдэглэдэг ба энэ үеэр хүмүүс нохдод нөхөрлөлдөө үнэнч байдагт нь талархалаа илэрхийлдэг байна

Энэ арга хэмжээний үеэр хэдэн өдрийг нохдод зориулдаг. Хүмүүс нохдын дээр цэцэг тавьж, гэрэл зүүж, тэднийг шохойгоор будаж, амттай хоол хийж өгч энэ баярыг тэмдэглэдэг байна. Нохдод зориулсан өдрөөс гадна үхэрнүүд, хэрээнүүдэд зориулсан өдрүүдийг ч бас тэмдэглэдэг ажээ.

 

10. Нүүрний зүүн хэсэг баруун хэсгээс илүү сэтгэл татам харагдуулдаг

Олон уран бүтээлчид хүмүүсийг зурахдаа зүүн талаараа харж байгаагаар зурдаг бөгөөд учир нь хүмүүс энэ талаараа илүү сайхан харагддагтай холбоотой. Мөн судлаачид хүмүүс сэтгэл хөдлөлөө нүүрнийхээ зүүн талаар илүү илэрхийлдэг болохыг олж тогтоожээ.

 

11. Пабло Пикассо хаана ч явсан гар буу авч явдаг байв. Сумаар цэнэглэсэн. Тэр өөрийнх нь зургийн утга учрыг асуусан хүн бүрийг буудах зорилготой байсан.

 

12. 1991 онд Сергей Крикалев ЗХУ-ын иргэний статустайгаар сансар руу ниссэн бол дэлхий рүү эргэж ирэхдээ ОХУ-ын иргэний статустайгаар ирсэн байдаг.

Түүний даалгаврын үеэр ЗХУ задарч, ОХУ бий болсон билээ. Засгийн газар, ерөнхийлөгч болон түүний улс орны нэр бүхэлдээ өөрчлөгдсөн юм.

 

13. Археологичид Туркээс эртний меме зургийг олжээ

2013 онд Антакъя гэх газраас хэвтэж буй араг яс бүхий 200 жилийн настай шигтгэмэл зураг олджээ. Араг яс талх болон дарсны хажууд хэвтэж байгаа бөгөөд урласан үгийг орчуулбал, “Аз жаргалтай байж, өөрийнхөөрөө амьдар.” гэсэн утгатай юм байна.

 

14. Бидний аймшгийн кинон дээрээс сонсдог ихэнх аймшгийн дуу чимээг усан утас гэх нэртэй хөгжмийн зэмсгийн тусламжтай гаргадаг ажээ.

 

15. Уян налархай байхгүй гээд яах билээ, могойнд маш олон тооны яс байдаг

Могойн биед ойролцоогоор 400 эсвэл түүнээс илүү яс байдаг ба түүний араг яс ямар уян налархай амьтан болохыг нь харуулж байгаа биз ээ.

 

16. Ангиограф ёо-ёо мастерын долоовор хурууны гэмтсэн/багассан судасны асуудлыг харуулж байна.

85
БахархмаарБахархмаар
65
ГайхмаарГайхмаар
27
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *