Дэлхийн улс орнуудад ариун цэврийн өрөөний соёл харилцан адилгүй өөр байдгийг илтгэх 8 баримт

0

Хэрэв та Өмнөд Солонгост очвол ариун цэврийн өрөөнд хүмүүсийн гараа угааж байгаа хэв маяг хамгийн түрүүнд таны гайхшралыг төрүүлэх бол автомат шингэн савангийн сав бус сонин хэлбэртэй савангийн өлгүүр мэт зүйл нь таныг бүр ч их алмайруулах биз ээ. Манай сайт уншигч танд дэлхийн өнцөг булан бүрт угаалгын өрөөнд үйлчилдэг сонирхолтой уламжлал болсон баримтуудыг хүргэж байна.

1. Өмнөд Солонгост нийтийн ариун цэврийн өрөөнд маш содон саван хэрэглэглэдэг

© Hwajangshil/reddit, © Shutterstock.com

Нийтийн угаалгын өрөө, ариун цэврийн өрөөнд автомат шингэн савангийн сав байрлуулсан байдаг бол Өмнөд Солонгос улсад хатуу саванг хананд тогтоосон өлгүүрт байрлуулсан байдаг аж.

 

2. Японы нийтийн ариун цэврийн өрөөнд яаралтай тусламж дуудах товчлуур байдаг.

Тусламж хэрэгтэй болсон ахмад настнуудад тун хэрэгцээтэй энэхүү товчлуурыг Японд ирсэн гадны иргэд суултуурны ус татах унжуурга гэж андуурах нь элбэг байдаг ажээ. Энэ төрлийн яаралтай тусламжийн татуурга, товчлуур тус улсад тун түгээмэл байдаг байна.

 

3. Гүнжийн чимээ гэж нэрлэгддэг ариун цэврийн өрөөний систем.

© Depositphotos.com

Япон бүсгүйчүүд өөрийнх нь ариун цэврийн өрөөнд гаргах чимээг хүмүүс сонсох вий гэж ихээр эмээдэг байна. Иймээс ч тэдэнд зориулж инженерүүд ус татаагүй үед ч ус татаж буй мэт дуу чимээ гаргадаг төхөөрөмж бүтээсэн байдаг.

 

4. Хятадад одоо ч явган сууж бие засах газрууд олон бий.

© Wrightbus / Wikimedia Commons, © CC-BY-3.0

Хятадад уламжлалт байдлаар буюу явган сууж бие засах зориулалттай газрууд олон байдгийн ихэнх нь нийтийн бие засах газарт байрладаг байна. Түүнчлэн өмнөд хөршид гадны иргэд, аялагчдад зориулсан суултууртай ариун цэврийн өрөө ч мөн байдаг. Уламжлалт хэлбэрийн ариун цэврийн өрөөг хэрэглэх нь хүмүүст учир дутагдалтай байдаг бөгөөд ялангуяа галт тэргэнд бие засахад тэнцвэрээ олж суухад тун хүндрэлтэй байдаг ажээ.

 

5. Камбожид суултуурны ус татахын оронд шүршигч хоолой хэрэглэдэг.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Камбож ариун цэврийн өрөө хэд хэдэн онцлогтой. Тус улсад нийтийн ариун цэврийн өрөө тун ховор байх бөгөөд ариун цэврийн цаасаа хэрэглэж дуусаад заавал хогийн сав руу хаях хэрэгтэй байдаг аж. Учир нь Камбожийн цэвэрлэх байгууламж ариун цэврийн цаасыг шүүж, ус цэвэрлэх боломжгүй байдаг байна. Түүнчлэн тэд угаалгын өрөөнд суултуурын ус татахын оронд шүршигч хоолой ашигладаг.

 

6. Тайланд, Япон, Канад, АНУ зэрэг орнуудад хүйс харгалзахгүй орох боломжтой ариун цэврийн өрөө байдаг.

© AxelBoldt / Wikimedia Commons / Public domain

Хүйс харгалзахгүй орох боломжтой ариун цэврийн өрөө нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, трансжендер зэрэг олон хүмүүст нэн хэрэгцээтэй бөгөөд насанд хүрээгүй хүүхэд ариун цэврийн өрөөг ашиглахад эцэг эх нь хамт байх боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай.

 

7. Антарктидад хүмүүс зөөврийн суултуур ашигладаг.

© Depositphotos.com

Антарктид тивд зөөврийн суултуур байршуулсан майхан байдаг тухай аялагчдын тэмдэглэл олон байдаг. Уг зөөврийн суултуур нь бие засаж дууссаны дараа ялгaдсыг пластик уутанд хийж битүүмжлэх үйлдэлтэй байдаг аж.

Японд үйлдвэрлэгддэг энэхүү зөөврийн суултуур нь ердөө 2 минутын дотор уутыг битүүмжилж, хогийн саванд хийхэд бэлэн болгодог тун хурдан бөгөөд хялбар ажиллагаатай гэдгээрээ онцлогтой.

 

8. Индонезид зүүн гараа бие засахад, баруун гараа хооллоход хэрэглэдэг.

© Depositphotos.com

Зарим соёл иргэншил аль нэг гараа хоол хүнс идэхдээ, нөгөө гараа бие засахдаа ашигладаг уламжлалтай байдгийн нэг нь индонези үндэстэн ажээ. Тухайлбал тэдэнд та зүүн гараараа ямар нэгэн зүйл өгсөн тохиолдолд үүнийг бүдүүлэг явдал гэж тэд үзэх магадлалтай. Учир нь тэд зүүн гарыг бие засахад, баруун гараа хооллоход, аливаа зүйлсийг бусдад өгөх үедээ хэрэглэдэг байна.

Угаалгын өрөөний өөр ямар сонирхолтой соёл байдаг вэ? Таны хувьд амьдралдаа харсан хамгийн хачирхалтай эсвэл гайхмаар ариун цэврийн өрөө хаана байсан бэ?

84
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *