Бид “индиан” гэж үг сонсоод л нүдэнд өд, урц бас сүх, жaд санаанд ордог. Кино найруулагчид хэдэн арван жилийн турш өрөвдөх сэтгэлгүй улаан арьст дaйчдыг бидэнд харуулж буруу ойлголтыг нэгэнт суулгаж амжжээ. Гэхдээ одоо зарим нэг кино зохиолчид, найруулагчид бидэнд индианчуудын амьдрал, ахуй, соёлыг бодитоор харуулахыг зорьдог болсон нь сайшаалтай.
Кино урлагаар дамжуулж бидэнд суусан буруу ойлголтыг бид засахаар шийдсэн юм. Нийтлэлийн бонуст зориулж – орчин үеийн индианчуудын гэрэл зургийг сонирхуулна.
10. Өрөвдөх сэтгэлгүй дaйчин, дээpэмчин, сүх жaд барьсан зэрлэгүүд байсан
Ер нь бүх өрнийн кинонд индианчуудыг өрөвдөж хайрлах сэтгэлгүй, тосгон суурин, замын улс, ковбой болон цуваа цэpэг рүү дaйрч дoвтолсноор гаргадаг. Харамсалтай нь тэс өөр дүр зураг байжээ. Индианчуудын цуcан өшөө авaлт, түрэмгий зан нь үнэндээ кино бүтээгчдээс үүсэлтэй буруу ойлголт юм.
Индиан омгийнхон ер нь тайван амьдралыг эрхэмлэдэг байв: хөдөө аж, газар тариалан эрхлэхээс гадна гар урлалаар оролддог, ан амьтан болон загас агнуураар хоол ундаа залгуулдаг байжээ. Мэдээж индиан омогт дaйчин эрс байлгүй яах вэ – тэд өөрийн омгийг бусад омог болон европчуудын дaйралтаас хамгаалах үүрэгтэй. Хэн нэгэн өөрийнх нь омог руу дaйрахгүй л бол тэд үл ойлголцлоос зaйлсхийхийг хичээдэг, ялангуяа европчуудаас зайгаа барихыг ихэд хичээдэг байсан гэдэг.
9. Покахонтас насанд хүрсэн, нарийхан, шулуун урт үстэй бас дөрвөлжин эрүүтэй байсан
Бүгд л эрэлхэг, шударга шулуун улаан арьст индианчуудын гүнж Покахонтасыг мэднэ. Гэхдээ хүүхэлдэйн киногоор бидэнд үзүүлсэн дүр бодит хүнээс тэс өөрөөр илэрхийлэгджээ.
Покахонтас үнэхээр омгийн удирдагчийн охин, тэр бараан өнгий арьстай, хар үстэй, ухаанаараа гайхагдсан нэгэн байжээ. Гэхдээ түүхэнд үлдсэн хөрөг зургуудаас харахад тэр бүдүүн хүзүүтэй, зөөлөн царайтай, буржгар үстэй бас махлаг байсан нь тодорхой болно.
Мөн Покахонтас болон Жон Смит нарын дунд хайр дурлалын харилцаа үүссэнийг ч нотлох баримт одоогоор олдоогүй байна. Яагаад гэвэл Покахонтас тэр үед ердөө 10-12 насны охин л байсан юм шүү дээ. Ямартай ч Жон Рольф гэх англи эртэй гэрлэсэн бөгөөд ордонд уригдаж байсан түүх бий. Бүсгүй 21 насандаа өвчнөөр өөд болжээ.
8. Зөвхөн эрэгтэй хүн л омгийн удирдагч болдог
Дүрэм ёсоор индиан эмэгтэйчүүд аж ахуйгаа эрхэлдэг, хоолоо хийнэ, хувцсаа оёно, хүүхдүүдээ хүмүүжүүлнэ. Заримдаа эрчүүд нь тэднийг анд болон холын аян замд авч явж хоол ундаа хийлгүүлэх зэргээр туслуулдаг байжээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн үүрэг үүгээр дуусахгүй.
Индианчуудын түүхэнд хэд хэдэн дaйчин эмэгтэйчүүд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэд эрэгтэй дaйчдаас дутахааргүй зэр зэвcэгт гарамгай, өөрийн омгийг баатарлагаар хамгаалж иржээ. Тэд бүр роучи буюу амьтны үс ноос, шувууны өдөөр хийсэн толгойн гоёл зүүх ч эрхтэй байв. Хамгийн аймшиггүй болон эр зоригтой эмэгтэй дaйчид нь омгийн удирдагч, цэpэг эрсийн ахлагч болдог байжээ. Өөрийн гэсэн аж ахуйтай, өөрийн мэдэлд хэд хэдэн туслахуудыг ажиллуулдаг байсан гэдэг.
7. Биеийн хөгжлөөрөө ялгагддаг
Магадгүй, цэpэг эрс дунд нь булчинлаг биетэй, бяр чадалтай эрчүүд байсан байх, гэхдээ ихэнх индианчууд нь суурин амьдралтай байжээ, тэд газар тариалан эрхлэхийн зэрэгцээ ан, загасчлал хийдэг байсан юм. Тэдний хоолны нэр төрөл олон, илчлэг ихтэй байсныг судалгаагаар тодорхой болсон юм: тэд шош, өөхтэй загас, шарсан болон жигнэсэн хоолонд дуртай байжээ.
Судалгаанаас үзэхэд индианчуудын бие махбодын хөгжил нэгэн жигд байсан нь ойлгогдоно: хэвлий орчмоор таргалалтгүй, том өргөн цээжтэй, гарын хүч ихтэй ч овойж товойсон булчингүй.
6. Зөвхөн урцад (типи) л амьдардаг
Элсэн цөл, хад асган дунд амьдарч байсан индианчууд үнэхээр типид амьдарч бизон бух агнаж амьдарч байсан юм. Гэхдээ уугуул омгийнхны ихэнх нь тус тивийн өөр бүсүүдэд амьдарч байсан тул тухайн нутгийн цаг агаар, уур амьсгалд тохируулан төвхнөж суурьшжээ. Тэд өвс, бут сөөг, мөчир, шавар, чулуугаар байшин барьж байсан юм.
Зарим нэг омгийнхон бүр “европ маяг”-ийн амьдралтай. Тэдний амьдралыг харахад фермерийнх юм шиг, модон байшинтай омгууд ч байжээ.
5. Инээмсэглэх нь ховор бөгөөд үг дуу цөөтэй
Кино урлаг индианчуудын тогтсон дүрийг бий болгосон: үг дуу цөөнтэй, инээмсэглэхийг огт мэддэггүй эрэлхэг удирдагч. Үнэндээ бидэнд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн тэр үеийн гэрэл зургуудаас харахад индианчууд инээмсэглээгүй байдаг.
Гэхдээ орчин үеийн судалгаа нь тухайн үеийн хурц ширүүн аашнаас бус харин гэрэл зурганд хандаж байгаа хандлагаас шалтгаалсан гэж үздэг. Тэр үед зөвхөн индианчууд төдийгүй бүгд л камерын дуран руу ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргалгүй хардаг байсан юм. Яагаад гэвэл нэг л удаа гэрэл зургийн аппарат дээр дарна шүү дээ. Тэр үед гэрэл зурагчинд ч тэр, зургаа даруулж байгаа хүнд ч алдаа гаргах эрх байсангүй.
5. Эмэгтэйчүүд нь задгай эсвэл хоёр салаа гэзэгтэй явдаг байжээ
Индианчуудын тухай ихэнх кинонд эмэгтэйчүүд нь хоёр салаа эсвэл задгай гэзэгтэй харагддаг. Үнэн хэрэгтээ индиан бүсгүйчүүд зөвхөн энэ хоёр төрлийн үсний засалтаар хязгаарлагддаггүй байв. Ямар омогт хамаарахаас шалтгаалаад үсний засалт нь өөр. Мөн статус, нийгмийн гарал үүсэл ч үсний засалтад нөлөөлдөг ажээ.
3 ба үүнээс дээш салаа гэзэгтэй явахаас гадна ард нь бөөгнүүлж боосон, хоёр хуваагаад боолтоор боох зэргээр үсээ засдаг. Үүнээс гадна индиан бүсгүйчүүд үсээ тайрч байсан байна, гоёмсог чёлк ч байж. Тэр бүү хэл үсээ буддаг эртний түүхтэй юм.
3. Улаан арьстай байжээ
Индианчуудын арьс улаан бор өнгөтэй байсан гэдэгт бүгд итгэдэг. Үүнээс болоод л “улаан арьст” гэдэг буруу ойлголт гарчээ. Одоо ч энэ ойлголт кино урлагт явсаар л байна.
Үнэн хэрэгтээ, дaйчин эрс арьсаа улаан өнгөөр будаж омог дундаасаа өөрийн статусыг онцгойлон ялгаруулахыг зорьдог байжээ. Мөн өөрсдийн бэлдсэн будгийг хүндэтгэлийн ёслол, баяр наадмаар ашигладаг уламжлалтай байв.
2. Зэрлэг Баруунд л тархан суурьшсан байв
Ихэнх кино бүтээлд Зэрлэг Баруунд буюу хад чулуу ихтэй, элсэн цөлд бизонуудын дунд амьдарч байгаа индианчуудыг гаргадаг. Гэхдээ уугуул америкчууд нь тус тивийн зөвхөн энэ хэсгээр амьдарч байгаагүй юм. Тэд мөн ой мод, хөндий, гол, далай эрэг даган тархан суурьшжээ. Тухайн омог цаг агаарын ямар нөхцөлд амьдарч байгаагаас шалтгаалан амьдралын хэв маяг нь өөр хоорондоо ялгаатай байсан юм.
1. Амьтны арьс болон даавууны өөдсөөр хагас нvцгэн байдалтай хувцасладаг
Олон хүмүүс индианчуудыг толгойдоо бүч зүүсэн эсвэл өд хатгасан зэрлэг хүмүүс гэж ойлгодог. Үнэндээ бодит амьдрал дээр тэс өөр байжээ.
Уугуул америкчууд амьтны арьсаар өөрсдөдөө гайхалтай хувцас үнэхээр урлаж чаддаг байв. Мөн хөвөн, амьтны үс ноос, тэр бүү хэл модны холтосноос даавуу гаргаж чаддаг ард түмэн юм. Даавуугаараа өөртөө хээ хуараар чимэглэж гоёсон даашинз, туник, нөмрөг оёно. Зөвхөн хээ хуараар гоёод зогсохгүй элдэв төрлийн зүүлтээр ч чимдэг байжээ.
Бонус: орчин үеийн индианчууд ямар харагддаг вэ?
Та индианчуудын тухай кино үзэх дуртай юу? Таны хувьд ямар баримт шинэ нээлт болж чадав?
Энхтөр Дархаа
2021/12/07 at 19:18
Энэ кинон дээр гээд байгаа дүрүүд чинь ихэнх нь индиан биш азтекүүдийн тухай кинонд гардаг дүрүүд байна хххха. индианчууд догшин хэрцгий байсан нь үнэн. саяхан өнгөрсөн зууны эхэнд гэхэд л алс бөглүү нутгийн индианчууд газар нутагт нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн цагаан арьстнуудийг алдаг байлаа. байшин бариад байсан нь юу л бол урц агуйд л амьдардаг байсан байгаа сайхан шаах юмаа