Дэлхийн улс орон бүрийн хамгийн амттай гоймонтой хоолнууд. Гоймонг өөрсдийн онцлогт тохируулан янз бүрээр бэлдэж иддэг байна

2

Гоймон – дэлхий дахины үндсэн хоол хүнсний нэг маргаангүй мөн.

Өтгөн шөлөнд болгож иднэ, төрөл бүрийн соусаар амтлан иднэ, заримдаа шарж ч иднэ.

Энэ удаад дэлхий дахин гоймонтой ямар ямар хоол идэж байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Удон – гоймонтой шөл, Япон

Соба (японы бас нэгэн төрлийн гоймон) гоймонгоос бүдүүн. Удон гоймонг халуун болон хүйтэн шөлөнд хийж идэж болно. Гоймонг идэхийн тулд савх хэрэглэж чаддаг байх ёстой, бас талхтай ч иддэг.

 

Pad see ew (цуунд шарсан гоймон) – Тайландад маш алдартай хоол

Хуурай гоймонг тосонд шардаг. Уламжлал ёсоор бол сэн-яи (гоймонг уусгахгүйн тулд будааны гурилыг тосоор зуурдаг)–ээр хийнэ, дээрээс нь ногоо, цуу, жан зэргээр амтална.

 

Cacio e pepe – итали сонгодог гоймон

Жинхэнэ какао- пепе-г өндөгтэй тоннарелли, шпагетти гоймонгоор хийдэг. Соусанд ердөө гуравхан орц багтана: бяслаг (какао эсвэл пекорино, хонины бяслаг), устай пастай тэгээд том ширхэгтэй хар перец.

 

Чоу мейн – хятадын шарсан гоймон

Энэ амттай хоолыг юутай ч хольж идэж болно – махтай, ногоотой эсвэл цагаан хоолтнууд ч элдэв амтлагчгүйгээр иддэг.

 

Пхо – вьетнам үндэстний гоймонтой шөл

Энэ хоолны үндэс нь будааны гурил болох Banh pho, тэгээд нарийхан хэрчсэн үхрийн махтай шөл, базилик, кинза зэрэг амтлагчууд болно.

 

Japchae – Солонгосын пүнтүүзтэй хуурга

Хачирт нь зүй ёсоор жапча байх бөгөөд амталж шарсан пүнтүүз байх юм. Баярын өдрөөр болон өдөр тутамдаа иддэг ажээ.

 

Laksa – Зүүн-Өмнөд Азийн алдартай гоймонтой, халуун ногоотой шөл

Малайз, Сингапур болон Индонез бүс нутгийн үндэстний хоол. Laksa – будааны гоймон эсвэл хоккеин, кокос эсвэл тамарины халуун ногоотой шөл, дээрээс нь шош болон далайн гаралтай бүтээгдэхүүн хийнэ.

 

Saimin – Хавайн хоол, хэд хэдэн үндэстний шинж тэмдэг агуулсан

Буудайн зөөлөн гурилтай, өндөгтэй шөлийг ногоон сонгино, загасны махаар амтлан иддэг.

 

Чихэрлэг соустай филлипин шпагетти

Энэ хоол Болоньезе шпагеттитэй төстэй бөгөөд Филиппиний үндсэн хоол болж явдаг. Ялгагдах зүйл гэвэл чихэрлэг соус (гадилаар хийсэн кетчупээр амталдаг).

 

Кушари нь Египетийн үндэсний хоол

Энэ хоолыг хийхийн тулд будаа, сэвэг зарам, нут болон гоймонгоо тус тусад нь болгох ёстой. Дараа нь нийлүүлээд улаан лоолийн амттай соусаар амтална, дээрээс нь мөн шарсан сонгино, сармисны уксус хийдэг.

 

Tallarines Verdes – ногоон соусаар амталсан Перугийн хоол

Таларине Вердес (ногоон гурил)-ийг бидний идэх дуртай гоймонгоор (шпагетти, феттучини эсвэл лингвине) хийдэг. Гоймонгоо бууцай, базиликээ хэрчиж өтгөн молокогоор амтална. Молоко нь гоймонд зөөлөн цөцгийн амт оруулдаг ажээ.

5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *