Нэгэн цагт энэ газруудад ус байжээ: Дэлхийг эзлээд байгаа ган гачгийг харуулсан 17 гэрэл зураг

0

Ган гачиг манай дэлхийг өөрчилж байна. Нуур цөөрөм, гол горхиноос юу үлдэв? Сэтгэл шимшрүүлмээр хатсан хөрс л харагдана. Яг өнөөдрийн байдлаар Европ хэт их халалтаас болж хэрхэн зовж шаналж байгааг бид харж сууцгаана. Ойн түймрээс гадна хэт их халалт ган гачиг болоход нөлөөлөх ажээ. Жишээ нь, Португал улс лийр, алимны ургац хураалтын гуравны нэгээ алдаад байгаагаа албан ёсоор зарласан, харин Румынд үргэлжилж байгаа хэт халалт эрдэнэ шиш, төмсний талбайд аюул учруулаад эхэлжээ. Мөн Францын зарим нэг мужууд усны хомстолд орохоос урьдчилан сэргийлж хэрэглээний усанд хязгаарлалт хийж эхлээд байна.

Үнэндээ энэ бүгд ердөө мөсөн уулын орой хэсэг төдий л байгаа юм. Манай гаригийг ган гачиг яаж эзэлж байгааг бид эртнээс мэднэ. Дэлхийн зарим нэг өнцөг буланд хэт халалт түр зуурын үзэгдэл болоод өнгөрөх бол зарим нэг бүс нутагт ган гачиг, хэт халалт ердийн үзэгдэл болон тэр чигтээ үлджээ.

Татарч ширгэсэн гол горхи, нуурын гэрэл зураг ямар ч тайлбаргүйгээр сэтгэлийн гүнд хүрдэг. Усан сангийн нөхцөл байдал байгалийн сүйрлийг тодорхойлох нэгэн төрлийн илэрхийлэл гэж үзэх болоод байна.

Италийн Сангоне голын хатсан голдирол, сүүлийн 70 жил энэ нутагт ган гачиг болж байгаа юм

travelask.ru

 

Иракийн ард иргэд Сава нууранд очжээ: домогт өгүүлснээр бол номч Мухамедийг мэндэлсэн өдөр ундарсан нуур ажээ

travelask.ru

 

Тэр л нуур, гэхдээ одоо өчүүхэн жижигхэн цөөрөм мэт болжээ

travelask.ru

 

Нохой Шинэ Дэли хотын ойролцоох Ямуна голын хатсан голдирлоор зугаалж байна, Энэтхэг

travelask.ru

 

Их давст нуурын эрэг. 20 жилийн өмнө усаар бялхаж байсан нуур юм, АНУ

travelask.ru

 

Гувер далан баригдаж эхэлснээс хойш Мид нуурын усны түвшин жилээс жилд багассаар байна, Невада муж, АНУ

travelask.ru

 

Сан-Паулугаас холгүйхэн байрладаг Кантарейра ус цуглуулах сангийн ёроол, Бразил

travelask.ru

 

Красноярскийн ус цуглуулах сан энэ жил ийм л дүр төрхтэй байна

travelask.ru

 

Чилийн Пеньюэлес нуурын ёроол хагарч цуурчээ

travelask.ru

 

Италийн Пьемонт мужид байрлах ширгэж хатсан Черезоле-Реале нуурын эрэг дээр зогсох эр

travelask.ru

 

Аралийн тэнгисийн хатсан ёроолд үлдсэн хуучны онгоцнууд, Казахстан

travelask.ru

 

Рунге ус цуглуулах сангийн ёроолд үлдсэн мод, Чили

travelask.ru

 

Боливийн Поопо нуур нь 2016 онд эргэж сэргэхээргүй ширгэжээ

travelask.ru

 

Чилийн Лагуна-де-Акулео нуур нэгэнт элсэн цөл болж өөрчлөгджээ, одоо морьд ундаалах биш бэлчих болжээ

travelask.ru

 

Мексикийн Чиуауа мужид байрлах Ла-Бокилья далангийн санд үлдсэн завь

travelask.ru

 

Хөвөгч – урьд нь Оровилл нуурын хамгаалалт байжээ, Калифорни

travelask.ru

 

Испанийн Асередо тосгоны төрх байдал – 1990-ээд оны үед далангийн барилгын ажлаас болж усанд автжээ

travelask.ru

Ган гачгаас өөр ямар байгалийн үзэгдэл таны сэтгэлийг зовоодог вэ? Хүн төрөлхтөн ямар арга хэмжээ авбал зүгээр бол? Сэтгэгдэл хэсэгт өөрийн үзэл бодлоо бусдадаа хуваалцаарай.

13
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *