Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол

0

Өөрийнхөө хүч чадлыг мэдэрч, адал явдал эрэлхийлэх хүмүүс заримдаа хачирхалтай үйлдэл гаргах нь бий. Урьд өмнө хэний ч, хэзээ ч хийж байгаагүй зүйлийг тэд туршина. Эдгээр зоригтой хүмүүс ганц амьдрах амьдрал нь илүү сонирхолтой, сэтгэл дүүрэн болохыг хүсэж мөрөөдөх аж.

Бидний боломж хязгааргүй юм гэдгийг өөрсдийнхөө амьдралаар нотолсон жишээнүүдийг та бүхэнд танилцуулж байна.

20 минут агааргүй

Энэ жагсаалтыг тэргүүлэх өөр хүн байхгүй гэж бодож байна – тэр бол илбэчин, “нэг хүн чадсан бол бусад бүх хүн чадна” гэдэг үзэл бодолтой нэгэн. Дэвид өөрийнхөө хамгийн том туршилтыг 17 минут 4 секунд амьсгалаа барьсан туршилт гэж үздэг. Хүний амин чухал хэрэгцээ болох хүчилтөрөгчид эр зоригийн дуудлага илгээсэн нь тэр.

Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол 1

Түүний бусад туршилтуудаас сонирхуулбал – амьдаараа хуванцар саванд “оршуулагдсан”, мөстэй цуг хөлдсөн, “толгой эргүүлсэн” – 22 метрийн өндөр шон дээр 35 цаг “зогссон”, 44 өдөр идэх хоолгүй Темза дээр хайрцганд хөвсөн гэх мэт…

Мөнгөнөөс эрс татгалзжээ

53 настай Хайдемари Швермер түрээсийн байраа буцааж, хураасан эд хөрөнгөө хөршүүддээ тарааж өгч өөрт хэрэгцээтэй цөөн тооны эд зүйлсээ жижиг чемоданд хийжээ. Тэрээр жилийн турш мөнгөгүй, материаллаг зүйлгүй, амьдралын өдөр тутмын хэрэглээний зүйлтэй амьдарч туршихаар шийджээ. “Хүмүүс материаллаг эд зүйлд – мөнгө, эд хөрөнгөнд их анхаарал хандуулах болжээ” гэж тэрээр ярьсан бөгөөд үүндээ маш их мөнгө, хүч зарцуулах юм. Мөнгө ямар бага зүйл тэдэнд өгч байгааг хүмүүс огт ухамсарладаггүй. Амьдралын өөр хэв маяг байж болно гэдгийг би нотлохыг хүссэн юм гэжээ.

Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол 2

Толгой хоргодох байр, ходоодоо дүүргэхийн тулд тэрээр хувийн байшингийн цонх угаана. Анх ингэж амьдрах нь хэцүү байсан ч үүнээс мэдрэх эрх чөлөө минь намайг тайвшруулж байлаа гэж тэрээр дурсаж байна. Тэрээр 17 жилийн турш мөнгө гэдэг зүйлийг огт ашиглаагүй. Энэ туршилтаараа ч тэрээр алдаршиж материаллаг зүйлгүйгээр хэрхэн амьдарч болох тухай лекц, зөвлөгөө өгдөг болжээ. Тэрээр олон улс орноор аялж хүн аз жаргалтай амьдрахад тийм ч их зүйл шаардлагагүй гэдгийг өөрийнхөө биеэр нотолж чадсан байна.

Хоггүй амьдрал

Беа Жонсон гэх Франц бүсгүй Калифорнид амьдардаг. Байгаль орчныг бохирдуулахгүй байх өөрийн энгийн аргыг олжээ. Өөрийнхөө чадлаар устгаж чадахгүй бараа бүтээгдэхүүнээс тэрээр нэг л өдөр татгалзаж эхэлсэн – үүнд: нэг удаагийн аяга, таваг, химийн бодис, хуванцар сав, шил, бусад хэрэгцээгүй зүйлс багтана. 4 ам бүлтэй түүний гэр бүл жилд 1 литрийн сав хүрэхтэй үгүйтэй л хог хаядаг болжээ.

Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол 3

Энэ санаа нь түүнийг шинэ байшиндаа нүүж ирэхэд нь төржээ. “Надад хоолны 4 сервиз байсан, харин надад одоо ганц нь л хэрэгтэй, манайд 4 ширээ, 26 сандал байсан, гэтэл бид дөрвүүлхнээ. Маш их хувцас, бас бус ямар ч хэрэггүй зүйлс” гэж тэрээр одоо дурсаж байна.

Өнөөдөр тэр өөрөө гоо сайхны бүтээгдэхүүнээ хийнэ, уксусаар аяга таваг, шалаа угаана. Дэлгүүрт даавуун ууттай, шилэн савтай, дандаа задгай хүнсний ногоо, жимс худалдан авна. Түүний гэр бүлийн амьдардаг байшин, гэр орон нь маш эмх цэгцтэй, илүү дутуу зүйл огт байхгүй.

“Амьдралын ийм хэв маягийг сонгосон гэж хэлэхэд хүмүүст хамгийн түрүүнд үс ноосондоо баригдаж хөдөө амьдрахаар явсан хиппичүүд харагддаг бололтой. Элдэв хогноосоо салж цэвэрлэхийн тулд маш их цаг зарцуулдаг гэж хүмүүс боддог, би бусадтай адил бүтэн өдрийн л ажилтай. Амьдралын энэ хэв маяг маань харин ч миний ажлыг хөнгөвчилж өгч байгаа. Маш энгийн шүү дээ, тийм ч учраас би сонгосон юм” гэжээ.

Эцэс төгсгөлгүй аялал

Минимализм, хүнлэг сэтгэл, ухаан – эдгээр нь залуу хүний амьдралын зарчим. Мэдээллийн баатар маань дэлхийн улс орнуудаар аялна, нэг улс орноор 4 сар хэрэн тэнэнэ. Дараагийн аялалаа хаашаа хийхээ өөрийн хөтөлдөг блогийн санал асуулгаар шийддэг байна. Амьдралынхаа хэв маягийг “эрх чөлөөний мөн чанар” хэмээн нэрлэж хаана баймаар байна тэр газраа, хэнтэй баймаар байна тэрэнтэйгээ л цуг.

Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол 4

Тэрээр анхлан аялагчдад зориулж зөвлөгөө өгнө: “Өөртөө сонголт үлдээ. Ихийг бүү төлөвлө, ерөнхий дүр зургийг гаргаад л олдох бүх боломжийг ашигла. Уян хатан байхыг хичээ. Таны хүссэнээр бүх зүйл болохгүй нь мэдээж, ийм үед тайван бай. Бүү гонсой, бүү сандар. Хүн болгонтой эвтэй бай. Бусдын үзэл бодол, соёл уламжлалыг хүндэл.” Өөр юу ч зөвлөх билээ дээ.

Бүтэн жил интернэтгүй

Пол Миллер – сэтгүүлч эрхэм маань жилийн өмнө интернэтээс бүрэн татгалзсан аж. Өмнөх туршилтуудыг бодвол бие махбодиороо мэдрээд байх зүйлгүй ч  орчин үеийн хүн интернэтээс татгалзсанд орвол мөнгө, орон гэрээсээ татгалзсан нь дээр юм гэдгийг туршилт харуулжээ.

Өөрийнхөө амьдралаар туршилт хийсэн 5 тохиолдол 5

Пол амьдралаа илүү эрх чөлөөтэй, сайхан болгохыг хүссэн тул энэ туршилтыг эхлүүлжээ. Туршилтын эхний явцад хүссэнээр нь байлаа – шинэ роман эхлүүлж, уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах болж, тайван болжээ. Хэдэн сарын дараа сэтгүүлчийн амьдралын асуудал нь интернэтэд биш байсныг мэдэрч эхэлсэн байна. Полын хэлж байгаагаар, интернэт хүний амьдралын салшгүй хэсэг болсон, үүнгүйгээр хүн нийгмээс хөндийрч бусад хүмүүстэй харилцаа холбоогоо таслахад хүрчээ.

“Миний төлөвлөгөөгөөр бол интернэтийг орхиж “жинхэнэ” Полыг нээж бодит амьдралыг олохыг зорьсон байсан юм. Тэгсэн жинхэнэ Пол, бодит амьдрал хоёр интертнэттэй салшгүй холбоотойг ойлголоо. Интернэтээс татгалзсанаар миний амьдралд ямар ч өөрчлөлт гараагүй гэж хэлэхгүй, харин энэ нь бодит амьдрал биш байгаад л гол учир шалтгаан оршиж байна.” гэжээ. Түүний туршилт яг нэг жил үргэлжилсэн юм.

 

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *