Хэрэв өдөр болгон усанд орвол таны биед ямар өөрчлөлтүүд гарч эхлэх вэ?

0

Хүний биеийн 60 гаруй хувь нь уснаас бүтдэг тул халуун усанд орох нь хүний бие болон сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг ажээ. Иймээс ч долоо хоногт 2-3 удаа усанд орж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Манай сайт уншигч танд тогтмол халуун усанд орох нь хүний биед хэрхэн эерэгээр нөлөөлж байдаг талаар хүргэж байна.

1. Амьсгалын зам чөлөөтэй болно.

Бүлээн усанд орох нь уушгинд эерэг нөлөөтэй байдаг ба усны цээжинд үзүүлэх даралт, усны уур нь амьсгалын замыг чөлөөлөх эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

 

2. Арьс залуужина.

© shutterstock.com

Арьс тань хуурайшиж байгаа нь зөвхөн тослог дутагдаж буйн шинж биш билээ. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд арьсанд хангалттай хэмжээний чийглэг дутагддаг тул арьс хуурайших явдал их байдаг ажээ. Түүнчлэн зөвхөн хуурайшсан арьсанд ч бус арьсны уян хатан байдлыг усанд тогтмол орох нь дэмжиж, үрчлээс суух магадлалыг бууруулж байдаг байна.

 

3. Сэтгэл гутралаас гарахад тусална.

Орчин цагт сэтгэлийн гутралыг даван гарах олон арга бий болсон ч стандарт эмчилгээ гэх арга барилууд нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх явдал цөөнгүй. Харин өдөр бүр бүлээн усанд орвол сэтгэл гутрал эмчлэгддэг ажээ.

 

4. Сайн унтаж амрахад тань тусална.

© shutterstock.com, © shutterstock.com

Унтахаас 1-2 цагийн өмнө усанд орох нь нойронд эерэг нөлөө үзүүлдэг. Ялангуяа өндөр настнууд, нойргүйдэх өвчтэй хүмүүст энэ арга нэн тустай.

Халуун усанд орсноор хүний бие амарч, булчин суларч, стресс тайлагддаг ажээ. Түүнчлэн усанд орохдоо хөгжим сонсох нь амьсгал тогтворжуулж, цусны даралт буулгана.

 

5. Булчингийн өвдөлт намдаана.

© shutterstock.com

Булчингийн өвдөлтийг халуун усанд орох нь хүйтэн мөсөн жин тавьсантай ижил үйлчлэл үзүүлдэг ажээ. Ванны давстай, халуун усанд орсноор булчингийн өвдөлт намжиж, бие амрах ба бэлтгэлийн дараах сэргэлтийг хурдан авахад тань тусалдаг байна.

 

6. Оюун бодлоо цэгцлэхэд тань тусална.

Зөв орчинг бүрдүүлэн усанд орох нь сэтгэл санааг цэгцэлж, амраах үр дүн үзүүлнэ. Ингэхийн тулд та угаалгын өрөөндөө зөөлөн гэрэлтүүлэгтэй орчин бүрдүүлж, усанд ороод нүдээ анин, гүнзгий амьсгал авч, сөрөг бодлуудаасаа ангижрахыг хичээгээрэй. Энэ аргыг 20 буюу түүнээс дээш минут гүйцэтгээрэй.

Таны хувьд усанд ямар давтамжтай ордог вэ?

47
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/05/20 at 20:22

    aris huurashna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *