
Batman Begins, The Prestige, Memento, The Inception болон Interstellar – Нолан өөрийнхөө намтарт шилдэг уран бүтээлүүдээ алтан үсгээр бичихэд буруудахгүй болов уу.
1. The Inception киноны дуу нь Эдит Фиафын «Non, je ne Regrette Rien» дууны ганц нот юм. Киноны үйл явдлуудад тохируулан нотыг өөр өөр хэлбэрээр найруулсан буюу хурдлуулах үед нь хурдлуулж, удаашруулах үед нь удаашруулжээ.
2. “Memento” киног Ноланы төрсөн ахын бичсэн өгүүллээр сэдэвлэн бүтээжээ.
3. The Prestige киноны гол дүрийн баатруудын нэрний эхний үсгүүд нийлбэл “АБРА” буюу илбийн “абра-кадабра” үг болно. Харин The Inception киноны гол дүрүүдийн эхний үсгийг нийлүүлбэл “dreams” буюу зүүд болно.
4. Interstellar кинон дээр гардаг “хар нүх”, “цаг хугацааны ангал”–ыг бодит байдалтай илүү дөхүүлсэн гэж мэргэжлийн астрофизикчид дүгнэжээ.
5. “The Inception” киноны дүрүүдийг кино зураг авалтын багийн гишүүдээр дүрсэлсэн: архитектор – зураглаач, хий хоосон зүйл бүтээгч хүн/имитатор – жүжигчин, холбоочин – продюссер, таслан зогсоогч – найруулагч өөрөө, харин Сайто – үзэгч.
6. Нолан анхны уран бүтээл болох “Following” киногоо 6,000 долларын өртгөөр бүтээж байжээ.
7. The Inception–ийн кино зохиол дээр 8 жил ажилласан.
8. “Batman Begins” киноны эхний хэсэг дээр балчир Брюс Уэйн аав, ээжийнхээ цогцос дээр уйлж байдаг хэсэг гардаг. Энэ үед цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлэм нэг нотоос бүрдсэн ая авдаг ажээ.
9. “The Inception” киногоо 3D форматаар гаргах талаар студиэс санал тавьжээ, харин найруулагч татгалзсан байна: учир нь киноны үйл явдлаас үзэгчдийг тусгаарлах болно гэж үзжээ.
10. Худалдааны нууцлалын дагуу “Interstellar” киноны зураг авалтыг Flora’s Letter нэрээр авч байжээ. Кристофер Ноланы охин Флорагийн нэрээр нэрлэсэн байна.







