iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга

0

iPhone эсвэл iPad хэрэглэдэг хүмүүст хайртай төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглахад тань туслах мэдээллийг хүргэж байна. Эдгээр бяцхан товчилбор, зөвлөгөө, арга замууд нь төхөөрөмжийнхөө гар буюу keyboard-ыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахын хамт өөрийн хамгийн өргөн ашигладаг, хэрэгцээтэй үйлдлүүдийг өөрийн хүссэнээр тусгайлан өөрчлөх боломжийг олгох юм.

1. Толь бичгийг дахин тохируулах
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 2
Settings -> General -> Reset -> Reset Dictionary

2. Сэгсрээд устга
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 3
[tweetable]Бичсэн зүйлээ устгах бол зүгээр л гар утсаа сэгсэр. Дахиад сэгсрэхэд хийсэн үйлдлээ буцаах боломжтой.[/tweetable]

3. Emoji Keyboard
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 4
Бид emoji-г найзуудтайгаа ярих үедээ л ашигладаг. Emoji-гийн ашиглалтыг хялбарчлах бол Settings -> General -> Keyboard гэж ороод emoji keyboard-ыг идэвхжүүл.

4. Өөр домэйн нэрнүүдийг нэмэх
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 5
.com-оос өөр домэйн нэрнүүдийг нэмэх бол .com дээрээ удаан дарахад бусад домэйн нэрнүүд гарч ирнэ.

5. iPad хуваагдсан гар
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 6
[tweetable]Хоёр гараар зэрэг бичдэг бол iPad keyboard-оо хоёр хуваа.[/tweetable] Keyboard key-нхээ баруун доод талд дараад голд нь хоёр хуруугаар товшиж, keyboard-оо хувааж болно.

6. Цэг таслалыг хялбарчил
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 7
Цэг таслал бичихийн тулд 123 даруулыг товшиж, цэг таслалаа бичээд дахин ABC даруулыг дарахын оронд 123 даруулаа удаан дарахад цэг таслалтай тэмдэгтүүдийн жагсаалт гарч ирнэ. Тэндээс хүссэн тэмдэгтээ сонгоход автоматаар альфа гар руу шилжинэ.

7. Олон улсын гарыг нэмж, ашигла
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 8
Нэг бус хэлээр бичдэг бол Settings -> General -> Keyboard сонгоод хүссэн хэлээ гартаа нэмж болно. Дараа нь зүгээр л бөмбөрцөгний дүрстэй даруул дээр дараад л хэлээ сонгож болно.

8. Давхар товшилтын гайхамшиг
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 9
[tweetable]Энэ бол iPhone, iPad keyboard дээр бичих хурдаа нэмэгдүүлэх хамгийн хялбар арга.[/tweetable] Өгүүлбэрийн төгсгөлд space bar дээр хоёр удаа товш. Ингэснээр дараагийн үсэг автоматаар том болно. Хэрвээ энэ ажиллахгүй бол Settings -> General -> Keyboard руу орж, Auto Capitalization-ыг асаана.

9. Дэлгэцэн дээрх тэмдэгтүүдийг тоолох
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 10
Заримдаа хичнээн тэмдэгт бичсэнээ тоолох хэрэгтэй үе байдаг. Settings -> Messages руу ороод Character Count-ыг асаа.

10. Shortcut-ууд нэм
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 11
Бичих үед цагийг хэмнэхийн тулд Settings -> General -> Keyboard -> Shortcuts руу орж сонгон нэмж болно.

11. Товшоод чир
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 12
Олон үг орхиж бичсэн тохиолдолд буруу товчлуур дарснаар бүх бичсэнээ устгах, дахин бичих хэрэг гардаг. Түүний оронд зүгээр л дэлгэцэн дээрээ хуруугаараа дараад зөв даруул хүртэл чирж болно.

12. Тусгай тэмдэгтүүдийг нэм
iPhone, iPad keyboard-ыг үр дүнтэй ашиглах 12 арга 13
Тусгай тэмдэгтүүд бичихийн тулд цаг алдах хэрэггүй. Зүгээр л нэг үсгэн дээр удаан дарахад тусгай тэмдэгтүүд бүхий жагсаалтын жижиг цонх гарч ирэх болно. Эндээс альфа гараасаа гаралгүйгээр сонгох боломжтой.

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. imp

    2014/05/05 at 13:01

    хэрэгтэй мэдээллүүд байна шүү баярлалаа

    заримыг нь бол огт мэдэхгүй байсан зүйлс байна, зарим нь ч яахав энгийн ойлгомжтой юмнууд байх шиг байна

  2. good suggestion

    2014/05/05 at 13:05

    oh my shake undo redog anh udaa l sonsoj bna haha

    keyboard huvaahiig ch bas medehgui yavjee sonirholtoi yum

  3. guest

    2014/05/05 at 23:37

    surte yum algal bnshde,,utsaa dunguj barij bgaa hun bish bol medheer naad zahin.ymnud bn

  4. 0909

    2014/05/08 at 11:28

    guest -d Chi turohdoo buhniig medeed turchihson mundag yumaa. Bi bol uhaan muutai bolohoor sayhan avsan utsaa guitset ashiglaj suraagui l bn tegeheer nad shig hund 1 ch bolov heregtei medeelel bnaa bna guestaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *