Гэрт засвар хийх үед гардаг нийтлэг алдаанууд. Энэ жил засвар хийхээр төлөвлөж байгаа бол эдгээр алдааг бүү давтаарай!

0

“Ажлыг хийж дуусгасны л дараа бид юунаас эхлэх ёстой байсныгаа ойлгодог” гэдэг хэдий хошигнол боловч амьдралын үнэнг хэлсэн үг байдаг. Гэртээ засвар хийхдээ бид гайхалтай үр дүнд хүрэх, үгүй ядаж л тав тухтай орчинг бүрдүүлнэ хэмээн засварын ажлаа эхлүүлдэг. Гэтэл ажлыг хурдхан дуусгах эсвэл зардлын хэмнэлт гаргаснаас болж төсөөллөөс тэс өөр дүр зураг биднийг угтдаг. Энэхүү алдааг залруулахын тулд дахин багагүй мөнгө, цаг, хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болно. Түрийвчин дэх хэдэн цаасыг овоо сорно шүү. Уур, бухимдлын хувьд яриад ч хэрэггүй…

© DepositPhotos

Засвар бол тэсвэр тэвчээр шаардсан ажил. Иймээс та бүхэндээ түгээмэл гаргадаг алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр алдааг жирийн нэгнээс гадна мэргэжлийн барилгачид ч гаргадаг ажээ.

Гэртээ засвар хийхэд өгөх зөвлөгөө

1. Цахилгааны утас

Ханандаа гипсэн хавтан хийх хүмүүс цөөнгүй. Гэвч үүний дараа ямар эсрдэл арч болохыг урьдчилан тооцоолдоггүй. Засварын бусад ажил хийгдэж байхад цахилгааны утас гэмтэх эсвэл хаана, ямар цахилгааны утас гүйлгэснээ мартаж орхидог. Тийм учраас цахилгааны утсыг ханандаа нуухаас өмнө зураг авч эсвэл схем зургийг нь зурж үлдээгээрэй. Ингэснээр, та ханын аль хэсгээр цахилгаан утас явж байгааг сайн мэдэх болно. Мөн ханандаа тавиур, тавилга тогтоохдоо цахилгаан утсыг гэмтээхгүй.

© DepositPhotos

 

2. Арзгар хээтэй шал

Арзгар хээтэй ламинат, паркетан шал үнэхээр хараа булаадаг, зарим нь бүр яг л жинхэнэ мод шиг харагддаг. Гэхдээ дараах зүйлийг санаж яваарай: шалан дээрх арзгар хээ болгон хог татдаг. Тийм учраас шалны гадаргууг сонгохдоо ямар өрөөнд, ямар зориулалттай, хэрхэн цэвэрлэх талаар сайтар бодолцох хэрэгтэй. Байнга үнэтэй цэвэрлэгч бодис худалдан авч санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд орох эсвэл тоос татсан хивс дээр нь тавихаас өөр аргагүйд хүрэх вий. Ийм шал сонгох хэрэг байна уу?

Жишээ нь, та гэртээ нохой, муур тэжээдэг ба үүдний өрөөндөө арзгар хээтэй шал тавьжээ. Гурван сарын дараа хээний завсраас та юу олж харах бол, төсөөлөөд үз дээ.

© DepositPhotos

 

3. Гал тогооны өрөөнд модон шал

Гал тогооны өрөөний хар жагсаалтад паркет, ламенат эсвэл цэвэр модон шал зайлшгүй орно. Шалан дээр дуссан тосны толбо амархан арилахгүй, мөн асгарсан шингэнээс болоод шал товойгоод ирдэг. Хэрвээ та жирийн бус шал сонирхож байгаа бол усны хамгаалалт бүхий гадаргуутайг худалдаж аваарай. Эсвэл маттан керамогранит, тусгайлан зуурч бэлдсэн шал тохиромжтой.

© DepositPhotos

 

4. Угаалгын өрөөндөө гипсэн тааз хийх

Гипсэн хавтан угаалгын өрөөнд буруу сонголт болно. Хэдий ус, чийгэнд тэсвэртэй байсан ч тэр. Харин дүүжин тааз ус алдахаас таныг болон таны тавилгыг хамгаалж чадна.

© DepositPhotos

 

5. Ариун цэврийн өрөөний ванн

Орчин үеийн ваннууд төгс шийдэлтэй хийгдэх болжээ. Усны урсгалыг сайжруулахын тулд ванныг ус зайлуулах сувагруу 2-3 см далийлган суурилуулах хэрэгтэй. Ингэснээр ус бүрэн шавхагдаж дуусна.

© DepositPhotos

 

 

6. Унтраалга, залгуурын байрлал

Хэрвээ танайх хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол энэ нь бодох асуудлын нэг юм. Ялангуяа, унтраалгыг өөртөө тааруулаад хаа дуртай газраа тогтоож болохгүй. Хамгийн тохиромжтой өндөр бол шалнаас 70-90 см дээш тогтоох. Бас нэг чухал зүйл бол унтлагын өрөөний орны хажууд унтраалга гаргаарай. Унтахаас өмнө босох огт хэрэггүй болно.

Цахилгаан хэрэгсэл байрлуулах газар тогны залгуур хийнэ гэж тооцвол дараа нь уртасгагч гэх мэт орооцолдсон утсанд тээглэхгүй. Мөн тавилгын өндрийг ч бодолцох хэрэгтэй. Жишээ нь, сервант тогны залгуур болон унтраалгыг таглах ёсгүй.

© DepositPhotos

 

7. Дуу чимээ тусгаарлагч

Хавтангаар барьсан орон сууцанд хөрш айлын дуу чимээ бараг л нэвт сонсогддог. Хэн ариун цэврийн өрөө оров, хэн нь аль өрөөндөө байна гээд л… Тиймээс хувийн орон зайгаа хамгаалахын тулд дуу чимээ тусгаарлагчийг мартахгүй байхыг зөвлөж байна. Ус зайлуулах хоолойг дуу чимээ тусгаарладаг тусгай материалаар ороовол сайн.

© DepositPhotos

 

8. Хиймэл материалууд

Жинхэнэ мод, хаш чулуу, тоосго, чулуу мэт харагдах хиймэл материал аль хэдийн үеэ өнгөрөөсөн. Хиймэл материал цаанаа л нэг хуурамч, хямдхан харагдахаас гадна гэрийн тав тух, засал чимэглэлийг шууд эвддэг. Одоо гоёмсог гэхдээ даруухан материалын сонголт их болсон.

© DepositPhotos

 

9. Сантехник

Бид гал тогоо, угаалгын өрөөний сантехникийн байршлыг солих гэж үздэг. Энэ үед ус зайлуулах хоолойн өндрийг огт тооцоолдоггүй. Үүнээс үүдэн хоолой бөглөрөх, эвгүй үнэр үнэртэнэ. Хатуу дагах дүрэм: Ус зайлуулах хоолойн өнцөг нь сантехникийн эд ангийн уртаас 3-5 хувиар хазайсан байх ёстой. Жишээлбэл, жорлонгийн суултуурыг 3 метрээр зөөж байршуулах бол ус зайлуулах хоолойг 9-15 см-ээр налуулан байршуулна.

© DepositPhotos

 

10. Ханын цаас

Хэрвээ өрөөний хана жигд биш бол зузаан, хээ угалзтай, товгор хээтэй ханын цаас сонгоно. Харин хана жигд гөлгөр бол нимгэн ханын цаас сонгож болно. Ханын цаас наахдаа цонхон талаас эхлэх хэрэгтэй. Ингэснээр цонхноос тусах сүүдэрт хэрхэн харагдаж байгааг ажиглан ханын цаасаа үргэлжлүүлэн наахад тустай ажээ.

© DepositPhotos

Хамгийн том алдаа бол засвар хийх нарийн төлөвлөгөө огт гаргадаггүй. Хэрвээ та мэргэжлийн дизайнерийн туслалцаа аваагүй бол өнгө, орц, материал, тавилга, гэрэлтүүлэг, залгуур, хөшиг гээд өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүгдийг нарийн тооцох хэрэгтэй. Ингэснээр та алдаа гаргахаас зайлсхийж чадна. Засвараа хийж дуусгаад сэтгэл санааны таашаал авч нүд баясган суух шиг сайхан зүйл хаана байх вэ дээ.

Та засвар хийж байхдаа ямар алдаа гаргаж байсан бэ? Мөн энэхүү хэрэгтэй нийтлэлийг бусадтайгаа хуваалцаарай.

4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *