Геометрийн ямар дүрс сонгож байгаагаас нь хамаарч тухайн хүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг нь шинжиж болно. Та өөрийнхийгөө сонго, таны жинхэнэ зан чанарыг тодорхойлъё

0

Аль 1978 онд америкийн сэтгэл зүйч, анагаах ухааны доктор Сьюзен Деллингер хувь хүнийг тодорхойлох нэгэн мундаг системийг боловсруулжээ. Тэрээр уг системийг “Сэтгэл зүйн геометр” гэж нэрлэсэн бөгөөд геометрийн дүрсний сонголт тухайн хүний зан чанарыг алдаа мадаггүй тодорхойлж болохыг олж илрүүлсэн байна. Та өөрийн сонирхлоор л дүрсийг сонгох бөгөөд үүгээрээ та өөрийнхөө зан чанарыг тодорхойлно. Мөн өөрийнхөө хүчтэй талыг амьдралдаа хэрхэн зөв ашиглах, хүмүүстэй хэрхэн үр дүнтэй харилцаж хүссэнээ авахыг ч мэдэж авах боломжтой. Өөрийгөө болон ойр дотнын хүмүүсийнхээ тухай илүү ихийг олж мэдэх энгийн бөгөөд сонирхолтой тест гэж үздэг.

Доорх зурганд үзүүлсэн 5 дүрснээс аль нэгийг нь сонгоод өөрийнхөө зан чанарын хүчтэй талыг олж мэдээрэй

Дээрх 5 дүрсийг хараад өөртөө илүү тохирохыг нь сонгоорой. Сонголтоо хийхдээ ямар нэгэн логик дүгнэлт хийх хэрэггүй, зүгээр л өөрийнхөө дүрс гэж бодсоныг л сонго. Хэрвээ сонголтоо хийж чадахгүй байгаа бол зургийг харахад хамгийн түрүүнд нүдэнд туссаныг л сонгоход болно.

Эхний дүрсийг сонгосны дараа таалагдаж байгаа бусад дүрсүүдийг мөн эрэмбэлэн сонгоно. Жагсаалтын хамгийн сүүлд буюу 5 дахь нь бусдаас бага таалагдаж байгаа дүрс орох юм. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, эхний сонгосон дүрс нь хувь хүнээс түлхүү илрэх зан чанар болон хүмүүжлийн онцлогийг илэрхийлнэ. Бусад дүрс нь нөхцөл байдлаас шалтгаалж илрэх зан чанар, харин 5 дахь дүрс нь танаас огт гарахгүй зан чанарыг тодорхойлох ажээ.

 

Гурвалжин

© Depositphotos

Уг дүрс нь удирдагчийн чанарыг агуулсан, зоригтой бөгөөд эрч хүчтэй хүнийг илэрхийлнэ. “Гурвалжин”-гийн хамгийн хурц онцлог – гол зорилгодоо анхаарлаа хандуулах чадвар болон хүсэл юм. Тэд бол “зүүн тархит” хүмүүс, аливаа нөхцөл байдлыг богино хугацаанд нарийн дүгнэх чадвартай.

Энэ төрөлд багтах хүмүүс зөв үйлдэл хийхийг эрмэлздэг, өөрийгөө ч зөвтгөдөг. Өөрийн төдийгүй өрөөл бусдын төлөө шийдвэр гаргах, бусдыг удирдан чиглүүлэх хүсэлтэй. Тэд стресс, тэмцэл, өрсөлдөөнд бэлэн. “Гурвалжингууд” тэр болгон алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй.

Тэдний хувьд албан тушаалын ахиц маш чухал, тэд чадвартай удирдагч, улс төрч болж чадна, тэд хүмүүсийг зохион байгуулах ур чадвар өндөртэй. Гэхдээ тэднээс огцом шийдвэр, тэвчээргүй зан ч гарч болзошгүй. Хэрвээ та гурвалжинг сонгосон бол гол зүйлээ хэлэхгүй сунжирсан яриатай хүнийг үзэн яддаг байх. “Гурвалжин” ямар ч хүнтэй хэл амаа амархан ойлголцоно, тэдний харилцаа амьд бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй.

“Гурвалжин” өөрийнхөө гадаад үзэмжинд ихэд анхаарал тавина, биеийн галбираа барих тал дээр их ажилладаг.

Бухимдуулдаг зүйлс: Нөхцөл байдлын хяналтаа алдах, бүтэлгүйтэл, өөрт тохирохгүй байгаа ажил төрөл, сонирхолгүй хүмүүстэй харилцах.

 

Дөрвөлжин буюу квадрат

© Depositphotos

Хэрвээ таны дүрс дөрвөлжин бол та хөдөлмөрч бөгөөд элдэв зангүй хүн юм. Энэ төрлийн хүн эхлүүлсэн зүйлээ дуусгахын төлөө явна, тэдний ажилч хичээнгүй зан нь өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болгох ажээ. “Дөрвөлжин”-г сонгосон хүмүүс мэдээллийг цэгцлэх дуртай, аливаа зүйлийг эмх цэгцэнд оруулахыг хичээдэг. Аливаа асуудлыг бүхлээр нь бус харин нэг бүрчлэн дүгнэж үзнэ, энэ нь шийдвэр гаргах явцад нөлөөлдөг буюу огцом шийдвэр гаргахаас хамгаалдаг. Заримдаа түүний энэ чанар нь муу талтай байж болно.

Харилцаа, холбоо тогтоох нь “дөрвөлжин”-гүүдийн хувьд нэг их хүчтэй тал биш. Тэд харилцаа тогтоохдоо маш анхаарал болгоомжтой ханддаг, шууд харилцахаас илүүтэй аль болох зугтаах чиг хандлагатай. “Дөрвөлжин”-гийн яриа тайван бөгөөд жигд, тэд дуугаа өндөрсгөх дургүй. Харилцан ярилцагчийн зүгээс үндэслэлтэй шүүмж хэлэхэд тэд дуртайяа хүлээж авдаг. Тэд үндэслэлтэй, тоо баримт дээр суурилсан, тодорхой эх сурвалжтай мэдээ мэдээлэл авах, солилцохыг эрмэлздэг.

“Дөрвөлжин”-гийнхөнд эмх цэгцтэй амьдрал нийцнэ, хэвшиж тогтсон дэглэмд дуртай. Тэд энэ байдлаа уйтгартай гэж үзэхгүй, харин ч маргаашийн өдрийг итгэл найдвар дүүрэн хүлээж авдаг.

“Дөрвөлжин”-гийн хувцаслалтын хэв маяг нь төлөв бөгөөд хээнцэр. Хэв маяг бүрдүүлж байгаа жижиг сажиг зүйлд ихэд анхаарал хандуулна. Бүдүүлэг, хурц ширүүн дүр төрх энэ хүнд огт тохирохгүй. Тэд төрөлхийн сонголт сайтай, энэхүү чадвараа амьдралынхаа туршид илүү сайн хөгжүүлж чаддаг.

Бухимдуулдаг зүйлс: Өөрт тохирохгүй ажил, хамт олноосоо хамааралтай байх, эцэг эх эсвэл гэр бүлийн асуудлууд.

 

 

Тэгш өнцөгт

© Depositphotos

Шилжилт болон өөрчлөлтийн шатандаа байгаа хүмүүс ихэнх тохиолдолд тэгш өнцөгтийг сонгодог. Хувь хүний зүгээс цаг зуурын зан чанартай гэж хэлж болно, өөрөөр хэлбэл амьдралынхаа тодорхой үеүдэд бусад 4 дүрсийн зан чанарыг ч агуулах магадлалтай.

“Тэгш өнцөгт”-ийн үндсэн шинж тэмдэг нь төөрөлдсөн, өөртөө болон амьдралдаа эзлэх байр сууриа тодорхойлж чадаагүй. Тэдний үйлдлийг урьдчилан таашгүй, гарах үр дагаврыг бодолцохгүй. Тэд ямар нэгэн зүйлд илүү болохыг хүсдэг тул ажлын шинэ арга барил, амьдралын шинэ хэв маягийг байнга эрэлхийлж байдаг.

Хурдан шаламгай эсвэл бүр эсрэгээрээ зогсонги байдал, огцом сэтгэл хөдлөл, шийдвэрийн өөрчлөмтгий байдал энэ бүгд хүмүүсийг болгоомжлоход хүргэнэ. Гэхдээ нөгөө талаасаа “тэгш өнцөгтүүд” эргэн тойронд нь өрнөж буй зүйлд чин сэтгэлээсээ сонирхдог, шинэ зүйлд нээлттэй бөгөөд аливаад суралцах хүсэл эрмэлзэл тээж явдаг ажээ. Энэ талаасаа тэд итгэмтгий, бусдын нөлөөнд амархан автах хандлагатай.

“Тэгш өнцөгт” хүнтэй харилцаа холбоо тогтоох дуртай, тийм ч учраас тэдний яриа нь дуржигнасан, гарын хөдөлгөөн их тул зарим нэг хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг.

Шилжилтийн үе нь хувцасны хэв маягийн сонголтод ч мөн нөлөөлнө. “Тэгш өнцөгт” сонгосон хүмүүс эмх цэгц, цэмцгэр хувцасласан байдаг, гэхдээ нэг загвар дээр тогтохгүй. Тэд энэ талаар мэдэх зүйлээ бүтэн дүр зураг болгон ашиглаж чаддаггүй.

Бухимдуулдаг зүйлс: Амьдралын ямар ч нөхцөл байдал байж болно. Ажлын өөрчлөлт, гэр бүлийн асуудал зэрэг.

 

Дугуй

© Depositphotos

Энэ төрлийн хүмүүсийн үндсэн үнэ цэнэ нь хүн бөгөөд тэдэнтэй харилцаа холбоотой байх. “Дугуй” нь төрөлхийн сэтгэл зүйч бөгөөд энхийг сахиулагч гэж хэлж болно. Энэ дүрсийг сонгосон бол та нээлттэй, эргэн тойрны үзэл бодлын талаар баримжаатай байж чаддаг нэгэн. Тэд гайхалтай сонсогчид, бусдын хайр, хүндэтгэлийг татах далд увдистай. Энэхүү зан чанарынхаа ачаар тэд худал хуурмагийг сайн мэдэрдэг.

“Дугуй” хариуцлага үүрэх дургүй, бусдад тохохыг хичээнэ. Тийм учраас тэдний дундаас чадварлаг удирдагчид харах нь ховор. Эрс тэс шийдвэр гаргах чадвар ч мөн сул, ажлын хувьд нийтийн эрх ашгийн төлөө бус харин хүмүүсийн тав тухыг хангасан чиглэлээр амжилт гаргана.

“Дугуй” үл ойлголцлыг маш хүндээр хүлээж авдаг бол хүмүүс хоорондоо учир зүйгээ олж эвтэй байвал аз жаргалыг мэдэрнэ. Тиймээс хэн нэгэнтэй санал нийлэхгүй явдал гарвал тэд хамгаас түрүүнд буулт хийх ажээ.

Чин сэтгэлийн харилцаа болон цөөхүүлээ суух дуртай, гэхдээ олон хүн шуугисан үдэшлэгээс тэр болгон зугтаахгүй. Тэд олон хүн цугларсан газар ч гэсэн амархан дасан зохицно. Гэхдээ тэд хоёулаа байхыг илүүд эрхэмлэдэг, ингэснээр нөгөө хүнээ илүү сайн ойлгоно гэж боддогтой нь холбоотой болов уу.

“Дугуй-гийн яриа хөөрөө нь огцом, заримдаа үр дагавар гарч болно гэдгийг бодолцохгүй, тэд ярианы сэдэв өөрчлөх эсвэл хошигнох дуртай.

Хувцасны хэв маягийн хувьд албан бус чөлөөт хувцсыг илүү сонирхдог. “Дугуй” хувцас сонголтод хам хум, харин спортын хувьд буюу бие галбиртаа хэтэрхий их анхаарал хандуулдаг.

Бухимдуулдаг зүйлс: Гэр бүлтэй холбоотой асуудлууд тэднийг сөхрүүлнэ. Ойр дотнын туслалцаа дэмжлэг байхад “Дугуй” ямар ч хүнд хэцүү ажлын ард амжилттай гарч чадах ажээ. Харин хувийн амьдралд нь таагүй зүйл тохиолдвол тэд ажил дээр гарсан өчүүхэн ч гэсэн асуудалд сөгдөн унах биз ээ.

 

Зигзаг

© Depositphotos

“Зигзаг” санаачлага болон уран бүтээлч сэтгэлгээг илэрхийлнэ. Янз бүрийн аргаар сэтгэн бодохыг эрмэлзэх бөгөөд өөрийн мэдрэмжиндээ ихэд итгэдэг. Чанд дэс дараалал ч юм уу, жижиг сажиг зүйлд хандуулах анхаарал – энэ бүгд “зигзаг”-д үнэхээр харийн зүйл мэт санагдана. Тэдний зан чанарыг “Ингээд үзвэл яах бол?” гэдэг үгээр бүрэн илэрхийлэх боломжтой. Эрс тэс өөр, хоорондоо яагаад ч нийлэхээргүй санаа эсвэл зүйлүүдийг нийлүүлж ямар нэгэн бүхэл бүтэн, шинэ зүйл, санаа гаргах нь тэдний хийх дуртай зүйл. “Зигзаг” бол энэхүү таван дүрсээс хамгийн оргилуун сэтгэлтэй хүн юм. Сэтгэл хөдлөл нь өөрчлөмтгий, огцом, этгээд сэтгэлгээ нь энэ төрлийн хүмүүсийн үндсэн шинж тэмдэг болно.

Тэд аливаа дүрэм журмыг чандлан мөрдөх дургүй, аль болох хараат бус байдлыг эрхэмлэнэ. Эхлүүлсэн ажлаа дуусгах нь ховор тул бусад хүмүүст үлдэх хандлагатай.

“Зигзаг”-ын хувьд харилцаа холбоо нь мэдлэгээ дээшлүүлэх эх сурвалж болохгүй харин өөрийн үзэл бодлоо хүргэх хэрэгсэл болж өгдөг.

Тэд моодны этгээд хэв загварыг сонирхох нь цөөнгүй. Хэв маягийг хослуулах хэдий ч хувцаслалтад төдийлөн анхаарал хандуулахгүй. Хүсэл эрмэлзэлтэй, амьд яриа хөөрөөтэй хүмүүс ажээ.

Бухимдуулдаг зүйлс: Тэдний санаа, нээлтийг сонирхохгүй байх, оруулсан хувь нэмрийг нь үнэлэхгүй орхигдуулах. “Зигзаг”–ын амьдралд дуудах сорил үгүй бол тэд уйтгартай, доожоогүй нэгэн болж хувирна.

Таны сонгосон дүрс зан чанарыг тань зөв тодорхойлж чадсан уу?

17
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *