Стартап компаниудын дунд 120 мянган долларын шагналын сантай уралдаан зарлалаа

2

“Irbis Ventures” компанийн зүгээс стартапд зориулсан “IRBIS” дижитал экосистем, платформоо үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бөгөөд тус платформоор дамжуулан стартапуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Snow Leopard Tech Challenge 2019” уралдааныг Азийн стартап компаниудын дунд зарлалаа.

Тус компани нь 2018 онд Монгол болон Азийн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал дэд бүтэц, экосистем үүсгэн хөгжүүлэх зорилготойгоор Сингапур улсад байгуулагдсан юм.

Тус уралдаан нь оролцогч стартапуудын бизнесийг стартап экспертүүдээр үнэ төлбөргүй үнэлүүлж, олон улсаас хөрөнгө босгох, улмаар олон улсад өөрсдийн бизнесийг гаргах боломжийг нээх зорилготой юм. Уралдааны бүртгэлийг зөвхөн Irbis Platform цахим хаягаар 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хүлээж авах юм байна.

Тэмцээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд хэрэв таны бизнес санаа, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээний төсөл нь шинийг санаачилсан, үр ашигтай, тодорхой асуудлыг технологиор оновчтой шийдвэрлэж чадсан бол 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг тус компаниас олгох аж.

Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн тус тэмцээний үеэр санал болгож байгаа хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ тухайн шалгарсан стартапын бизнесийн үе шат, өсөн дэвжих магадлал, олон улсад нэвтрэх боломж зэргээс хамааран өсөх боломжтой юм байна. Мөн тус компанийн зүгээс стартапуудтай нягт хамтран ажиллаж, өөрсдийн сүлжээнд байгаа олон улсын мэнтор, экспертүүдийн тусламжтайгаар тухайн гарааны бизнесийн эдийн засгийн ашиг, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрүүлэхийг зорилго болгож байгаа гэлээ.

Тэмцээнд шалгарсан шилдэг таван стартап компанид дараах боломжууд нээгдэнэ. Үүнд: 

  • Нийт 120,000 мянган ам.долларын шагналын санг санал болгож байгаа бөгөөд шилдэг таван стартап тус бүрт 20,000 ам.долларын хөрөнгө оруулалт авна гэсэн үг.
  • Тэргүүн байранд шалгарсан нэг стартап нэмэлт 20,000 ам.долларын шагнал авах;
  • Өмнөговь аймгийн Гурван Тэмээт Лодж (Three Camel Lodge)-д зохион байгуулагдах тэмцээний финалд шалгарч Азийн шилдэг хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын корпорацуудын өмнө өрсөлдөх томоохон боломж;
  • “Irbis Ventures” компанийн сүлжээн дэх хөрөнгө оруулагчдаас нэмэлт хөрөнгө оруулалт авах боломж;
  • “Irbis Ventures” компанийн стартап хурдасгуур хөтөлбөр болох “Irbis Oasis”-д оролцох боломж; 2019 онд Малайз, Сингапур улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол улсын гарааны бизнесүүдийг танилцуулах “Mongolian Startup Showcase 2019″арга хэмжээнд уригдах зэрэг боломж нээгдэх юм.

Тэмцээний анхан шатны сонгон шалгаруулалт наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд явагдах бөгөөд шилдэг таван оролцогчийг наймдугаар сарын 16-нд албан ёсоор зарлана. Тэмцээний финалын шатны шалгаруулалт есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Irbis Ventures вэб сайтаас авах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *