Таныг бага зэрэг сандаргах, аймшгийн киноны эвгүй хэсгүүдийг санагдуулам 17 гэрэл зураг

0

Заримдаа өчүүхэн жижиг зүйл ч бухимдуулах эсвэл бие эвгүйрхэхэд хүргэдэг. Санамсаргүй объект, амьтад, эртний эдлэл зэрэг өөр юу ч байж болно. Зэрвэс харвал эдгээрээс этгээд хачин зүйл олж харах нь ховор. Гэхдээ жоохон лавшруулахад л тухайн зүйл орвонгоороо эргэх нь тэр. Үнэндээ онц гойд юмгүй боловч цаанаасаа л нэг айдас төрүүлэх гэрэл зургуудыг танд сонордуулж байна. Хэтэрхий эмзэг, аймхай хүмүүсийг дэлгэцээс холдохыг хүсье. Эсвэл нүдээ гараараа дараад завсраар нь үзэж болох л юм.

Арваалжийн тэмтрүүлийн шүд ингэж харагддаг

leablenten

Ихэнх төрлийн арваалжны тэмтрүүл “шүд”-тэй байдаг. Өөрийнхөө биеэс хэд дахин том хэмжээтэй олз амандаа хийчихвэл шүдээрээ барьж торгоодог ажээ.

 

Намайг битгий хэсэг хэсгээр нь тасдаад хаячхаарай, гуйж байна!

NZOraKing

 

Энэ одоо яаж яваад энд үлдчихдэг юм бол?

mirandaugh

Яндангийн хоолойноос “үс” цухуйх нь дуу намсгагч жагсаалаас гарч байгаагийн илрэл. Аймшигтай үс – шилэн хөвөн гэж ойлгоорой.

 

Би яагаад гэнэт Сайлент Хилл тоглоом дунд сэрэв?

Dark_Memegumin

 

Шинэ байр хайж олохгүй бол болохгүй нь ээ

Saucy_Lemur

 

Эгч маань шинэ байшинд нүүж орсон юм, тэгсэн зоориных нь хананд хүүхэлдэй “оpшуулжээ”

The Only Living Dead

 

Шинэ үсний засалт чинь их зохиж байна шүү

autorstwa

Сёко Накагава – байнга л сонин хачин зүйл сэдэж байдаг эстрадын дуучин хүн. Нэг концертынхоо үеэр ийм солиотой зүйл хийхээр шийдэж нэгэн зэрэг 1000 цөгөрцгөнө өөр дээрээ суулгажээ.

 

Аймшигтай баримал нь тустай хамгаалагч болж таарчээ

imgur

Энэ зүйлийг байшин сонирхож байхдаа олж харсан юм. Нконди – Конгод амьдардаг омгийн хийдэг баримал юм гэнэ. Аймшиг төрүүлмээр энэ баримал өөртөө их хүчийг агуулсан, гэмт xэрэгтэн, муу хүмүүсийг дагаж гэсгээн цээрлүүлдэг ажээ.

 

Тэд хувьсан өөрчлөгдөж эхэлж байх шиг ээ

BigBlackOnyx

 

Одооны нохой өөр болжээ

EricFromOuterSpace

 

Амандаа нүдтэй мэлхий

GeNeRaLEPMOJIOB

Макромутаци – гэрийн болон зэрлэг амьтдад тохиолдох ховор үзэгдэл. Уг мутац бие махбодод нөлөөлдөг буюу биеийн бүтцийг мэдэгдэхүйц өөрчилдөг ажээ. Жишээ нь, илүү эд эрxтэнтэй болох. Ихэнх тохиолдолд гарах ёсгүй хэсэгт эд эрxтэн гардаг.

 

Хэн нэгэн хүүхдийн төрсөн өдөрт тохирохгүй зочин урьжээ дээ

-Parapluie-

 

Бие эвгүйтүүлмээр хачин загвартай суултуур

bigworn

 

Эгч маань аав, ээжээр тоглохоор шийдсэн юм

Chumbledor

 

Далайн амьтан инээж байгаа юм гэнэ

Pathologists Lancet Kenya

 

Тэр ер нь дээшээ харахгүй л байсан нь дээр юм байна даа

imgflip

 

Алдартай аймшгийн киноны хэсэг санаанд орж байна уу?

FinishedTitan

Хэрвээ та өөрийнхөө мэдрэлээр наадмаар санагддаг бол энд дарж өөр бусад аймшигтай уур амьсгалтай гэрэл зургуудыг сонирхоорой.

105
Ха ХаХа Ха
56
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
18
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *