Агаарын тээврийн компанийн ажилчдын зорчигчдоос нуудаг 12 нууц

1

Ганцхан агаарын тээвэр ч гэлтгүй ямар ч салбарын ажилчдад ямар нэгэн нууц байдаг. Тэдний нэг нь олон нийтийн сүлжээгээр ажил мэргэжлийнхээ тодорхой хэсгээс хуваалцахыг хүссэн байна.

Жижигхэн эвдрэл гэмтлийг засаж болдог

Бид хаа нэг тийш нисэх үедээ маш их зүйлийг тээвэрлэж явах хэрэгтэй болдог. Таны авч явж байгаа зүйл дунд үл ялиг гэмтсэн зүйл байгаа хэдий ч та өөрөө үүндээ анхаарал тавьж чадахгүй байна уу? Агаарын тээврийн ажилчид үүнийг засах боломжтой байдаг бөгөөд энэ нь нислэгийн үед саатал гаргахгүйн тулд хийж буй аюулгүйн ажиллагааны нэгээхэн хэсэг юм.

 

Онгоцон доторх хаалганы хашлага юунд хэрэгтэй вэ?

Онгоцны үйлчлэгч нар зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх үед айж сандарсан хүмүүс хөлөөрөө цохих эсвэл онгоцноос унахаас сэргийлж хийсэн зүйл юм. Хашлага нь хөөрөх үед онгоцны үйлчлэгч нарыг унахаас хамгаалдаг.

 

Онгоцны ахмад болон хоёрдугаар нисгэгч тусдаа хооллодог

Тэдний хэн нэг нь нисэх үйл явцад хяналт тавих боломжгүй тохиолдолд нөгөө нь үүрэг хариуцлагыг хүлээн авдаг. Энэ дүрэм бүх авиа компанид ижил үйлчилдэг.

 

Түгжээ нь таны ачааг хамгаалж чаддаггүй

Цахилгааныг түгжиж цоожлох нь тийм ч шилдэг арга биш бөгөөд түүнийг энгийн харандаа эсвэл үзэг ашиглан нээж болдог.

 

Онгоцонд тамхи татаж болдоггүйн жинхэнэ шалтгаан

Онгоцонд гал гарах, дам тамхидалт зэрэг тодорхой шалтгааны учраас тамхи татахыг хориглодог. Гэхдээ өмнө нь татахыг зөвшөөрдөг байсан ба түймэр үүнээс болж гардаггүй байсан юм. Гол шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Онгоцны агаар шүүлтүүр тасралтгүй ажиллаж байдаг. Тамхи татсанаар тортог болон давирхай үүсч, шүүлтүүрийг хурдан элэгдүүлдэг байна.

 

Ачаа тээш алдагддаг үндсэн 7 шалтгаан

  • Ачааг шалгах ёстой бөгөөд энэ нь цаг их авдаг тул онгоцонд оруулж амждаггүй.
  • Шинэ ажилтан гарч байх үед илүү их тохиолддлог бөгөөд буруу ачааны машинд өгснөөс болдог.
  • Агаарын тээврийн ажилтан буруу шошго хавсаргасан.
  • Зорчигч ачаа тээшнийхээ хуучин шошгыг аваагүйгээс төөрөгдөл үүссэн.
  • Ачаа нь туузан дамжуулагч дээр гацсан, эсвэл буруу чиглэлд илгээсэн байж болно. Буруу чиглэлд илгээх нь ихэвчлэн дамжин нислэгийн үед тохиолддог.
  • Ачаа нь онгоц руу хүргэгдэж байх явцад гээгдсэн ба үүнийг хэн ч анзаараагүй. Гэхдээ ийм зүйл үргэлж тохиолдоод байдаггүй.
  • Ачаа хүлээн авах хэсэгт системийн алдаа гарсан эсвэл хаяг устсан. Ийм тохиолдол гардаг тул ачааныхаа гадна талд эсвэл дотор нь өөрийн нэр, холбоо барих дугаараа үлдээх хэрэгтэй.

 

Яагаад гар утсаа унтраахыг зөвлөдөг вэ?

Гар утасны сүлжээ нь онгоцны сүлжээнд шуугиан үүсгэх, чухал мэдээлэл авах үед саатал гаргах эрсдэлтэй гэж үздэг тул унтраахыг зөвлөдөг. Гэхдээ ажилчид өөрсдөө энэхүү дүрмийг зөрчдөг.

 

Ажилчид мөн тэдний гэр бүлийнхэн давуу эрх эдлэх

Ихэнх агаарын тэврийн компани ажилчид болон тэдний гэр бүлийхэнд илүү хямд үнээр үйлчлэх дүрэмтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд гэр бүлтэйгээ үнэгүй зорчих эрх олгодог.

 

Бие засах өрөөний хаалга гаднаасаа хялбархан онгойдог

Онгойлгох түгжээг ихэвчлэн “Тамхигүй орчин” эсвэл “Бие засах өрөө” гэсэн бичгээр далдалсан байдаг. Мэдээж үүнийг онгоцны багийхан ашиглаж мэддэг бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдоход хаалгыг эвдэлгүйгээр гаднаас нь онгойлгох зориулалттай юм.

 

Гарын түшлэг болон цонхны хоорондох зайг холдуулж болдог

Яаж суухаас хамааран гарын түшлэгийг өөрчилж болдог. Үүний тулд түшлэгний доод талд байрлах товчийг дарна.

 

Тийзээ хэзээ авбал ашигтай вэ?

Хэдий чинээ эрт авна төдий чинээ хямд байх болно. Яагаад гэвэл хамгийн хямдхан тийз хамгийн түрүүнд дуусдаг. Мягмар, Лхагва, Бямба гаригт тийз арай үнэтэй байдаг.

 

Эелдэг байх

Онгоцны үйлчлэгчид хэн эелдэг найрсаг харьцаж байна тэр хүнд бүх сэтгэлээрээ үйлчилдэг. Үхрийн мах хүрсэнгүй юу? гээд эелдэг асуугаад үзээрэй. Танд нэгдүгээр зэрэглэлийн хоолноос аваад ирж магадгүй юм шүү.

77
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *