Энэтхэгийн кино од Митхун Чакраборти хогийн саванд хаягдсан байсан нэгэн охиныг олж, өргөж авч байжээ. Өдгөө тэр охин үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй болж өсч торнисон байна

0

80-аад оны хоёрдугаар хагаст ихэд шуугиан тарьж байсан энэтхэгийн “Disco Dancer” киног та мэдэхгүй бол киноны гол дүрийг бүтээсэн жүжигчний тухай түүхийг сонсоод хүндлэхэд хүрнэ. Митхун Чакраборти 90-ээд оны сүүлээр эцэг эх нь хогийн цэг дээр хаясан нэгэн охиныг өргөж авчээ. Энэ түүх үнэхээр гунигтай, Болливудын ихэнх кинонд гардаг үйл явдал шиг л… Гэхдээ түүх аз жаргалтайгаар төгсдөг юм.

bigpicture.ru

Гайхаад байх юу байсан юм, алдартай хүмүүс өнчин хүүхэд өргөж авдаг л биз дээ? Энэ тухай элдэв янзын шоугаар залхтал ярьж л байна гэх байх. Митхун Чакрабортигийн хувьд түүх огт өөрөөр оршино. Од эр өөрийнхөө энэ үйлдлээр пиар хийгээгүй юм, өнчин охин өргөж авсныг маш цөөн хүн л мэдэж байжээ.

bigpicture.ru

90-ээд оны сүүлээр Митхун Чакраборти зурагт үзээд сууж байхдаа нэг үйл явдлыг ихэд анхаарчээ. Гудамжинд явсан хүн хогийн савнаас эцэг эх нь хаячихсан хүүхэд олсон тухай мэдээ явсан байв. Олсон хүн хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсний ачаар үxэл, амьдралын зааг дээр байсан бяцхан охины амийг аварчээ.

bigpicture.ru

Мэдээ гарсны дараа өглөө эмнэлгийн үүдэн дээр Митхун Чакрабортигийн чамин машин ирж зогсжээ. Митхун Чакраборти бол Энэтхэгийн хамгийн алдартай, хамгийн өндөр хөлсөөр кинонд тоглодог, хамгийн нэр хүндтэй жүжигчин. Эхнэр Йогита Балигийн хамт эмнэлэгт ирж хогийн савнаас олдсон охиныг өргөж авахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Ийм алдартай хүн ч уг асуудлыг амархан шийдэж чадахгүйд хүрэв.

Жүжигчин, эхнэрийн хамт охиныг өргөж авахын тулд багагүй замыг туулжээ: олон тооны бичиг цаасны ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ хүнд суртал гэдэг зүйлтэй тулгарсан байна. Энэ түүх таны гадарласнаар аз жаргалтай төгсөнө. Хэдэн долоо хоногийн дараа Митхун, Йогита хоёр охиныг шинэ гэрт нь авчирсан юм.

 

Митхун болон түүний хүүхдүүд

bigpicture.ru

Охиныг Дишани (Dishani) гэж нэрлэх болсон бөгөөд гэр бүлдээ цорын ганц охин нь болжээ. Митхуных гурван хүүтэй айл. Дишани өөрийгөө төрсөн охин нь биш гэдгээ мэддэг ч гэлээ ер гадуурхагдаж үзээгүй – түүнийг төрснөөс өөрцгүй хайрлацгаадаг, хөвгүүдээсээ ч илүү эрхлүүлдэг гэхэд буруудахгүй. Охинд бүх зүйл байлаа, охины хүссэн болгоныг гүйцэлдүүлнэ, тэр яг л гүнж шиг өссөн юм.

bigpicture.ru

Дишаниг хогийн саванд хаясан төрсөн эцэг, эх нь ямар улс байсныг мэдэж чадаагүй гэдэг. Түүнийг юу хүлээж байсан бол? Энэтхэгийн өлсгөлөнгийн туйлдаа хүрсэн хэдэн сая хүүхдүүдийн хувь тавилан шиг үү? Асрамжийн газар, ядуу зүдүү амьдрал, өлсгөлөн, үxэл үү? Гэхдээ охин азын сугалаа сугалж чаджээ, нэг биш хэд хэдэн сугалаа шүү – хогийн савнаас түүнийг ямартай ч амьтай байхад оллоо, эмч нар амийг нь аварч чадлаа, бас улсынхаа хамгийн алдартай нэр хүндтэй гэр бүлийн гишүүн болж чадлаа.

bigpicture.ru

Чакраборти өөрөө алдартай бас баян айлд төрөөгүй юм. Түүний эцэг – утасны компанийн жирийн л нэг ажилтан, харин ээж нь гэрийн эзэгтэй байжээ. Түүнээс гадна гурван эгч бий, тиймээс байнга мөнгөөр дутагддаг. Жүжигчин хэд хэдэн мэргэжил сольж үзсэн, тэр ч бүү хэл хууль сахиулах байгууллагаас ч нуугдаж явсан түүхтэй. Ийм хувь тавилантай хүн ядуу хүмүүсийн амьдралыг сайн ойлгож чадна.

bigpicture.ru

Дишани өргөж авсан эцэг эхийнхээ ачийг хариулж чадаж байгаа ажээ. Тэр сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, ухаантай бас царайлаг бүсгүй болжээ. Митхуна Чакрабортийн өргөмөл охин өдгөө 31 настай, Нью-Йоркийн сургуулийн жүжигчний ангид оюутан.

bigpicture.ru

Тэгэхээс ч өөр аргагүй, яагаад гэвэл тэр уран бүтээлч гэр бүлд өсөж өндийсөн охин шүү дээ. Түүний тоглоомын талбай нь зураг авалтын талбай байлаа, зураг авалтын завсарлагааны үеэр аав нь охинтойгоо тоглох цаг гаргадаг байсан гэдэг.

bigpicture.ru

Чакрабортигийн өргөмөл охины тухай түүх анх 2017 онд бүрэн хувилбараараа яригдаж эхэлсэн юм. Үүнээс өмнө охиныг асрамжийн газраас л өргөж авсан гэж бодоцгоодог байжээ. Дишанигийн түүх Энэтхэгийн бас нэгэн киноны сэдэв биш гэж үү?

86
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *